| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01424/И |
| Дугаар | 320/ШШ2025/00146 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00146
| 2025 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00146 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж Хасбанкны төв байр, ***** тоотод байрлах, Х.А
хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын *** дүгээр багт оршин суух, Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 10,266,666.68 төгрөг, зээлийн хүү 909,055.83 төгрөг, нийт 11,175,722.51 (арван нэгэн сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин хоёр төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01424/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ** нь харилцагч *** цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэпбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 5 сарын 9-ний өдөр 2010103484 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,080,096.77 төгрөгийг төлсөн.
Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн телбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 8 сарын 5-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд: Зээлийн гэрээний үүрэгт 11,175,722.51 (арван нэгэн сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин хоёр төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.А тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.А миний бие Х.А-ний нэхэмжилж буй 11,175,722.51 (арван нэгэн сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин хоёр төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг Хас банканд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь Х.Ат холбогдуулан үндсэн зээл 10,266,666.68 төгрөг, зээлийн хүү 909,055.83 төгрөг, нийт 11,175,722.51 (арван нэгэн сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин хоёр төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 11,175,722.51 (арван нэгэн сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин хоёр төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.А-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хас банкны 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,761.56 (нэг зуун ерэн гурван мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 96,880.78 (ерэн зургаан мянга найман зуун наян төгрөг далан найман мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 96,880.78 (ерэн зургаан мянга найман зуун наян төгрөг далан найман мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 96,880.78 (ерэн зургаан мянга найман зуун наян төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.А-д олгохоор тогтов.
Хариуцагч Х.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ат холбогдох, үндсэн зээл 10,266,666.68 төгрөг, зээлийн хүү 909,055.83 төгрөг, нийт 11,175,722.51 (арван нэгэн сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин хоёр төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 11,175,722.51 (арван нэгэн сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин хоёр төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.А-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,761.56 (нэг зуун ерэн гурван мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 96,880.78 (ерэн зургаан мянга найман зуун наян төгрөг далан найман мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 96,880.78 (ерэн зургаан мянга найман зуун наян төгрөг далан найман мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 96,880.78 (ерэн зургаан мянга найман зуун наян төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ