Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******

            Шүүгдэгч М.М, У.С нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт М.М, ....... овогт У.С нарт холбогдох 1721000000172 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч ....... овогт М.М, Дорнод аймгийн ******* суманд 1987 оны 03 сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ЖЭ87031577/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын *******ын 3-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ........ овогт У.С, Дорнод аймгийн ******* суманд 1987 оны 04 сарын 29-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ЖЭ87042971/, бүрэн бус дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө “Шинь шинь” ХХК-д ковшны операторч ажилтай байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ын 0-10Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2009 оны 06 сарын 11-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сараар тэнсэн хянан харгалзсан, бие эрүүл.

Шүүгдэгч М.М нь согтуугаар У.С-тай 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Зэвсэгт хүчний ******* дугаар анги”-ийн зүүн талд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн .............-ийн “Орро” маркийн гар утас, 45000 монгол төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 70 юань, чихэвч, бээлий зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн дээрэмдэж авсан,

Шүүгдэгч У.С нь согтуугаар М.М-тай 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Зэвсэгт хүчний ******* дугаар анги”-ийн зүүн талд хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ............-н “Орро” маркийн гар утас, 45000 монгол төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 70 юань, чихэвч, бээлий зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэх гэмт хэрэгт тус  тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв.

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Төмөр замын колонкийн урд талд буюу замын баруун талд хүүхэд шиг хүн такси барих гээд зогсож байсан. Тэр хавьд машин харагдахгүй байсан тул машиндаа суулгасан. Машины ард талд суухад нь “хаашаа явах юм” гэж асуусан чинь “зах” гэж хятад аялагатай хэлсэн. Би машины урд талын суудалд, харин С, Т хоёр машины арын суудалд суусан байсан. Хятад аялагатай ярьсан чинь С “хужаа юм уу, юу юм” гэж хэлээд “жоохон айлгая” гээд тэр хятадын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Ингээд ******* дугаар ангийн зүүн талд ирээд машинаас тэр хятадыг буулгаж С “энэ муу хужаа байна” гээд барих гээд байсан чинь тэр хятад Э-ыг тойрч гүйгээд байсан...Тэр хятадын куртикны энгэрийн халааснаас гар утас болон чихэвчийг нь би авч халаасандаа хийсэн. Тэр хятадын мөнгийг хэн авсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан С хэтэвчийг нь авч байсан. Би тэр хятадын гар устсыг авахдаа цээж рүү нь нэг удаа гараараа цохисон...” гэжээ. /хх 56-55/

Шүүгдэгч У.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би замдаа машиндаа суулгасан хүнийг  “Чи аль улсын хүн бэ” гэж асуусан чинь “Тайвань улсын хүн” гэж хэлэх шиг болохоор нь “наадах чинь хужаа байна” гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа гараараа мангасдсан. Ингээд ******* дугаар ангийн зүүн талд ирээд тэр хятадыг машинаас буулгаад айлгах гэж чангаар хашгирч айлгаж куртикных нь халаасанд байсан хар өнгийн хэтэвч болон ноосон бээлийг нь авчихсан. Машинаас буулгаад гараа хий далайхад Э хориглоод ойртуулахгүй байсан учраас цохиж зодоогүй. Э “бичиг баримтыг нь өгье” гэхээр нь хэтэвчийг буцаан өгсөн...” гэжээ. /хх 58-59/

Хохирогч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  ”...Би такси барихаар зогсож байхад цагаан өнгийн такси ирээд зогссон. ...Тэгсэн чинь машины зөв талын арын хаалган талд суусан залуу гэнэт 2-3 удаа нүдний орчимд гараараа цохисон...ингээд хэсэг явж байхад машинаа гэнэт зогсоогоод урд сууж явсан залуу бууж ирээд намайг татаж буулгасан. Ингээд намайг машинаас буулгаад арын суудлын хаалган талд сууж байсан залуу миний өмсөж явсан куртикны халаасны цахилгааныг нээгээд хэтэвч болон халаасанд байсан задгай мөнгийг гараа хийгээд авсан бөгөөд...нийт 45000 төгрөг байсан. Куртикны баруун талын халааснаас задгай мөнгө, харин өмдний зүүн халааснаас хэтэвчийг минь авсан. Түүнийг хэтэвч, мөнгө авсны дараа машины урд талын суудал дээр сууж явсан залуу өмдний баруун халаасанд байсан гар утас болон чихэвчийг гараа хийж аваад хоёр гарт байсан ноосон бээлийг гарнаас минь тайлаад авчихсан юм. Миний эд зүйлийг авчихаад машины урд талын суудал дээр сууж байсан залуу болон арын суудлын хаалган талд сууж байсан залуу хоёр миний эд зүйлийг авсны дараа гараараа нүүр рүү, харин хөлөөрөө шилбэ рүү өшиглөж зодоод байсан. Миний эд зүйлийг авч байхдаа чанга чангаар яриад айлгаад байсан учраас би дотроо их айж байсан...” гэжээ. /хх 16-17/

Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Автобусны зогсоолын урд хүүхэд шиг хүн зогсож байсан учраас “машиндаа суулгаад дөхүүлээд өгье” гээд тэр хүнийг машинд суулгасан. Тэгээд тэр хүн юм ярихгүй байсан учраас “хаашаа явах юм” гэж асуухад, “зах явна” гэж хэлэхдээ хятад аялагатай хэлсэн чинь С, М хоёр “хужаануудыг битгий давраа” гэж хэлээд мөр рүү нь цохиж, нүүр рүү нь цохих гээд байсан учраас би болиулсан юм. Тэгсэн С “наад хятадыг чинь буулгаж жоохон айлгая” гээд ******* дугаар ангийн зүүн талд хятад хүнийг аваад бид гурав машинаас буусан. Харин жолооч У явлаа гээд яваад өгсөн. Тэгээд тэр хятадыг айлгаж “мөнгө байна уу” гэж асуусан чинь “байхгүй” гэж хэлэхээр нь, “тамхи байна уу” гэсэн чинь мөн адил “байхгүй” гэж хэлсэн. С “чи хаанаас яваа юм, хүүхэнтэй унтсан уу чамайг айлгана” гээд бөгс рүү нь өшиглөж гараараа далайж айлгасан юм. Тэгээд тэр хятадын халаасанд байсан гар утас, чихэвчийг М, харин С хэтэвчтэй мөнгийг нь авсан...” гэжээ. /хх 29-30/

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хятад хэлний багш монгол хэл мэдэхгүй тул хэл ойлголцохгүй байсан учраас англи хэлний багш Г.Т-ийг дуудаж ойлголцоход ******* дугаар ангийн хойд талын зам дээр явж байхад цагаан өнгийн машинтай үл таних гурван залуучууд зодож бэлэн 40000 төгрөг, гар утас зэргийг нь авч, нүүрэн тус газар нь цохисон гэж хэлсэн. 2017 оны 12 сарын 08-ны өдөр сургууль дээр хичээл заах цаг байхгүй учир өглөө  сургууль дээр ирээгүй. Өдөр 14 цаг өнгөрч байхад хүнд зодуулж гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдүүлсэн гээд ирсэн...” гэжээ. /хх 31-32/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 18 тоот дүгнэлтэд: “1.......-н биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар, зүүн завьжны цус хуралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлийн зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар, зүүн завьжны цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн шилбэний цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 43/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч /хх 33/, ******* /хх 34-35/, М.Мөнхтулга /хх 40-41/, У.Чулуунцэцэг /хх 32-33/, Б.Болдоо /хх 36-37/ нарын болон хохирогч WANG CHENFENG /Ванг Ченг Фенг/ -ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, ******* сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх 19/, Яаралтай тусламжийн хуудас /хх 45/, Шүүгдэгч нарын хохирол төлсөн тухай баримт /хх 69, задгай 1 ш/, Хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх 99/, Валютын ханш /хх 71/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 62-63/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64-65/, /хх 69/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч М.М, шүүгдэгч У.С нар нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн зүүн талд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн .....гийг цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэж “Орро” маркийн гар утас, 45000 монгол төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт- 70 юань, чихэвч, бээлийг дээрэмдэж авсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон доорхи нотлох баримтуудаар;

Шүүгдэгч М.М, У.С нарын тус бүрийн үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч О.Э-ын “...С, М хоёр “хужаануудыг битгий давраа” гэж хэлээд мөр, нүүр рүү нь цохих гээд байсан учраас болиулсан юм. Тэгсэн С “наад хятадыг чинь буулгаж жоохон айлгая” гээд ******* дугаар ангийн зүүн талд хятад хүнийг аваад бид гурав машинаас буусан. Тэгээд тэр хятадыг айлгаж “мөнгө байна уу” гэж асуусан чинь “байхгүй” гэж хэлэхээр нь “тамхи байна уу” гэсэн чинь мөн адил “байхгүй” гэж хэлсэн. С “чи хаанаас яваа юм, хүүхэнтэй унтсан уу чамайг айлгана” гээд бөгс рүү нь өшиглөж, гараараа далайж айлгасан юм. Тэгээд тэр хятадын халаасанд байсан гар утас, чихэвчийг М, харин С хэтэвчтэй мөнгийг нь авсан...” /хх 29-30/ гэх,

Гэрч *******гийн “...Аймгийн төв рүү явж байхад Петровисын колонкийн урд талд цэнхэр куртиктэй нэг эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байсан...зогссон чинь хятад улсын иргэн байсан тэгээд “зах явъя” гэж хэлсэн. Хөдлөөд явж байхад С ах “муу хужаа байна, та нар манай монголчуудыг алж ханаагүй юу” гэж хашгираад дайраад айлгаад байсан...******* дугаар ангийн хойд талын зам дээр явж байхад Тамгаа ах “урагшаа эргэ” гээд загнаад байсан тэгэхлээр нь эргээд ******* дугаар ангийн урд талын шалганы наад талд зогссон. Тэгээд зогссон чинь хятад улсын иргэн, С, Т, Т нар буугаад үлдсэн. Би “яах гэж байгаа юм” гэхэд “зүгээрээ чамд хамаагүй” гээд байсан...” /хх 34-35/ гэх,

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж мэдүүлсэн хохирогч .........-ийн ”...Би такси барихаар зогсож байхад цагаан өнгийн такси ирээд зогссон. ...тэгсэн чинь машины зөв талын арын хаалган талд суусан залуу гэнэт 2-3 удаа нүдний орчимд гараараа цохисон. ...ингээд хэсэг явж байхад машинаа гэнэт зогсоогоод урд сууж явсан залуу бууж ирээд намайг татаж буулгасан. Ингээд намайг машинаас буулгаад арын суудлын хаалган талд сууж байсан залуу миний өмсөж явсан куртикны халаасны цахилгааныг нээгээд хэтэвч болон халаасанд байсан задгай мөнгийг гараа хийгээд авсан бөгөөд ...нийт 45000 төгрөг байсан. Куртикны баруун талын халааснаас задгай мөнгө харин өмдний зүүн халааснаас хэтэвчийг минь авсан. Түүнийг хэтэвч, мөнгө авсны дараа машины урд талын суудал дээр сууж явсан залуу өмдний баруун халаасанд байсан гар утас болон чихэвчийг гараа хийж аваад хоёр гарт байсан ноосон бээлийг гарнаас минь тайлаад авчихсан юм. Миний эд зүйлийг авчихаад машины урд талын суудал дээр сууж байсан залуу болон арын суудлын хаалган талд сууж байсан залуу хоёр миний эд зүйлийг авсны дараа гараараа нүүр рүү, харин хөлөөрөө шилбэ рүү өшиглөж зодоод байсан. Миний эд зүйлийг авч байхдаа чанга чангаар яриад айлгаад байсан учраас би дотроо их айж байсан...” /хх 16-17/ гэх,

Гэрч *******гийн “...ийг дуудаж ойлголцоход ******* дугаар ангийн хойд талын зам дээр явж байхад цагаан өнгийн машинтай үл таних гурван залуучууд зодож бэлэн 40000-40000 төгрөг, гар утас зэргийг нь авч нүүрэн тус газар нь цохисон гэж хэлсэн. 2017 оны 12 сарын 08-ны өдөр сургууль дээр хичээл заах цаг байхгүй учир өглөө  сургууль дээр ирээгүй. Өдөр 14 цаг өнгөрч байхад хүнд зодуулж гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдүүлсэн гээд ирсэн...” /хх 31-32/ гэх,

Гэрч ийн “...13 цаг өнгөрч байхад...гэрийнхээ урд талын мини маркет дэлгүүрээс 200 орчим метр зайд алхаж яваад такси барьсан гэсэн. Таксинд жолоочоос гадна 25-30 орчим насны 3 залуу байсан гэсэн. Тэр машинд суусан байсан хүмүүсийн 2 эрэгтэй нь архи уусан байсан гэж хэлсэн. Анх такси зогсоход нь суух гэтэл...олон хүнтэй байсан болохоор “суухгүй” гэхэд нэг залуу нь татаж чангаагаад суулгаад аваад явсан гэсэн...тэр таксинд сууж явсан хүмүүс хэтэвчнээс нь 40000-50000 орчим монгол мөнгө, мөн “Орро” маркийн гар утас зэргийг нь аваад явсан гэж байсан. Мөн машинд байхдаа толгой руу нь олон удаа цохисон, хөл рүү нь бас өшиглөсөн гэж байсан. ......ний зүүн талын нүд, хацар, шанаа нь хавдсан  байдалтай байсан...” /хх 33/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, ******* сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх 19/, Яаралтай тусламжийн хуудас /хх 45/, мөн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 18 тоот дүгнэлт /хх 43/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М, У.С нарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч нарын бусдын гар утас, мөнгө, чихэвч, бээлий зэргийг зодож цохиж буюу хүч хэрэглэж авсан үйлдэл нь дээрмийн  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. 

Иймд шүүгдэгч М.М, У.С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар, зүүн завьжны цус хуралт”  бүхий хөнгөн хохирол нь түүнийг цохиж өшиглөж хүч хэрэглэсэн шүүгдэгч М.М, У.С нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар нь хохирогчийн гар утас, 45000 монгол төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 70 юань, чихэвч, бээлийг дээрэмдэж авснаар бусдад 813790 төгрөгийн хохирол учруулсан байх ба уг хохирлыг болон эмчилгээний зардалд 190000 төгрөг, орчуулагчийн зардалд 100000 төгрөг тус тус төлсөн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болох нь мөнгөн шилжүүлгийн болон хохирол хүлээн авсан баримтууд, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 16-17, 69, задгай 1ш/ -ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ овогт М.М, ........ овогт У.С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.М-г 1 /нэг/ жил хорих, У.С-г 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, У.С нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1721000000172 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй,  эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.М-н ........., шүүгдэгч У.С-н .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М, У.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 02 сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ү.ОДГЭРЭЛ