| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01292/И |
| Дугаар | 320/ШШ2025/00081 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/00081
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00081 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын ****** дүгээр баг, ******** дугаар гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянхонгор аймгийн Баянхонгор ******** дугаар баг, Улаан үзүүр ******** тоотод түр оршин суух, Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01292/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ,
Гэрч Д.А , Д.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.А нь 1969 онд төрсөн, 55 настай. Д.А гийн хувьд хүнд хортой нөхцөлөөр тракторч, комбайнчаар ажиллаж байсан бөгөөд уг нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч хүнд хортой нөхцлөө тракторч, комбайнчаар ажиллаж байсан талаар тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандсан.
Д.А нь 1985 онд 8 дугаар анги төгсөж Төв аймгийн Баянчандмань сумын техник мэргэжлийн сургуульд тракторч комбайнчийн мэргэжлийн ангид элсэн орж 1988 оны 6 дугаар сард тус мэргэжлийг эзэмшиж төгссөн. 1988 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад тракторчоор томилогдож ажиллаж байсан. Ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 2 жил цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад тракторчоор ажиллаж байсан. 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс тухайн сангийн аж ахуй татан буугдаж компани болж хувьчлагдсан байдаг. Наран мандал ХК-д томилогдож 1997-1998 он хүртэл ажилласан. Д.А г 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад томилуулж ажиллуулахдаа тракторч, комбайнч мэргэжлээр нь буюу тракторчоор ажиллуулж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр, тушаал, шийдвэрүүдэд механикжуулагч гэж мэргэжлийн ажлыг нь буруу тодорхойлж бичсэн. Үүнээс болж тухайн цаг хугацаанд хүнд нөхцөлд ажиллаж байсан талаар тогтоогдохгүй эргэлзээтэй байдалд хүрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр тушаал шийдвэрүүдэд механикжуулагч гэж байх боловч бодит нөхцөл байдалд түүний эрхэлж байсан ажил нь тракторч комбайнч хийж байсан тул хэрэгт авагдсан баримтаар тогтоолгох хүсэлтэй байна.
Механикжуулагч гэдэг нь өөрөө явагч машины жолооч тухайн үед хэрэглэгдэж байсан удирдах албан тушаалтнуудын хооронд хэрэглэгдэж байсан үг хэллэгээр механикжуулагч гэдэг нь ерөнхий агуулгаар дугуйт болон гинжит хөдөө аж ахуйн газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өөрөө явагч машин буюу тээврийн хэрэгслийг тракторч комбайнч, дугуйт тэргийг хөдөлгөж түүний механик үйл ажиллагааг хангаж хөдөлгөөнд оролцуулдаг байсан жолоочийг механикжуулагч гэж нэрлэдэг байсан. Энэ агуулгаар хөдөлмөрийн дэвтэр, тушаалд бичигдсэн байх тул түүний тракторч комбайнчаар хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан нөхцөл байдал нь эргэлзээтэй байдалд хүргэж байгаа. Хэрэгт авагдсан материалын хүрээнд гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж механикжуулагч буюу тракторчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд Д.А гийн Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторч, комбайнчаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Наран мандал ХК-д 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчоор тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №84 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, ******* дугаартай Д.А гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фото зургууд, БНМАУ Ардын боловсролын яам техник мэргэжлийн сургуулийг удирдах ерөнхий газар ******дугаартай Д.А гийн дипломын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №0953 дугаартай итгэмжлэг зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 4-14, 59-60 дугаар тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А аас гэрч асуулгах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн )
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 30/1473 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 23-26 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ****дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 33-34 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны ***** дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 35 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Эг-үүрийн сангийн аж ахуйн даргын ***** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 36-37 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын даргын ****дугаартай албан бичгээр ирүүлсэн Эг-үүрийн сангийн аж ахуйд ажиллаж байсан Д.А гийн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд зэрэг нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 38-53 дугаар тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: үнд хортой нөхцөлөөр тракторч, комбайнчаар ажиллаж байсан бөгөөд уг нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч хүнд хортой нөхцлөө тракторч, комбайнчаар ажиллаж байсан талаар тогтоолгох шаардлагатай гэсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторч, комбайнчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.А өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторч, комбайнчаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/282 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.А гийн 1988 оны 8, 9 сарууд, 1990 оны 12 сар, 1991 оны 2 сараас 10 сарыг дуустал, 1992 оны 1, 3 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 38-53 дугаар тал),
Нэхэмжлэгчийн Төв аймгийн Баянчандмань дахь техник мэргэжлийн дунд сургуулийн захиргаанаас 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 01. 1985 оны 09 сарын 01. Төв аймгийн Баянчандмань дахь техник мэргэжлийн дунд сургуулийн трактор комбайны ангид элсүүлэн ажиллуулав. Сургуулийн захирлын 1985 оны 9-р сарын 23-ны өдрийн 133 тоот тушаалаар, 02. 1988 оны 06 сарын 30. Төв аймгийн Баянчандмань дахь техник мэргэжлийн дунд сургуулийн трактор комбайны ангид суралцаж төгсөв. Сургуулийн захирлын 1988 оны 06-р сарын 25-ны өдрийн 105 тоот тушаалаар, 03. 1988 оны 07 сарын 03.ТМС төгсөж ХААХҮУГ-ын даргын томилолтоор хувиарлагдаж ирсэн тул үр тарианы 1 бригадад тракторчноор томилон ажиллуулав. Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн САА-н даргын 1988 оны 7-р сарын 23-ны өдрийн 80 тоот тушаалаар, 04. 1988 оны 10 сарын 01. Цэргийн албанд тэнцэж явах болсон тул үр тарианы 1 бригадын тракторчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн САА-н даргын 1988 оны тушаалаар, 05. 1988 оны 10 сарын 18. Цэргийн жинхэнэ албанд хугацаат албанд дайчлан татав. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаар тогтоолоор. 06. 1990 оны 10 сарын 17. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дууссан тул Хөвсгөл аймагт хуваарилав. Ардын армийн 251 дугаар ангийн захирагчийн 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн н/47 дугаар тушаалаар. 07. 1990 оны 11 сарын 10. Үр тарианы 2 дугаар бригадад механикжуулагчаар томилон ажиллуулав. Хөвсгөл аймаг Эг-Үүрийн САА-н даргын 1990 оны 11 сарын 20-ны өдрийн 84 тоот тушаалаар. 08. 1992 оны 3 сарын 01. САА өмч хувьчлалын хуулийн дагуу компани болсон тул 1 бригадын механикжуулагчаас чөлөөлж компанид шилжүүлэв. Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн САА-н даргын 1992 оны 3 сарын 01-ний өдрийн 13-р тоот тушаалаар, 09. 1992 оны 3 сарын 01. Компанийн үр тарианы 1 салаанд тракторчноор томилон ажиллуулав. Хөвсгөл аймгийн Наранмандал компаны захирлын 1992 оны 3 сарын 14-ний өдрийн 03 тоот тушаалар, 10.1995оны 01 сарын 01. Өөр газар шилжсэн тул компанийн үр тарианы тракторчны ажлаас чөлөөлөв. Хөвсгөл аймаг Наранмандал ХК-ний захирлын 1995 оны 1 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-11 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11/1085 дугаартай албан бичгээр ирүүлсэн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ...Тушаах нь: Нэг. Цэргийн жинхэнэ албанд тэнцэж явах болсон тул дараах нэр бүхий хүмүүсийг 1988-10-16 наас эхлэн үндсэн ажлаас нь түр чөлөөлсүгэй. Үүнд: 2. ****** тракторчноос...гэх бичилттэй №111 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 34 дүгээр тал),
Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...Тушаах нь: 2.Д.А г 11-р сарын 16-наас үр тарианы 1-р бригадад механикжуулагчаар...гэх бичилттэй №84 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 35 дугаар тал),
Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: Нэг. БНМАУ-ын өмч хувьчлалын 1991 оны хуулийн дагуу тус САА 3 компани болон зохион байгуулагдаж байгаа тул САА-д ажиллаж байгаа албан хаагч, ажилчид, малчдыг 1/03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. гэх бичилттэй №13 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 7 дугаар салааны 2 дэс дугаарт Д.А /салааны ахлагч/ гэх бичилттэй хавсралтыг архивын хуулбар (хх-ийн 36-37 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 30/1473 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Д.А гийн Ажилладаг гэх хэсэгт Эг-Үүрийн сангийн аж ахуйд, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт тракторч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Эрдэнэбулган, Бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.20... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 23-26 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Д.А гийн Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторч, комбайнчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Д.А нь 1992 оны 3 сараас 1996 оны 4 сарыг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь №1721000260 дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа тус тус хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 22 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ** Д.А **гийн Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторч, комбайнчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ