Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2025/00068

 

 

                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ...... дүүрэг ...-р хороо бага тойрууд байрлах, утасны дугаар....... ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..-р баг, ....... -р гудамжны ... тоотод оршин суух, утасны дугаар ....., ******* овогт ******* ******* холбогдох

 

       санхүүгийн түрээсийн (лизинг) гэрээний үүрэгт үндсэн ******* 3,107,782.28 төгрөг, хүү 307,698.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,613.08 төгрөг нийт 3,440,094.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01  сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* 2023 оны 05 сарын 04-ний өдөр СY-CТГ/2023-113230 тоот барьцаат *******ийн гэрээ байгуулан 3,192,000 төгрөгинй *******ийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай олгосон. Гэвч *******дэгч ******* нь санхүүгийн түрээсийн лизинг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй *******ийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 07 сараас эхлэн 559 хоногийн хугацаа хэтрүүлж *******, *******ийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Иймд санхүүгийн түрээсийн (линзинг) гэрээний үүрэгт үндсэн ******* 3,107,782.28 төгрөг, хүү 307,698.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,613.08 төгрөг нийт 3,440,094.05 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* *******-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус компаниас ******* авсан нь үнэн. Нэхэмжилсэн 3,440,094.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Г.******* холбогдуулан санхүүгийн түрээсийн (лизинг) гэрээний үүрэгт үндсэн ******* 3,107,782.28 төгрөг, хүү 307,698.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,613.08 төгрөг нийт 3,440,094.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

             Хариуцагч ******* нь нэхэмжилсэн 3,440,094.05 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 69,992 төлсөн төгрөгийн тал хувь 34,996 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 34,996 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.******* холбогдох санхүүгийн түрээсийн (лизинг) гэрээний үүрэгт үндсэн ******* 3,107,782.28 төгрөг, хүү 307,698.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,613.08 төгрөг нийт 3,440,094.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 69,992 төлсөн төгрөгийн тал хувь 34,996 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 34,996 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                             ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА