Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2025/00058

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ....... сумын ....-р баг, ............ тоотод оршин суух, утасны дугаар ............. ******* овогт ******* *******

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

          1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 9 сарын 8-ны өдрөөс 1983 оны 06 сар хүртэл бетон цехэд бетончноор ажиллаж байгаад, цэргийн албанд татагдаж 1986 оны 06 сард цэргээс халагдаж ирээд 1986 оны 07 сараас 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж байсан. Гэтэл тухайн үеийн цалингийн баримт олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд намайг Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 сарын 08-ны өдрөөс 1983 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл бетончноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

        2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 11 сарын 02- ны өдрийн 329 дугаартай, 1983 оны 07 сарын 16-ны өдрийн 264 дугаартай, 1987 оны 07 сарын 22-ны өдрийн 149 дугаартай, 1988 оны 9 сарын 27-ны өдрийн 194 дугаартай, 1990 оны 01 сарын 12-ны өдрийн 01 дугаартай тушаалуудын хуулбар, цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 11/09 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

      3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 сарын 08-ны өдрөөс 1983 оны 05 сарыгын 27-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл бетончноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* овогт ******* Мөнхбаатар нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 сарын 08-ны өдрөөс 1983 оны 05 сарын 27-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл бетончноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, *******ыг  1981-1991 онуудын хооронд ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******ыг бетон цехийн туслах ажилтнаар 1981 оны 11 сарын 02-нд томилсон 329-р тушаал (хх-6х), 1983 оны 07 сарын 16-ны өдөр бетончины ажлаас чөлөөлсөн 264-р тушаал (хх-7х), ээлжийн амралт олгосон 1987, 1988 онуудын тушаал, хавсралт (хх-9-12х), 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны хооронд хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар (хх-8х),

 

          4. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын Төмөр бетоны үйлдвэрт 1981-1991 оныг дуустал бетончноор ажиллаж байсан. Барилга угсралтын контор нь 600 гаруй ажилчидтай байсан. Зүүн 3 аймгаас барилгын захиалга авдаг байсан. Төмөр бетоны үйлдвэр нь дотроо олон салбар цехтэй байсан. ******* нь тус үйлдвэрийн бетоны цехэд нь ажилладаг байсан. Би Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1981-1996 он хүртэл боловсон хүчин буюу дотоод бичиг хэргийг хариуцан хүмүүсийг ажилд томилох, чөлөөлөх тушаалуудыг бэлтгэн, мөн хүмүүсийг ажилд хувиарлах ажлуудыг хийж байсан тул Д.******* ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байнагэх мэдүүлэг,

 

          5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын дэргэдэх Барилга материалын үйлдвэрийн бетон цехэд 1981-1983 оны 06 сар хүртэл бетончноор ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 оны 06 сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Барилга угсралтын конторын бетон цехдээ бетончноор 1991 оны 10 сарыг хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхтголоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1981-2001 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан тул Д.******* ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна.” гэж мэдүүлсэн мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

        6. Иймд Д.******* Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 сарын 08-ны өдрөөс 1983 оны 05 сарын 27-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл бетончоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 сарын 08-ны өдрөөс 1983 оны 05 сарын 27-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл бетончноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА