| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0535/Э |
| Дугаар | 489 |
| Огноо | 2017-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Д.Г,
Хохирогч Ц.Янжинлхам нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Жавхлант овогт Д.Гд холбогдох 1711007480157 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 439 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жавхлант овогт Д.Г (РД:000000000),
нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 19-1189 тоотод хамтран амьдрагч Ц.Янжинлхамыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Г нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна.” гэв.
Д.Гүррагчаа хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд найзынхаа хашаанд нь өөрийн хамтран амьдрагч Янжинлхам, хүү Анхбаяр /4 настай/, охин Ариунгэрэл /1 настай/ нарын хамт гэрт амьдардаг. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн найзуудтайгаа архи ууж байгаад 22 цагийн орчим гэртээ очиход манай хүү Анхбаяр гэртээ байхгүй болохоор нь би хүүгээ хаачсан талаар асуухад “Баянхонгор аймаг руу замын унаанд суулгаад аав руу явуулсан” гэхээр нь “Жоохон хүүхдийг хоол ундгүй танихгүй хүнтэй явууллаа” гээд бид хоёр хэрэлдээд байж байтал Янжинлхам намайг маажих гээд байхаар нь хоолойноос нь барьж байгаад ор руу түлхсэн. Тэгээд зүгээр болохгүй намайг цохиод байхаар нь би зүүн хөлний булчинд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр эвлэрч унтацгаасан гэжээ.
Хохирогч Ц.Янжинлхам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр нөхөр маань найзынхаа төрсөн өдөрт яваад согтуу ирсэн. Өөрийгөө хянах чадваргүй согтолттой байсан. Уг нь нөхөр маань ийм зан гаргадаггүй, амьдралын төлөө явдаг хүн байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Ц.Янжинлхам мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ:-...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн хүү Анхбаярыг Баянхонгор аймаг руу эмээ рүү нь замын машинд суулгаад явуулсан. 23 цагийн үед манай нөхөр Гүррагчаа гэртээ согтуу ирээд намайг хардаад, бид хоёр хэрэлдээд байж байтал миний хүзүүг багалзуурдаад намайг гэрээсээ зайл гэж хөөсөн. Тэгээд миний толгой руу аягаар 2 удаа цохиод унтсан гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.14-ний ¹11710 тоот дүгнэлтэд:
1.Ц.Янжинлхамын биед шилбэ, бугалга, гуянд цус хуралт, хүзүү сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.10.11-ний ¹890 тоот дүгнэлтэд:
1.Д.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
2.3.Д.Г нь сэтгэцийн өвчингүй байна.
3.Д.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1189 тоот өөрийн гэртээ согтуу ирж, эхнэр Ц.Янжинлхамтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодсоноос бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.10-ны ¹11710 тоот дүгнэлт, хохирогчийн “гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Жавхлант овогт Д.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Д.Ггийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Жавхлант овогт Д.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ггийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ