Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2025/00061

 

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ......... сумын ..........-р багт оршин суух, утасны дугаар ............., ******* ******* овогт ******* *******

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ******* (Шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдэж оролцоогүй)

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Энхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

          1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Сүхбаатар аймгийн ******* сумын ******* нэгдэлд ногоочноор ажиллаж байхад нэгдэл татан буугдаж ******* ББХКомпани нэртэй байгуулагдаж, 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс бид ажлын байраа өөрчлөхгүйгээр шууд тус компанид ногоочноор шилжин ажилласан.

          1990-2000 оны ажилласан жилийг төрөөс нөхөн тооцсон боловч сумын нийгмийн даатгалын байцаагч 1993-1995 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна гээд тухайн жилүүдэд ажилласан хугацааг нөхөн тооцоогүй орхисон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ББХКомпанид 1993 оны 03 сарын 01-ээс 1995 оныг дуустал ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

        2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 244169 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн 11/42 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт, фото зураг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

      3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ББХКомпанид 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* Мөнхгэрэл нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ББХКомпанид 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б.******* 1993-1995 онуудын хооронд авч байсан цалингийн бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд  (хх-4-9х)

 

          4. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* нь 8 дугаар дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн ******* сумын ******* нэгдэлд ногоочноор ажиллаж байгаад үргэлжлүүлэн ******* ББХКомпанид 1993-1995 оныг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн ******* сумын ******* нэгдэл болон ******* ББХКомпанид 1986-1995 оныг дуустал ногоочноор *******тэй хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байнагэх мэдүүлэг,

 

          5. Гэрч шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн ******* ББХКомпанид 1993-1995 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан. Би ******* сумын ******* нэгдэл болон ******* ББХКомпанид 1987-1995 онуудад ногооны талбайд ногоочноор *******тэй хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна. Тус ногооны талбайд төмс, байцаа, сонгино, мөн жимсний мод зэргийг тарьж ургуулдаг. Намартаа тарьсан ногоонуудаа хурааж авдаг байсан” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

           6. Иймд Б.******* Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ББХКомпанид 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

          7. Нэхэмжлэгч *******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд түүний өмгөөлөгчийг оролцуулан хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ББХКомпанид 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА