| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01420/И |
| Дугаар | 320/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00133
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 320/ШШ2025/00133 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багт байрлах, Х.Ъ
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Т.Б
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, Т.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 15,975,183 төгрөг, хүү 1,703,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,496 төгрөг, нийт 17,713,551 (арван долоон сая долоон зуун арван гурван мянга таван зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01420/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А-ийн Хөвсгөл салбарын захирал *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.А нь Х.А 2023 оны 11 дугаар сарын 09-ний өдөр ** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 11 дугаар сарын 09-ны өдөр зээлдэгч ******* ХасБанк дахь **** дугаартай харилцах дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 135 хоног хугацаа хэтрүүлээд байна.
*** нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч **** дугаартай зээлийн үлдэгдэл 2024 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 15,975,183 төгрөг, хүү 1,703,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,496 төгрөг, нийт 17.713.551 төгрөг болоод байна.
1670084168 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ***** дугаартай Барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан.
1/ Бизнесийн орлого
Нэхэмжлэлийн шаардлага:
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1670084168 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 15,975,183 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 12- ний өдрийн байдлаарх хүү 1,703,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,496 нийт 17,713,551 төгрөгийг зээлдэгч Х.Анараас гаргуулах гэжээ.
Хариуцагч Х.** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** миний бие болон *** нар нь *** нэхэмжилж буй 17,713,551 (арван долоон сая долоон зуун арван гурван мянга таван зуун тавин нэг) төгрөгийг Хас банканд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь *** холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 15,975,183 төгрөг, хүү 1,703,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,496 төгрөг, нийт 17,713,551 (арван долоон сая долоон зуун арван гурван мянга таван зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 17,713,551 (арван долоон сая долоон зуун арван гурван мянга таван зуун тавин нэг) төгрөгийг нэхэмжлэгч Х.А-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,518 (хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун арван найм) төгрөгийн тал хувь болох 123,259 (нэг зуун хорин гурван мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,259 (нэг зуун хорин гурван мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,259 (нэг зуун хорин гурван мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.А-д олгохоор тогтов.
Хариуцагч *** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох, үндсэн зээлийн төлбөр 15,975,183 төгрөг, хүү 1,703,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,496 төгрөг, нийт 17,713,551 (арван долоон сая долоон зуун арван гурван мянга таван зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 17,713,551 (арван долоон сая долоон зуун арван гурван мянга таван зуун тавин нэг) төгрөгийг нэхэмжлэгч Х.А-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,518 (хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун арван найм) төгрөгийн тал хувь болох 123,259 (нэг зуун хорин гурван мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,259 (нэг зуун хорин гурван мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,259 (нэг зуун хорин гурван мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ