| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01428/И |
| Дугаар | 320/ШШ2025/00134 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00134
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 320/ШШ2025/00134 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****байрлах Г.Х
хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх сумын ***дүгээр багт оршин суух, О.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,806,469.44 төгрөг, зээлийн хүү 400,379.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,681.47 төгрөг, нийт 4,253,530.01 (дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга таван зуун гучин төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01428/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Х нь Г.Х 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дугаар ***** тоот Дижитал Цалингийн гэрээ байгуулан 5,000,000.00 /таван сая/ төгрөгийг жилийн 21,00 %-ийн хүүтэйгээр 15 /арван тав/ сарын хугацаатай, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дугаар ******** Дижитал Цалингийн гэрээ байгуулан 4,000,000.00 /дөрвөн сая/ төгрөгийг жилийн 21,00 %-ийн хүүтэй, 10 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.
Зээлдэгч Х.А нь гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 113 хоног хугацаа хэтрүүлэн, банкыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Х.Аад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлдэгч Х.Ааас Дугаар ****** Дижитал Цалингийн зээлийн гэрээ-ний 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,253,530.01 (дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга таван зуун гучин төгрөг нэг мөнгө) төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.А тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.А миний бие Голомт банкны нэхэмжилж буй 4,253,530.01 (дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга таван зуун гучин төгрөг нэг мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь Х.А ад холбогдуулан үндсэн зээл 3,806,469.44 төгрөг, зээлийн хүү 400,379.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,681.47 төгрөг, нийт 4,253,530.01 (дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга таван зуун гучин төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,253,530.01 (дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга таван зуун гучин төгрөг нэг мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.А-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,006.48 (наян гурван мянга зургаан төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийн тал хувь болох 41,503.24 (дөчин нэгэн мянга таван зуун гурван төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,503.24 (дөчин нэгэн мянга таван зуун гурван төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,503.24 (дөчин нэгэн мянга таван зуун гурван төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.А-д олгохоор тогтов.
Хариуцагч Х.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Аад холбогдох, үндсэн зээл 3,806,469.44 төгрөг, зээлийн хүү 400,379.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,681.47 төгрөг, нийт 4,253,530.01 (дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга таван зуун гучин төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,253,530.01 (дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга таван зуун гучин төгрөг нэг мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.А-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,006.48 (наян гурван мянга зургаан төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийн тал хувь болох 41,503.24 (дөчин нэгэн мянга таван зуун гурван төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,503.24 (дөчин нэгэн мянга таван зуун гурван төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,503.24 (дөчин нэгэн мянга таван зуун гурван төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ