Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00150

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00150

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****дүгээр багийн **** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Р.Э

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01367/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Р.Э  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:... Р.Э би 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 1973 онд Мөрөн 1 дүгээр 8 жилийн сургуульд орж 1981 онд 8 дугаар анги төгссөн. 1981 онд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Уул уурхайн техник мэргэжлийн сургуульд элсэн орж өндөр хүчдэлийн монтёрын ангийг 1984 онд төгссөн. Булган аймгийн Эрчим хүчний газарт томилогдон ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрчим хүчний газарт ажилласан. 1985 онд Дорнод аймгийн Барилгын цэргийн 030 дугаар ангид цэргийн албанд татагдаж цэргийн алба хааж байгаад 1988 оны 8 дугаар сарын 20-ны үед халагдсан. Цэргээс ирээд Хөвсгөл аймгийн Барилгын угсралтын трестэд 1988 оны 9 дүгээр сараас 1991 оны 01 дүгээр сар хүртэл өрлөгчнөөр ажиллаж байсан. 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 4 дүгээр сар хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Мөрөн пүүсийн 1 дүгээр бригадад өрлөгчин хийж байсан. 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим хоршоонд өрлөгчнөөр ажиллаж байсан. Түүнээс хойш хоршоо тарсан. 1995 онд би осолд ороод группт орсон.

Намайг ажиллаж байхад байгууллагын нэр, бүтэц өөрчлөгдөөд байсан болохоос би нэг л газраа ажиллаж байсан.

2024 оны 7 дугаар сараас Нефтийн компанийн агуулахын харуулын ажил хийж байгаа. Миний ажиллаж байсан үеийн холбогдох тушаалууд байхгүй учраас шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн 1 дүгээр бригадад 1988 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Өрөг угсрагч гэдэг боловч өрлөгчин гэж ярьдаг. Би барилгын цэрэгт байхдаа өрлөгчин мэргэжил эзэмшсэн. Хүмүүс Р.Э гэж бичээд байдаг. Манай аавд өөрт нь нэр нь бичигдсэн тамга байсан. Тухайн тамганд Ренчиндорж гэж байдаг байсан. Манай аав худалдаа бэлтгэлийн трестэд нярав ажилтай байсан...гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Р.Э Налайх дахь Т.Э.Х.Г-ын ТМДС-н захирал А.Нацагдоржоос 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №076069 дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 11 сарын 20-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11/949 дугаартай албан бичиг, гэрч асуулгах тухай хүсэлт, Р.Э Налайх дахь Т.Э.Х.Г-ын ТМДС-н захирал А.Н  1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №076069 дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-7, 59, 67-92 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.А нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 62-63 дугаар тал).

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 30/33 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 49-53 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №11/43 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ-ын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №218 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 54-55 дугаар тал)

БНМАУ-ын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б-278 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 56 дугаар тал)

БНМАУ-ын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн №20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбарыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 57-58 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Р.Э  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний ажиллаж байсан үеийн холбогдох тушаалууд байхгүй учраас шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн 1 дүгээр бригадад 1988 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Р.Э  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Р.Э  нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн 1 дүгээр бригадад 1988 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Нэхэмжлэгчид Налайх дахь Т.Э.Х.Г-ын ТМДС-н захирал А.Н 1984 оны 6 сарын 28-ны өдөр нээж олгосон 01.1981 оны 9 сарын 01. Найлах дахь түлш эрчим, хүч геологийн техник мэргэжлийн дунд сургуулийн өндөр хүчдэлийн цахилгааны монтерын ангид авч суралцуулав. Налайх дахь Т.Э.Х.Г-ын ТМДС-н захирлын 1981.09.22-ны өдрийн 156-р тушаалаар, 02. 1984 оны 7 сарын 02. Сургуулиа суралцаж төгссөн тул эрчим хүчний харъяа техник туслалцааны барилга угсралтын трестэд хуваарилав. Налайх дахь Т.Э.Х.Г-ын ТМДС-н захирлын 1984.07.02-ны өдрийн 125-р тушаалаар, 03. 1984 оны 7 сарын 16. Булганы цахилгааны шугам сүлжээний барилга угсралтын конторын монтёроор ажилууллав. Конторын даргын 1984 оны 7 сарын 22-ны өдрийн 85-р тушаалаар, 05. 1985 оны 1 сарын 01. Ажлын шаардлагаар Булган ребоны цахилгаан шугам сүлжээний барилга угсралт контороос дэд станцын цахилгаан угсралтын ангид шилжүүлэн ажиллуулав. Трестийн даргын 1985 оны 1 сарын 06-ны өдрийн 30-р тушаалаар, 06. 1985 оны 8 сарын 25. Ардын цэргийн албанд татагдсан тул ажлаас нь чөлөөлөв. Трестийн даргын 1985 оны 8 сарын 27-ны өдрийн 176-р тушаалаар, 07. 1985 оны 6 сарын 20. Ардын армид хугацаат цэргийн алба хаалгахаар дайчлан татав. Хөвсгөл аймгаас АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985 оны 6 сарын 14-ний өдрийн 39 тушаалаар, 08. 1988 оны 8 сарын 20. Цэргийн жинхэнэ албаны хугацааг бүрэн хааж дуусгасан тул бэлтгэлээр халав. БЦ-ийн 030-р ангийн захирагчийн 1988 оны 8 сарын 19-ны өдрийн 197-р тушаалаар, 09. 1988 оны 9 сарын 07. Ардын цэргээс халагдаж ирсэн тул Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестэд ажилчнаар авч ажиллуулав. Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 9 сарын 07-ны өдрийн 218 тоот тушаалаар, 10. 1991 оны 1 сарын 01. Хөвсгөл БУ-ын Мөрөн пүүсийн харъяа БУ-ын 1 ангийн ажилчнаар шилжүүлэн томилов. Хөвсгөл БУТ-ын даргын 1991 оны 1 сарын 17-ны өдрийн 20 тоот тушаалаар, 11. 1991 оны 1 сарын 01. Хөвсгөл БУ-ын Мөрөн пүүсийн харъяа БУ-ын 1-р ангид ажилчнаар томилон ажиллуулав. БУ-ын 1-р ангийн даргын 1991 оны 1 сарын 24-ний өдрийн 01 тоот тушаалаар, 12. 1992 оны 4 сарын 01. Хөвсгөл БУ-ын Эрчим ББХХоршоонд ажилчнаар шилжүүлэв. БУ-ын 1-р ангийн даргын 1992 оны 3 сарын 25-ны өдрийн 34 тоот тушаалаар, 13. 1992 оны 4 сарын 03. Хөвсгөл Эрчим ББХХ-нд ажилчнаар томилон ажиллуулав. Эрчим ББХХ-ны даргын 1992 оны 4 сарын 03-ны өдрийн 01 тоот тушаалаар, 14. 1995 оны 1 сарын 01. Хөвсгөл эрчим ББХХ-ны даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөв. Эрчим ББХХ-ын даргын 1995 оны 1 сарын 01 өдрийн 01 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн эх хувь (хх-ийн 4-5, 67-92 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын *** дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ-ын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ...Тушаах нь: 1. Ажилд орохыг хүссэн Маналжавын Батбаяр, Тавхайн Бат-Эрдэнэ, Амгалангийн Ганболд нарыг 5 дугаар бригадад, Ганжуурын Ганболд, Батаагийн Баярсайхан нарыг 3 дугаар бригадад, ************* нарыг 7 дугаар бригадад, ******** Р.Э нарыг 1 дүгээр бригадад томилон ажилуулсугай... гэх бичилттэй №218 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 54-55 дугаар тал),

БНМАУ-ын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ...Тушаах нь: 1.1989 оны ээлжийн амралтын хуваарийн дагуу амрах 46 ажилчин, албан хаагчдын 1989 амралтыг 1, 2 дугаар хавсралтад дурьдсанаар олгосугай... гэх бичилттэй №Б-278 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын 20 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт **********, аль бригад гэх хэсэгт 1-р бригад, албан тушаал гэх хэсэгт өрөгч, жинхэнэ амрах ажлын бүгд хоног гэх хэсэгт 22, эхлэх сар, өдөр гэх хэсэгт 10-15 гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 56 дугаар тал),

БНМАУ-ын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ...Тушаах нь: 1. БУТ-ийн цех тасаг бригадууд, захиргааны инженер техникийн ажилтан, бага тушаалын ажилчдыг хавсралт №1-д зааснаар 1991-01-01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй №20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын 10 дэс дугаарт Р.Э , ажилчин гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 57-58 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Р.Э Ажилладаг гэх хэсэгт Барилга угсралтын трест, ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бриагад гэх хэсэгт 1-р бригад, эрхэлдэг ажил гэх хэсэгт өрлөгчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 49-53 дугаар тал),

Гэрч ***** ...Би 1988 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга угсралтын трестэд анх ажилд орох үед Р.Э  ажиллаж байгаагүй. Тэрээр 1989 оны хавар анх ажилд орж ирсэн санагдаж байна. Р.Э  бид хоёр Барилга угсралтын трестийн 1 дүгээр бригадад хамт ажиллаж байгаад 1991 онд Барилга үйлдвэрийн Мөрөн пүүсийн харъяа 1 дүгээр ангид ажилчнаар ажилд орсон. Р.Э  уугна бол өрлөгчин хүн байгаа юм. Тэр үед Барилга угсралтын трестийн 1, 2 дугаар бригадууд нэгдээд нэг анги болсон юм. Тэр нь энэ Мөрөн пүүсийн нэгдүгээр анги гэж нэрлээд байгаа салбар. Энэ мөрөн пүүсийн 1 дүгээр анги нь 1992 оны сүүлээр Эрчим хоршоо болж өөрчлөгдсөн. Тэгээд 1993 оноос дампуурлаа зарласан юм. Р.Э  бид хоёр Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оноос Эрчим хоршоо болж өөрчлөгдөж дампуурах хүртэл хугацаанд буюу 1993 он хүртэлх 3 өөр салбар дамжин хамт ажиллаж байсан.... гэх мэдүүлэг

Гэрч ****** ...Би 1987 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга угсралтын трестэд анх ажилд орж байсан юм. Намайг ажилд орсоноос хойш 1988 оны 7 дугаар сард энэ Р.Э , түүний эхнэр Өлзий, Алтангэрэлийн эхнэр Энхбаяр зэрэг 6 хүүхэд Дархан-Уул аймгаас төгсөж ирсэн гээд манай Барилга угсралтын трестэд ажилд орж байсан юм. Р.Э  нь өрлөг, мужаан хийдэг байсан. 1988 оноос 1994 оныг хүртэл хугацаанд Барилга угсралтын трест нь Барилга угсралтын трестийн харъяа 1 дүгээр анги Мөрөн пүүс, Эрчим хоршоо зэрэг нэр нь өөрчлөгдөж байсан боловч, ажил мэргэжлийн чиг үүрэг нь өөрчлөгдөж байгаагүй. Тиймээс Р.Э  нь 1988-1994 он хүртэл өрлөг, мужаанаа л хийж байсан. Би харин барилгын засал чимэглэл хийдэг байсан. Мөн Р.Э ийн энхэр Өлзий нь надтай адилхан засал чимэглэл хийдэг байлаа. Р.Э ийн хувьд овог нэр, өөрийн нэр өөрчлөгдөж байсан зүйл байхгүй байхаа... гэх мэдүүлэг (хх-ийн 60-63 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Р.Э ийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн 1 дүгээр бригадад 1988 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Батлан хамгаалахын яамны Төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1985.06.10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 030 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.08.25-ны өдөр 589985 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хх-ийн 6 дугаар тал),

Нэхэмжлэгч Р.Э  нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаагүй талаарх бичилттэй Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай албан бичиг тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 48 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Р.Э ийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн 1 дүгээр бригадад 1988 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Мөрөн пүүсийн харьяа 1 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Эрчим бүрэн бус хариуцлагатай хоршоонд 1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ