Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00101

 

 

 

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00101

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* байрлах, Х.К  

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** оршин суух, А.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,800,957 (есөн сая найман зуун мянга есөн зуун тавин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01377/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.К  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.К  нь харилцагч ***********цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэпбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 6 сарын 28-ны өдөр 1700091096 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 17700000 /арван долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 11328949.56 төгрөгийг төлсөн.

Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн телбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 10 сарын 6-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 43 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд: Үндсэн зээл 9,440,000 төгрөг, зээлийн хүү 360,957 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 9,800,957 (есөн сая найман зуун мянга есөн зуун тавин долоо) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Е.О нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Е.О миний бие Х.К -ний нэхэмжилж буй 9,800,957 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.К  нь Е.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,800,957 (есөн сая найман зуун мянга есөн зуун тавин долоо) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,800,957 (есөн сая найман зуун мянга есөн зуун тавин долоо) төгрөгийг нэхэмжлэгч Х.К -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хас банкны 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,766 (нэг зуун далан нэгэн мянга долоон зуун жаран зургаа) төгрөгийн тал хувь болох 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Е.Оаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К -д олгохоор тогтов.

Хариуцагч Е.О нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Е.Од холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,800,957 (есөн сая найман зуун мянга есөн зуун тавин долоо) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Е.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,800,957 (есөн сая найман зуун мянга есөн зуун тавин долоо) төгрөгийг нэхэмжлэгч Х.К -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,766 (нэг зуун далан нэгэн мянга долоон зуун жаран зургаа) төгрөгийн тал хувь болох 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Е.Оаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Е.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ