| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01427/И |
| Дугаар | 320/ШШ2025/00135 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00135
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 320/ШШ2025/00135 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ** сумын *** багт байрлах, Х.А
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын ****дугаар багийн ***дүгээр гудамжны ***тоотод оршин суух, А.А
Нэхэмжлэлийн шаардлага: 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01427/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.А нь Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрт-т хамрагдаж, түүнд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн 50 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Гэтэл Х.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй одоог хүртэл 4,500,000 төгрөгийг төлөөгүй байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд Х.Аээс 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.А тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.А миний бие Хөвсгөл аймгийн Х.... нэхэмжилсэн 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ө нь Х.Ад холбогдуулан 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг ** тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.А-ээс 4,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,950 (наян зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 43,475 (дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Х.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч Х.А-д холбогдох, 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг ****тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х.... нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.Аээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,475 (дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ