Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00085

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00085

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Б******* Б******* хүсэлттэй,

 

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Үрчлэн авагч: Ү.У*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ ... Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин П******* төрүүлсэн. Тухайн үед би хотод ажилтай байсан тул өөрийн аав, ээж дээрээ үлдээсэн юм. Одоо би өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

2. Үрчлэн авагч Ү.У******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн Б******* Пүрэвцэцэг нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0002 дугаартай бүртгэлээр Б*******-О Б, Ү******* У*******т үрчлүүлсэн нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үрчилсний бүртгэлтийн лавлагаагаар тогтоогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, 145.6-д Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана, 145.7-д Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.Б******* үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг үрчлэн авагч нар татгалзахгүй байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүүхдийг эхийн асрамжид шилжүүлж шийдвэрлэлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145.7-д заасныг баримтлан регистрийн дугаартай Ш овогт Б******* П*******г Ш овогт Б*******-О Б /РД:/, Х овогт Ү******* У******* /РД:/ нарт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0002 дугаартай бүртгэлээр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Б******* П*******г төрсөн эх Ш овогт Б******* Б******* /РД:/-гийн асрамжид шилжүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН