Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00108

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00108

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****тоотод оршин суух, М.И

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01343/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма.

Нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Миний бие Х.А нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1964 онд айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж 8 дугаар ангийг 1981 онд төгсөж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн барилгын бригадад туслах малчнаар 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдөр элсэн орж 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал буюу цэрэгт явах хүртлээ ажиллаж байсан. Би цэргийн албыг Ардын армийн 186 (208) дугаар ангид 1984 оноос 1987 онуудад хаасан.

Цэргээс халагдаж ирээд тус сум нэгдэлдээ 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс малчнаар томилогдож нэгдэл тартал хувийн 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж ирсэн.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архивын газраас холбогдох ажлаас чөлөөлсөн болон бусад тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Х.А миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд барилгын бригадад туслах ажилтнаар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ************дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын *********дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын *******дугаартай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №08 дугаартай Малчин томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №37 дугаартай Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийг хувьчлах тухай тогтоолын архивын хуулбар, Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэр барилгын бригадад ажиллаж байсан ******** 1981, 1983 онуудын цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дасны хуулбарууд, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар (хх-ийн 5-14 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 38-42 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын ******** дугаартай албан бичиг (хх-ийн 37 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас **********дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажиллаж байсан ********1981, 1983 онуудын цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 43-46 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №62 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 47-48 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын ***********дугаартай тушаалын архивын хуулбар (хх-ийн 49 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын *********дугаартай Малчин томилох тухай тушаалын архивын хуулбар тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 50 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №576 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мяхлашийн Цолооройгийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар (хх-ийн 57-58 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11/35 дугаартай албан бичиг зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн. (хх-ийн 79 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Х.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архивын газраас холбогдох ажлаас чөлөөлсөн болон бусад тушаал олдоогүй.

Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд барилгын бригадын туслах ажилтнаар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Х.А өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Х.А нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал барилгын бригадын туслах ажилтнаар, 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/387 дугаартай албан бичгээр ирүүлсэн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан Х.Агийн 1981 оны 8-11 сар, 1983 оны 1-2 сар, 4 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн хугацааны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 11-13, 43-46 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11/1112 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ...Тушаах нь: 1.ЕБС-ийн 8 дугаар ангийг төгсөж, ХАА-н үйлдвэрлэлд илгээлтээр хуваарилагдсан *********** нарыг 1981 оны 7-р сарын 20-ноос эхлэж барилгын бригадад туслах ажилчнаар томилсугай... гэх бичилтттэй №62 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 6, 48 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ...Тушаах нь: Ардын цэргийн албанд явах доорх хүмүүсийг 1983-6-20 ноос эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж 14 хоногийн тэтгэмжийн мөнгийг бодож олгосугай... гэх бичилтттэй тушаалын 22 дэс дугаарт Мяхлааш Цолоорой 4-р бригад барилгачин... гэх бичилттэй №41 дугаартай тушаалын архивын хуулбар (хх-ийн 7, 49 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ...Тушаах нь: МАХН-ын төв хорооны IV бүгд хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн МАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ажиллах хүчээр хангах зорилгоор намын үүрийн товчоо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Нэгдлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн МАА-н үйлдвэрлэлд гарч ажиллах хүмүүсийг хавсралтаар баталсугай... гэх бичилтттэй №08 дугаартай Малчин томилох тухай тушаалын хавсралтын 18 дэс дугаарт малчны нэр гэх хэсэгт Мяхлааш Цолоорой, аль хэсэгт ажиллах 3, хийх ажил гэх хэсэгт хоньчин, хугацаа гэх хэсэгт 7-р сарын 1 хүртэл гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хх-ийн 8-9, 50-51 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын даргын *******дугаартай албан бичгээр ирүүлсэн овог нэр гэх хэсэгт *******, төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1964-09-27/18, яс үндэс гэх хэсэгт халх, Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл Алаг-Эрдэнэ сум, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт 1981 оноос сумын барилгат бэлтгэгч, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1981 онд 8-р анги төгссөн, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 3, аав ********* ангид манаач цэвэрлэгч хийдэг... гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1984 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 58 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын ******* нь БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 (208) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 638381 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хх-ийн 14 дүгээр тал),

Иймд Х.Агийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал барилгын бригадын туслах ажилтнаар, 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.А нь 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ********** нь БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 (208) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 638381 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хх-ийн 14 дүгээр тал)-гаар тогтоогдлоо.

Мөн нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар түр ажиллаж байсан нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ...Тушаах нь: МАХН-ын төв хорооны IV бүгд хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн МАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ажиллах хүчээр хангах зорилгоор намын үүрийн товчоо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Нэгдлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн МАА-н үйлдвэрлэлд гарч ажиллах хүмүүсийг хавсралтаар баталсугай... гэх бичилтттэй №08 дугаартай Малчин томилох тухай тушаалын хавсралтын 18 дэс дугаарт малчны нэр гэх хэсэгт Мяхлааш Цолоорой, аль хэсэгт ажиллах 3, хийх ажил гэх хэсэгт хоньчин, хугацаа гэх хэсэгт 7-р сарын 1 хүртэл гэх бичилттэй хавсралтын архивын хуулбараар нотлогдож байна.

Түүнчлэн Х.А нь 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Худалдаа бэлтгэлийн ангид буюу нэхэмжлэлийн шаардлагаас өөр байгууллагад ажиллаж байсан нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30/1489 дугаартай албан бичгээр ирүүлсэн ****Ажилладаг байгууллага гэх хэсэгт Худалдаа бэлтгэлийн анги, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт сахиул, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Алаг-Эрдэнэ, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.20... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 38-42 дугаар тал)-аар тогтоогдов.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын бригадын туслах ажилтнаар, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь үгүйсгэгдэж байх ба мөн хугацаанд ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Х.Агийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын бригадын туслах ажилтнаар, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Х.А нь 1990-2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй талаарх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 353 дугаартай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 37 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *************гийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал барилгын бригадын туслах ажилтнаар, 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын бригадын туслах ажилтнаар, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ