| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00016/И |
| Дугаар | 315/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2025/00059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн ..... сумын ...-р багт оршин суух, утасны дугаар ....., ******* овогт ******* *******
******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* (талийгаач)-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би ******* хамтын амьдралтай болохоос өмнө ******* гэдэг хүнтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулж дундаасаа 1987,1992 онуудад хоёр хүүхэд төрүүлсэн. Тэгээд ******* бид хоёр 1992 оноос тусдаа амьдарсан. ******* 2012 онд нас барсан байна.
Ингээд миний бие сүүлийн нөхөр ******* танилцаад 2003 оноос хойш хамт амьдарч 2024 онд нэг хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Нөхөр маань нас барж тэтгэврийн 20 хувийг өвлөх гэсэн боловч гэрлэлтийн баталгаа байхгүй байгаа тул шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолго гэсэн юм. Иймд ******* намайг ******* 2003 оноос эхлэн 2024 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар, хүү Б. иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, аймгийн сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт, 2020 оны Хүн Ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт, *******, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, *******гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн .
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* (талийгаач)-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* овогт ******* Алтантуяа нь 2023 оноос эхлэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ******* (талийгаач)-тай хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хүү 2024 оны 11 сарын 03-ны өдөр төрсөн овогт төрсний гэрчилгээний хуулбар, аймгийн сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт “...******* нь нөхөр *******, хүү нарын хамт амьдарч байсан нь үнэн” гэх, Хүн Ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт, ******* 57 настай, ******* 58 настай, 17 настай” гэх бичилт бүхий, 222271131553 дугаартай *******гийн нас барсны гэрчилгээнд “...нас барсан огноо 2024 оны 10 сарын 17-ны өдөр, нас барсан шалтгаан С64” гэх бичилт бүхий
4. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...*******, ******* нар нь 1997 онд танилцаж, 2003 онд нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Энэ хоёрын дундаас 2004 онд хүү Дамбашарав төрсөн. Одоо хүү нь 21 настай. Энэ хоёр суманд амьдарч байгаад 2024 онд аймгийн төв рүү орж ирсэн. *******, ******* нар ямар учраас гэрлэлтээ батлуулаагүй байсныг сайн мэдэхгүй байна. ******* нь бөөрний хорт хавдартай байсан учраас 2024 оны 10 сард нас барсан. ******* нь миний төрсөн дүү болохоор эднийхээр байнга очдог байсан учраас *******, ******* нарын хамтын амьдралыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
5. Гэрч ын шүүхэд өгсөн: “....*******, ******* нар нь 2002 байна уу, 2023 онд гэр бүл болж дундаасаа 1 хүүхэд төрүүлж байсан. 2004 онд хүү Дамбашаравыг төрүүлсэн. Одоо хүү 21 настай. Эднийх аймгийн сумын Буян-Овоо гэх газар хувийн малаа маллан амьдарч байсан. Нөхөр ******* нь 2024 оны 10 сард өвчний улмаас нас барсан. Манайх ойр саахалт олон жил нутаглаж байсан учраас нөхөр *******гийнх нь буяны ажилд оролцож байсан. Иймд *******, ******* нарыг 20 гаруй жил хамт амьдарч байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь ******* 2003 оноос эхлэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд ******* нь ******* (талийгаач)-тай 2003 оноос эхлэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* Алтантуяа нь овогт (талийгаач)-тай 2003 оны 06 сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА