| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/01111/И |
| Дугаар | 142/ШШ2024/01614 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2024/01614
2024 12 05 142/ШШ2024/01614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо ******* ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сум ******* баг ******* оршин суух ******* овгийн /регистрийн дугаар /-д холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/,
Хариуцагч С.,
Хариуцагчийн өмгөөлөгч С.,
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* хариуцагч С.ад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие ээж Г.*******, хүү, , бид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын малчин С.аас дутаалгасан /залилуулсан/ 19 тооны адууг хохирол барагдуулж өгөхийг хүсч Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. /өргөдлийг хавсаргав №1/ Тэгээд харьяаллын дагуу Орхон аймгийн Жаргалант сумын цагдаагийн төлөөлөгч ахлах дэслэгч тэй ах очиж уулзахад малчин С.ыг дуудуулна, ирсэн үед нь ирж тайлбар өг гээд буцаасан. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч ах дуудсан. Тэгээд С. дутаасан 19 тооны адууны төлбөрт 90 ямаа 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгч хохирол барагдуулна гээд энэ тухайгаа бичиж гарын үсгээр баталгаажуулсан. /баримтыг хавсаргав №2/ Малчин С. хэлсэн хугацаандаа хохирол барагдуулаагүй бөгөөд утасдахаар утсаа авахгүй, уулзахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Бидэнд үүссэн шалтгааныг дор тайлбарлая: Ах маань 2017 оны 06 дугаар сард зуурдаар нас барж, талийгаачийн нэрийг гаргаж хэрүүл маргаан хийхгүй гэж үзээд тэр жил С.ын араас яваагүй. Ээж Т.******* нь өндөр настай, одоо Улаанбаатар хотод амьдардаг, гэртээ асаргаанд байдаг тул нотлох баримт бүрдүүлж хөөцөлдөж явах боломжгүй. /асаргааны шийдвэрийг хавсаргав №3/ Миний бие цэргийн байгууллагад ажилладаг. 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд гадаадад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн зэрэг шалтгаан бидэнд байсан. /гадаад паспорт хуулбар хавсаргав/ Монголд ирснээсээ хойш миний бие С.ын , дугаарын утас руу удаа дараа залгахад миний дугаарыг мэдэх тул авдаггүй, өөр дугаараас залгахад эхнэр хүүхэд нь аваад эзгүй байна гэдэг. Миний бие 2019 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авч С.тай уулзахаар Орхон аймагт ирж утас руу нь залгаж уулзахаар ирсэн тухайгаа хэлэхэд Булган аймагт ажил хөөцөлдөж байна, эргээд ярья гээд дахин утсаа аваагүй тул уулзаж чадалгүй Улаанбаатар буцсан. Миний хүсэлтийг харгалзан үзэж малчин С.ын бидэнд учруулаад байгаа хохирол 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрийг 2016 оноос 2019 оныг хүртэл 4 жилийн хугацаанд байх төл малыг тооцож, одоогийн зах зээлийн ханшаар 19 тооны адууны төлбөрт 20,000,000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгөөр тооцож хохирол барагдуулж өгнө үү..., ...2008 оны 08 дугаар сард Булган аймгийн Сайхан суманд талийгаач ах Шинэхүүд 23 тооны адуу өгсөн байдаг. 2010 оны 06 дугаар сард , талийгаач ах хоёр Булган аймгийн Сайхан сумаас 20 тооны адуу авч ирсэн. 2010-2015 оны хооронд ынд байгаа адуугаа тооцох, тамгалах, бүртгэх боломж олдоогүй. 2010-2012 онд миний би ОХУ-д цэргийн академид суралцахаар явсан байсан. 2013-2015 онд жил болгоны ээлжийн амралтаараа 7 сарын сүүлээр 8 дугаар сарын сүүл хүртэл ирж адуу малаа тооцож үзье, харъя гэхээр бүртгэх боломжийг олгодоггүй, адуу модлосон байна, олдохгүй байна гэдэг байсан. Хэрэгт өгсөн дэвтэр нь манай ээж *******, талийгаач ах бид 2 ых Жаргалант буюу Улаантолгойн наад талд Нарангийн голд байхад нь очоод адуугаа бүртгэе гэхэд адуу модлосон, огт олдохгүй байна гээд аман байдлаар тооцоо нийлсэн акт үйлдье гээд үйлдсэн бичиг байгаа. 2010 онд 20 адуу өгсөн, 2011 онд хэд болсон гээд өөрөөс нь асуугаад бичсэн байгаа. Тиймээс манай ээж ааваас өвлөгдөн ирсэн адууг дутагдуулж хохирол учруулсан тул нэхэмжлэлийг дэмжиж байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар зэргээс ямар нэгэн байдлаар хариуцагч нэхэмжлэгч талаас адуу хүлээж авсан байна. Хүлээж аваад тодорхой хэмжээний үлдэгдэл төлбөртэй байсан байна, үлдэгдэл адууны оронд төлбөр төлөх талаар илэрхийлж байсан байна. Илэрхийлсэн асуудалтайгаа холбоотой хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэдэг. Үгүйсгэхдээ гэрчийг худал мэдүүлэг өгүүлээд, худал мэдүүлэг өгүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд гэм буруутай нь тогтоогдож шийтгэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт байгаа. 2 дугаарт анх энэ хүн нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхэд анх ирүүлж байсан тайлбар дээрээ гэж хүнтэй огт уулзаж байгаагүй, танихгүй гэдэг тайлбар өгч байсан бол өнөөдөр тухайн адууг өөрөө очиж тууж ирсэн, гэх хүн ирж байсан гэж тайлбарлаж байна. Мөн 90 ямаагаар төлбөр барагдуулна гэхэд тухайн үед зүгээр гарын үсэг зурсан, тэгж тохирсон асуудал байхгүй гэсэн тайлбар өгдөг боловч төлбөр болон 3,000,000 төгрөгийг гэдэг хүнд зээлсэн асуудал байхгүй төлбөртөө өгч байгаа гэдэг байдлаар үнэнд гүйцэгдээд ирэхээр хэлж байгаа. Тэгэхгүй зөрүүтэй мэдүүлэг тайлбар өгөөд ямар нэгэн байдлаар хариуцлагаас зугтах, шүүх, шүүгчийг төөрөгдөлд оруулах арга заль гаргаад яваад байгаа нь тогтоогдож байна. Нэгэнт нэхэмжлэгч талаас хариуцагч адууг хүлээж авсан, адууг дутаасан, төлбөр төлөх талаар бичиг хийж өгсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4.Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би гэдэг хүнийг зүс мэдэхээс өөр харилцаа холбоо байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Цэрэгт алба хааж байхдаа таньдаг болсон юм. Тэрнээс хойш Булган аймгийн Сайхан суманд амьдарч байхад манайхаар орж гардаг байсан. Тэгээд манай ах дүү нартай ах дүү шиг болсон юм. 2013 онд унага, гүү, морь нийлээд 18 тооны адуу надаар маллуулахаар авчирч өгсөн. Адууг минийх гэж хэлсэн. Сар бүр 150 000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон. Цалин гэж нэг ч төгрөг өгч байгаагүй. Мөнгөний хэрэгцээ гарлаа гээд өвөл, зун аль нь ч хамаагүй байнга хүнтэй ирж адуунаасаа янзлаад аваад явдаг байсан. Мөн өвлийн идэшний үеэр ирж идэш иддэг. Би 3 жил гаран ямар ч хөлс мөнгө авалгүй адууг малласан. Нэг удаа ирээд өвс аваад өгдөггүй байсан. Ах дүү шигээ санадаг байсан болохоор цалингаа нэхэж байгаагүй. Боломж бололцоо муу байна, удахгүй боломжтой болохоор өгнө гэдэг байсан юм. 2016 оны 08 дугаар сард 13 тооны адууг , хоёр ирээд авч явсан. Авч явахдаа манай эхнэр хүүхэд, хадам саам уух гээд Улаанбаатараас ирсэн. Бөхөнгийн тэнд 7 хоног саам ууна, гэж хэлсэн. Бөхөнд ээжийнх нь зусаж байсан юм. Тухайн үед ын 18 тооны адуунаас том жижиг нийлсэн 6 тооны адуу үлдсэн байсан юм. ын 6 тооны адуун дээр өөрийн 7 тооны адууг нэмээд 13 тооны адуу өгч явуулсан. Хэдхэн хоног саам ууя гээд ирж байхад нь цөөхөн юм явуулаад яахав гэж бодсон юм. саам уулгана гэж надад худал хэлсэн юм билээ. 3 хоногийн дараа миний таньдаг хүн над руу залгаад танай адууг машинд ачиж байна гэж хэлсэн. Би 7 хоног саам ууж байгаа юм гэхэд гүү бариагүй, саам хүмүүс уугаагүй гэж хэлсэн. Тэгэхэд би очиж адуугаа авах байсан юм билээ. Ачаад явна гэж бодоогүй болохоор авчрахыг нь хүлээсэн юм. Тэгээд байж байтал сарын дараа намайг цагдаа дуудсан. Цагдаагийн газарт очиход байсан. Цагдаа намайг хүний адуу авсан гэсэн утгатай зүйл тайлбарласан. Би цагдаад болсон зүйлийн талаар ярих гэтэл намайг цагдаагийн газраас дагуулан гаргаад танай адуу тоо ёсоороо Бугатад байгаа, зун авчраад өгнө, ээж, дүү нар таныг буруугаар ойлгоод цагдаад өргөдөл бичиж өгсөн байна. Хоёулаа цагдаад ингээд бичээд өгчихвөл болно гээд өөрөө 90 ямаа гэж бичсэн. Би тэр цаасан дээр гарын үсэг зурсан. Тэгээд цагдаа намайг дахин дуудаагүй. Бусдыг нь өөрөө мэдээд зохицуулна гэсэн юм. Тэгээд зохицуулсан гэж бодож байна. 2016 оны 12 дугаар сарын 24, 25-ны үеэр ирээд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 1,500,000 төгрөгийг бэлэн өгсөн. Мөн 2017 оны хавар ноолуурын үеэр 3,000,000 төгрөг өгсөн. Манайхаар ганцаараа ирээд хонож өнжөөд явдаг. Дүү гэх 3 удаа идэшний үеэр, адууг авч явахад ирсэн. адуу манай ээж, дүүгийнх гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Минийх гэсэн болохоор адуунаасаа янзалж аваад явахад юм хэлж байгаагүй. Хэрвээ манай ээж, дүүгийнх байгаа юм гэвэл би ээж, дүүд нь хэлэх байсан. Идэш идэх гээд дүүтэйгээ ирэхдээ нэг их юм ярихгүй дуугүй болчихдог байсан. Надад дүү болон манай гэрийнхэнд энэ хэдэн адуу ямар ч хамаагүй гэдэг байсан. Зун ыг сурагласан чинь нас барсан гэж дуулсан. Би адуу, мөнгөө хэнээс нэхэхээ мэдэхгүй өдий хүрсэн. аас өнөөдрийг хүртэл зугтсан мэт бичиж. Би гэртээ малаа маллаад байж байгаа. ын адууг хэдэн жил маллахдаа нэг ч төгрөг авч байгаагүй. Найзынхаа хэдэн малыг өөрийн юм шиг хардаг байсан. Адууг нь малласныхаа төлөө өөрийн адууг хамт явуулан алдаж, мөн 4,500,000 төгрөг бэлэн өгч хохирсон. Миний хохирлыг барагдуулах байтал надаас 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны 20,000,000 төгрөг, 4 жилийн төл малд 5,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөг нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ээж, дүүсийг нь хальт зүс үзсэнээс өөр зүйл мэдэхгүй. Ээж, ах дүүс нь Улаанбаатар хотод амьдардаг гэж сонссон. Хэдэн малаасаа илүү гарахгүй болохоор очиж уулзаж чадахгүй мөн хаягийг мэдэхгүй, нэр утсыг мэдэхгүй өдий хүрсэн юм. Ээж, дүүгээс нь тэгж байгаад адуу, мөнгөө нэхнэ гэж бодож байна. Ямар учраас адуу нэхэж байгааг ойлгохгүй байна. ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Би 2013 онд 18 адуу авч ирсэн. ын ах гэх хүнтэй хамт очоод би гуйж аваагүй, өөрөө би холдоод байна, танайх ойрхон байна, айраг цагаагаа очоод авч байя гэж хэлсэн. Өөрөө мэдэхгүй юу гэхэд талийгаачийн ихэрийн өрөөсөнгийн гэрт нь очоод хоол унд идэж хоночихоод маргааш нь адууг нь туугаад ирсэн. Шинэхүүгийн гэрээс очиж авсан. Би ыг сайн мэдэхгүй, юм ярьдаггүй, ахыгаа дагаж очоод явдаг байсан. заримдаа ирж идшээ авдаг байсан, заримдаа ирдэггүй байсан. 2013 онд идэшний 2 адуу, машин янзална гэж 1 адуу, Бугатад 1 адуу, станцын хоёр хүн дагуулж ирээд 1 адуу авч байсан. 2015 онд ихэртэйгээ ирж хоноод шөнө 1 гүү алаад үүрээр авч явсан, охин зусланд явах гээд байна гээд 1 адуу, өвөл идшиндээ 1 адуу нийт 14 тооны адууг авч явсан. Би гар хөлийн үсэг зурчихаад өгье гэхээр миний мал юм чинь та өөрөө мэдэж байгаа гэж хэлдэг. Мэдэж байгаа нь 14, мэдэхгүй хэдэн тооны адуу авсныг мэдэхгүй байна. Өөрт нь цаадуул чинь сүүлд янз бүрийн юм ярихгүй юу гэхэд зүгээрээ миний адуу гэж хэлж байсан. Надаар харуулж байхдаа нэг ч удаа тэжээл авч өгч байгаагүй. Ингээд 2016 оны 08 дугаар сард талийгаач ахтайгаа ирээд хадам ирж саам уух гээд байна гэхээр нь энд ирээд уулгахгүй юм уу? адуу тогтох уу? гэхэд тогтоно гэж хэлээд 13 тооны адуу аваад явсан. Би ганц уналгын морь авч үлдээд тэр чигээр нь адуугаа өгөөд явуулсан. Тэр дунд миний 7, адуу эдний 6 адуу нийт 13 адуу авч явсан. 7 хонуулаад аваад ирэх юм байх гэж бодсон чинь 3 хоногийн дараа нэг хүн залгаад танай адууг ачаад хот руу явж байна, үхэр аччихсан машин мухар буланд адууг чинь буулгаж байна гэж хэлсэн. Маргааш нь очоод харахад байхгүй байсан, энэ айл хаачсан юм бэ? гэхэд нүүгээд, адуу малаа туугаад явсан гэж хэлсэн. Хааш нь туугаад явчихав гэхэд мэдэхгүй ийшээ явсан л гэж хэлсэн. Манай адууг авч ирж өгөхгүй юм уу? гэхэд өгнө гэж хэлсэн. 9 дүгээр сард намайг цагдаа дээр дуудахаар нь би хадланд явж байна, 2-3 хоногоос очиж болох уу? гэхэд болно гэсэн. Хадлангаа авчихаад цагдаа дээр очиход нөгөө хүмүүс нь ирнэ та гадаа сууж бай гэсэн. Ирээд яасан талаар асуухад энэ хүн манай адууг 8 сард авч яваад авч ирж өгөөгүй гэхэд та нар өөрсдөө л тохирох асуудал байна гэсэн. Тэгээд энэ дээр гарын үсэг зур, би зохицуулна, амархан гэж хэлэхээр нь цаасан дээр гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна... гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс мөн адил нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар оролцож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Ямар нэгэн байдлаар малыг хүлээлгэж өгсөн, авсан зүйл байгаа гэдэг байдлаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхой тайлбарлаж, тодорхойлсонгүй гэж миний зүгээс харж байна. Иргэд хооронд эд хөрөнгийн шинжтэй харилцаа үүссэн байхад эрх зүйн аливаа харилцаа үүссэн үү? ямар маргаантай харилцаа үүссэн бэ гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. ******* болон нарын хооронд ямар үүргийн харилцаа үүссэн юм? ******* ямар эрх эдлээд, ямар үүрэг хүлээсэн юм? хэрхэн малаа харуулах юм, хөлсөөр харуулж байгаа юм уу? ямар хөлсөөр харуулах юм, гуйж харуулж байгаа юм уу? үр шимийг нь хэн хүртэх юм гэдэг талаар, ******* гуай малаа маллуулахад хариуд нь яах юм, харилцан ямар үүрэг хүлээсэн зэрэг байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхойгүй байна. Тэгэхлээр *******, гэдэг хүмүүсийн хооронд аливаа эрх зүйн харилцаа үүсээгүй гэж нэгдүгээрт дүгнэж байна. Харин ын малыг малласан, хүлээлгэж өгсөн асуудал байсан байна. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Шинэхүү ч гэсэн ын малыг малласан гэдгийг хэлж байна. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэсэн малаа маллуулж байсан, харилцан тохирсон хүн нь гэдэг тайлбарыг өгч байна. Хэрэгт авагдсан малын А дансаар ******* гуай малтай байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа. Гэтэл ******* гуайн нэр дээр бүртгэлтэй байгаа малнууд гэж хүний маллаж байсан мал гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин эсрэгээрээ ******* гуайн малыг маллаж өгнө гэж үүрэг хүлээсэн байх магадлалтай гэж үзэхэд огт танихгүй, удаа дараа уулзаж байгаагүй, малын харилцаа өглөг авлага, идэш тууж ирсэн, буцааж хүлээлгэж өгсөн, хэрхэн уулзсан гэдэг асуудал , гэдэг хүмүүсийн хооронд үүсээд байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг төлбөр барагдуулах гэж тодорхойлсон, аливаа төлбөр мөнгө гаргуулах асуудал нь ямар нэгэн гэрээнээс үүдэлтэй байх боломжтой. Гэрээнээс үүдэлтэй байх юм бол тухайн гэрээнээсээ татгалзаж байна уу? биелэлт нь дуусгавар болсон уу? татгалзсантай холбоотой учирсан хохирлоо шаардаж байна уу? эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага нэхэж байгаа юм, энэ байдлууд бүгд тодорхой байх ёстой. Гэтэл энэ байдлууд тодорхойгүй байна. Эсхүл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбоотой харилцаа үүссэн байх боломжтой гэхэд энэ тохиолдолд хохирол учруулсан этгээд хариуцна. Тэгэхлээр гэдэг хүн хэний адууг яаж дутаасан юм? яаж залилсан юм? яаж хорогдуулсан юм? өөрөө идшиндээ идчихсэн юм уу? тэр адууг нь бусдад зарчихсан юм уу? энэ мэт байдал тогтоогдоогүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр. ******* болон нарын хооронд эрх зүйн ямар нэгэн маргаантай харилцаа үүсээгүй тул ******* гэдэг хүн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага буюу үндэслэл, юуг үндэслээд байгаа, хэрхэн үндэслээд байгаа гэдгээ нотлох ёстой, гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ байдал бол нотлогдож тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй байна. Юунд үндэслээд хэнээс юуг, яагаад нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Талуудын маргаантай байгаа зүйлийн тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Энхтуяа гэдэг хүн явж байсан, дараа нь ******* болж солигдоод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гэдэг хүн оролцсон. Эдгээр хүмүүсийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд гаргадаг анх гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад бүгд зөрүүтэй. Хавтаст хэргийн 172 дугаар талд авагдсан давж заалдах шатны шүүх хуралдаанд 2011 оны 06 дугаар сард мал өгсөн гэдэг. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Энхтуяа төлөөлөгч анхан шатны шүүх хурал дээр 2010 онд 29 тооны адуу өгсөн гэдэг. Хэзээ хүлээлгэж өгсөн нь 2010, 2011, 2013 он гээд зөрүүтэй яваад байна. Хэдийг хүлээж авсан гэдэг нь 29, 20, 18, 19 гээд зөрүүтэй яваад байна. Дутаасан залилуулсан гэж шаардлага, үндэслэлээ тодруулдаг, гэтэл үнэхээр хувьдаа завшсан юм уу? бусдад зарсан юм уу? гэдэг байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талд хэрхэн хохирол учирсан нь тогтоогдохгүй байна. ******* гуайн эд хөрөнгийг гэдэг хүн алдсан, завшсан, идсэн, устгасан гэдэг байдлаар гэм хор учруулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй, ийм шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй учраас гэдэг хүн *******д хохирол учруулсан гэдэг байдлаар хохирлыг барагдуулна гэж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар яригдаад байгаа хоёр баримт бичиг байна. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаар 90 ямаа юм уу? 19 тооны адуу, 11 сарын 20-нд өгнө гээд нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч, шүүгч ч гэсэн асуусан. Та яагаад зүгээр байж мөнгө өгнө гээд баримт бичиг үйлдээд байгаа юм бэ гэхэд хариуцагч татгалзлаа юу гэж тайлбарладаг гэхээр хоосон цаасан дээр надаар гарын үсэг зуруулж авсан гэдэг. Гэтэл 12 дугаар хуудсанд байгаа баримтыг уншаад үзэхээр аас авахаар боллоо гэж байгаа. Өөрөөр хэлбэл авах ёстой хүн нь бичсэн нь харагдаж байна. Гэтэл гэдэг хүн би юм авна гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад нөхөж бичсэн зүйлийг та яагаад өгнө гэсэн юм бэ гэж тулгаж асуугаад байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Юм авах гэж байгаа хүн нь бичсэн болох нь яг тэр бичмэлийг уншихаар харагдаж байна. Түүнээс биш гэдэг хүн би өгнө гэж өөрийн гараар бичээгүй, тэр бол гэдэг хүний бичгийн хэвтэй баримт байгаа. Мөн тооцоо нийлсэн актыг шинжлэн судлах юм бол анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гол баримт нь уг тооцоо нийлсэн актыг үндэслэдэг. Гэтэл тооцоо нийлсэн актыг 2019 онд нэхэмжлэл гаргахдаа хуулбар хувийг өгсөн. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад 2 жилийн хугацаанд эх хувь нь байхгүй гэдэг байдлаар шинжээч томилуулахад хүртэл өөрсдийнхөө гаргасан хүсэлтийг нотолж уг баримтаа гаргаж өгөөгүй. Гэтэл 2019 оноос хойш 5 жилийн дараа гэнэт өнөөдөр эх хувийг нь гаргаж ирлээ гэдэг байдлаар өмнөх шүүх хуралдаан дээр хуулбар хувийг өгсөн. Аливаа нотариатч юмыг хуулбарлахдаа эх хувиас нь харж байж буюу эх хувийг нь харж байж хуулбар үнэн дардаг. Ийм учраас нэхэмжлэгч *******гийн шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна. ******* нарын хооронд эрх зүйн аливаа харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Харин мал малласан асуудал , нарын хооронд үүссэн, нь өнгөрсөн учраас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс анх хүлээлгэж өгсөн 18 адуунаас 2016 онд 13 тооны адууг буцааж өгсөн, 5-6 тооны идэш идсэн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр анх авсан тоогоороо буцаагаад идсэн идэш болон авсан мал нь дүйцэж байна. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаж өөрийнхөө зургаан тооны адууг авч явсан талаар гомдол мэдээлэл гаргая гэсэн боловч нэхэмжлэгч өнгөрсөн учраас түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжгүй байна гэдэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг тайлбарласан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
6. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 6/, Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст гаргаж байсан өргөдөл /хх-ийн 7-9/, тэмдэглэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10/, мал тоолсон картын хуулбар /хх-ийн 11/, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гэх гар бичмэл /хх-ийн 12/, ын гадаад пасспортны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13/, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЭХКХ-ийн 297 дугаартай шийдвэр /хх-ийн 14/, малын А дансны хуулбар /хх-ийн 105-107/, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/161 дугаартай тогтоол /хх-ийн 241-244/, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/161 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 54-62/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 63-65/, тооцооны бичиг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 66/, 27 хуудастай тэмдэглэлийн дэвтэр%
Хариуцагчаас: 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 22/, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 30-31/, итгэмжлэл /хх-ийн 40-41/, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 37/08-6099 дугаартай лавлагаа /хх-ийн 108-111/-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
7. Шүүгчийн захирамжаар С.ын малын А данс /хх-ийн 60-64, 73-92/, Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 051 дугаартай тайлбар /хх-ийн 74/, Арвижих-Эстимейт ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 24723 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-86-93/-ийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч С.ад холбогдуулан дутаасан адууны төлбөрт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг Т.*******гаар солиулах хүсэлт гаргаж нэхэмжлэгчийг солиулсан.
2. Хариуцагч С. нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...миний бие Г.******* хүү, , бид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр С.ад холбогдуулан хариуцуулж өгсөн адуунаас 19 тооны адуу дутаасан гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, цагдаад С. нь дутаасан адууны төлбөрт 90 ямаа өгч төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн тул уг 19 адууны төлбөрт 25,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна... мөн Т.*******, бид хариуцагч С.ынд очиж адуу малныхаа тооцоог нийлж 2015 бичиг үйлдсэн, адуу малынхаа зүс, барааг харъя гээд очихоор үзүүлдэггүй байсан, ямар зүсний ямар насны адуунууд байсныг үнэндээ мэдэхгүй... гэсэн.
4. Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргасан. Үүнд: ...гэрч гийнхээс тай цуг 2010 онд унага, гүү, морь нийлээд 18 тооны адуу маллахаар авчирсан. , нь адуу малаас идэш болон бусад зүйлд зарцуулж, авч хэрэглэсээр 6 тооны адуу л үлдсэн байснаас 2013 оны 08 дугаар сард манайд ирээд 13 тооны адууг эхнэр хүүхдээ саам уулгая гээд авч яваад буцааж авчирч өгөөгүй, 6 нь тэдний адуу, 7 нь миний адуу байсан, ... цагдаа дээр цаасан дээр гарын үсэг зуруулсан, тооцоо нийлж баримт үйлдэж байгаагүй... гэсэн.
5. Нэхэмжлэгч Т.*******гийн хүү нь нэхэмжлэгчийн 21 тооны /хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 1 азарга, 5 даага, 2 шүдлэн гүү, 2 хязаалан байдас, 8 бүдүүн гүү, 3 унага/ адууг гэрч гийнхээс 2010 оны 6 сарын үед Булган аймгийн Сайхан сумаас хариуцагч С.тай цуг очиж авч, С.ынд маллуулахаар өгсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 8 сард С.аас 13 тооны адуу буцааж авсан, нэхэмжлэгч Т.******* болон түүний хүү , нар нь хариуцагч С.ынд 21 тооны адуу малаа тавьж маллуулахдаа хөлс мөнгө өгч авалцах талаар тохиролцоогүй үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан Т.*******гийн мал тооллогын 2011, 2013 оны баримт, гэрч , Т.Уранбилэг нарт хууль сануулж авсан мэдүүлэг, зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Хариуцагч С. нь уг адууг нэхэмжлэгч Т.*******гийн адуу болохыг мэдэж байсан нь түүний ... адуу малнаасаа аваад явдаг байсан, тэгэхэд нь цаадуул чинь сүүлд янз бүрийн юм ярихгүй юу гэхэд зүгээрээ, миний адуу гэж хэлж байсан, ... ирдэггүй байсан, нэг удаа л ээж Т.*******тайгаа манайд ирсэн... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
7. Иймд талуудын хооронд Иргэний хуульд заасан гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно. зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
8. Нэхэмжлэгч нь С.ын гарын үсэг бүхий 19 адууны төлбөрт 90 ямаа авах боллоо гэсэн утга бүхий бичиг болон хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтэрийн цаасан дээр 2011 оноос 2015 оны адуу малын тооцоо нийлж хийсэн гэх бичигт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
9. С.ын гарын үсэг бүхий 19 адууны төлбөрт 90 ямаа авах боллоо гэсэн утга бүхий бичгийн агуулгаас үзэхэд С. өөрөө төлнө гэдгээ илэрхийлж бичээгүй, мөн 2-р хавтаст хэргийн 66-р талд авагдсан нотлох баримт нь эх хувь /дэвтэрт бичигдсэнээс/-иас зөрүүтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
10. Талуудын хооронд өгч авалцсан адууны нас, зүс, адуу малын төл мал, адуу малнаас идэшинд авч хэрэглсэн болон бусад байдлаар зарцуулсан адууны тоо ширхэгийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нар өөрийн тайлбар, татгалзлыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Т.*******гийн мал тооллогын бүртгэлийн баримтаар 2011 онд 20 адуу, 2013 онд 27 адуу тоолуулсан болох нь тогтоогдож байгаа тул гэрч гийнхээс очиж хүлээж авсан 21 тооны адуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын С.аас авсан 13 тооны адууны зөрүү болох 8 тооны адууны төлбөрийг зах зээлийн дундаж үнэлгээ болох 1,000,000 төгрөгөөр тооцож 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 17,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч С.аас 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ