| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00041/И |
| Дугаар | 315/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2025/00069
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би
Нэхэмжлэгч: ******* ******* *******-ийн Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ........ сумын 7-р баг, .......... тоотод оршин суух, утасны дугаар ......... ******* овогт ******* ******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,096,579.64 төгрөг, хүү 690,000.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,433.36 төгрөг нийт 7,802,013.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн Сүхбаатар салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь ******* *******инд хандан цахим хэлбэрээр зээл авах хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2023 оны 05 сарын 04-ний өдөр ЗГ/202351307089 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 4,800,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 18,6 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч 2023 оны 06 сарын 22-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 100,000 төгрөг, 2023 оны 06 сарын 27-ны өдөр 480,000 төгрөг, 2023 оны 06 сарын 28-ны өдөр 228,000 төгрөг, 2023 оны 07 сарын 20-ны өдөр 174,000 төгрөг, 2023 оны 08 сарын 26-ны өдөр 1,405,000 төгрөг, 2023 оны 09 сарын 07-ны өдөр 900,000 төгрөг, 2023 оны 09 сарын 08-ны өдөр 620,000 төгрөг, 2023 оны 09 сарын 27-ны өдөр 214,000 төгрөг, 2023 оны 10 сарын 02-ны өдөр 246,000 төгрөг 2024 оны 01 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 01 сарын 05-ны өдөр 1,035,000 төгрөгөөр тус тус нэмэлтээр авсан. Зээлдэгч үндсэн зээлд 3,920,420.36 төгрөг зээлийн хүүнд 1,718,570.90 төгрөг торгуулийн хүүнд 2,955.36 төгрөг нийт 5,641,946.62 төлөгдсөн байна.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 149 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн, мөн 2024 оны 02 сарын 26-ны өдөр *******ны байранд дуудан ирүүлж уулзсан ба удахгүй төлнө гэсэн боловч төлөлт хийгдээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,096,579.64 төгрөг, хүү 690,000.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,433.36 төгрөг нийт 7,802,013.17 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн тайлбартай танилцсан. Тайлбарт дурдсан хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* *******наас зээл авсан нь үнэн. ******* *******ны нэхэмжилсэн 7,802,013.17 төгрөгийг 2025 оны 02 сараас эхлэн 1 жилийн хугацаанд 12 хувааж сар бүр 650,167.75 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч М.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,096,579.64 төгрөг, хүү 690,000.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,433.36 төгрөг нийт 7,802,013.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* 7,802,013.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 сараас эхлэн 1 жилийн хугацаанд 12 хувааж сар бүр 650,167.75 төгрөгөөр тус тус төлөхөөр, нэхэмжлэгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,783 төгрөгийн тал хувь 69,891.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 69,891.5 төгрөгийг хариуцагч *******гоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,096,579.64 төгрөг, хүү 690,000.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,433.36 төгрөг нийт 7,802,013.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сараас эхлэн 1 жилийн хугацаанд 12 хувааж сар бүр 650,167.75 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,783 төгрөгийн тал хувь 69,891.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 69,891.5 төгрөгийг хариуцагч *******гоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА