| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01345/И |
| Дугаар | 320/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2025/00113
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2025/00113 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын *** дугаар багт оршин суух, Г.Б
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01345/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Х.Ань 1972 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 10 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. 1980-1988 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын арван жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсч илгээлтээр хөдөө гарч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Өвгөд бригадад хоньчноор ажиллаж эхэлсэн. Ингээд хоньчноор ажиллаж байтал нэгдэл тарах болж, Бадрал нэгдэл нь Бадрал ХК болон өөрчлөгдөхөд миний бие Бадрал ХК-д малчнаар томилогдон 1993 оныг дуустал ажилласан. Түүнээс хойш өнөөг хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд 2 дугаар багт нөхрийн хамт мал маллан амьдарч байна.
Одоо миний бие 52 настай бөгөөд малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил хүрэхгүйн улмаас тэтгэвэрт орж чадаагүй. Гэсэн хэдий ч насандаа тэтгэвэрт орохын тулд ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулж байх шаардлагатай гэж нийгмийн даатгалын байгууллага зөвлөсөн. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, Бадрал нэгдлээс ажлаас чөлөөлсөн тушаал, Бадрал ХК-иас ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг байхгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохооор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох даатгалд хамрагдаж байгаагүй болно.
Х.Анамайг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Өвгөд бригадад 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Аав *****, ээж *** нарын хамт байсан. Би 1989 онд гэр бүл болсон. Миний нөхрийг ********* гэдэг....гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988-1993 онд малчнаар ажиллаж байсан *** хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэх цалин хөлс, 70 дугаар дансны түүвэр, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11/1077 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн №27 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХКомпанийн захирлын 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №1 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар зэргийг тус шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 4-8 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 31-33 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын ********** дугаартай албан бичиг (хх-ийн 30 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ********* дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын *****дугаартай хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 42-44 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын ********** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 45-46 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХКомпанийн захирлын *******дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 47-48 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988-1993 онуудад малчнаар ажиллаж байсан Гатав овогтой Бурмаагийн цалин хөлсний лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 34-41 дүгээр тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Х.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Иймд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Өвгөд бригадад 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Х.А өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Х.А нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Өвгөд бригадад 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны *** дугаар албан бичгээр ирүүлсэн Гатавын Бурмаагийн 1988 оны 7 сараас 12 сарыг дуустал, 1989 оны 2 сараас 9 сар, 11, 12 сарууд, 1990 оны 4 сараас 7 сар, 1991 оны 1 сараас 10 сарыг дуустал, 1992 оны 1 сараас 8 сар, 10 сараас 12 сар, 1993 оны 1 сараас 12 сарыг дуусталх хугацааны цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 34-41, 71-74, 78-79 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11/1110 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн ...Тушаах нь: МАА-н үйлдвэрлэлд саналаараа гарсан 98 охид, хөвгүүдийг хавсралт ёсоор баталсугай... гэх бичилттэй №27 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хавсралтын 15 дэс дугаарт Өвгөд бригадад: Батын Бурмаа-Хоньчин гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 42-44 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ...Тушаах нь: 1-р хавсралтад заагдсан нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнээс эрхэлсэн ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй №74 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 39 дэс дугаарт Х.А, малчнаас гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 45-46 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХКомпанийн захирлын 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн ... Тушаах нь: 1.Нэр бүхий хүмүүсийг хавсралтанд заагдсан ажилд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй №1 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын 34 дэс дугаарт Х.А, малчнаар гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 47-48 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30/1491 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (Б) маягтын хуулбар, Гатавын Бурмаагийн Ажилладаг байгууллага гэх хэсэгт Цагаан-Уул Бадрал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Цагаан-Уул, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.12.22... гэх бичвэртэй ХААТР-21(Б) маягтын хуулбар (хх-ийн 31-33 дугаар тал),
Иймд Х.Агийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Өвгөд бригадад 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Ад холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны тушаал, тус сумын Бадрал ХК-ийн захирлын 1994 оны тушаал шүүж үзэхэд Х.Аг малчнаас чөлөөлсөн тушаал тус тус байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттай **** дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 5 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Х.А(****) нь 1990-2000 оны хооронд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно. гэх бичилттэй №352 дугаартай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 30 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.А гийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Өвгөд бригадад 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ