| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01426/И |
| Дугаар | 320/ШШ2025/00151 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 320/ШШ2025/00151
| 2025 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 320/ШШ2025/00151 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дүгээр багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Б.А
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01426/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Би 1963 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1981 онд төгссөн. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн харъяа сургалтын техник мэргэжлийн сургуульд 1981 онд элсэн орж 1982 онд засварчин, гагнуурчнаар төгссөн. Эрдэнэт үйлдвэрийн тээвэр технологийн цехэд засварчнаар ажиллаж байсан. 1983 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 1986 онд халагдаж ирсэн. Эрдэнэтэд 1 жил ажиллаад ар гэрийн гачигдал гараад Хөвсгөл аймагт ирсэн. 1987 оны намраас 19 дүгээр баазад засварчнаар ажилд орж 1992 онд бааз тарах хүртэл ажилласан. 1992 оны 6 дугаар сараас 1993 оны 10 дугаар сарыг хүртэл Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт засварчнаар ажилласан. Эрүүл мэндийн газарт ажиллаж байх хугацааны миний цалингийн цэсэнд овгийн эхний үсгийг буруу бичсэн. Мөн орсон гарсан тушаалууд байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын автограшид 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
О.Т.Б гэж бичсэн цалингийн цэсэнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг байсан. Тухайн үед цалингийн цэсэн дээрээ гарын үсэг зураад цалингаа аваад байдаг байсан мөртлөө овгийн эхний үсэг хэрхэн бичигдсэн талаар анзаарч хараагүй юм билээ....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******* дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ********* дугаартай Цалин шинэчилэн тогтоох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №915 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.Б ы 1992, 1993 онуудын цалингийн цэсний архивын хуулбарууд, Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын 2020 оны 2 дугаар сарын ******* дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ***** дугаартай Төмөрбаатарын Т.Б д сургалтын төвийн захирал ***** 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ********* сургалтын төвийн захирал ****** 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-14, 65-89 дүгээр тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С*** нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 90-93 дугаар тал).
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 30/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 51-55 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №11/28 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн газрын даргын 1992 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №29 дугаартай 1992 онд сургууль төгсөгчдийг хуваарилах, ажилд томилох, шилжүүлэх, ажилласан хугацаа сэргээн тогтоох ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 56-57 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн №11/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №119 дугаартай Урамшуулан шагнах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 61-62 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *******дугаартай албан бичгээр ирүүлсэн Төмөрбаатарын Т.Б ы төрсний бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 94-95 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №55 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.Б ы 1992, 1993 онуудын цалингийн хөлсний лавлагаа, цалингийн цэсийн архивын хуулбарууд тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 99-102 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Т.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эрүүл мэндийн газарт ажиллаж байх хугацааны цалингийн цэсэнд овгийн эхний үсгийг буруу бичсэн. Мөн ажилд орсон, гарсан тушаалууд байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын автограшид 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Т.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын автограшид 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №55 дугаартай албан бичгээр ирүүлсэн Төмөрбаатарын Т.Б ы 1992 оны 7 сараас 1993 оны 9 сар, 11 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн цэсийн хуулбарууд, (хх-ийн 7, 9-10, 99-102 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ...Тушаах нь: 1.Эрүүл мэндийн хэлтсийн болон автограшийн ажилтан, ажиллагчдын үндсэн цалинг 1-р хавсралтаар баталж, 1992 оны 12-р сарын 15-наас эхлэн мөрдсүгэй... гэх бичилттэй №49 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтын 45 дэс дугаарт албан тушаал гэх хэсэгт засварчин, ажиллаж байгаа хүний овог нэр гэх хэсэгт О.Т.Б , сарын цалинг тогтоосон тооцоо, 1992 онд тогтоох гэх хэсэгт 1050 гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 5-6 дугаар тал)
Нэхэмжлэгчийн сургалтын төвийн захирал ****** 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон. 01. 1981 оны 9 сарын 01. Сургалтын төвд Авто слесарь, гагнуурчны мэргэжлээр авч суралцуулав. Сургалтын төвийн захиралын 1981 оны 9 сарын 15-ны өдрийн 29 тоот тушаалаар, 02. 1982 оны 5 сарын 24. Сургалтын төвийн авто слесарь, гагнуурчны мэргэжлээр төгсөж Ерөнхий захиргааны боловсон хүчний мэдэлд шилжүүлэв. Сургалтын төвийн захиралын 1982 оны 5 сарын 24-ний өдрийн 30 тоот тушаалаар, 03. Уулын баяжуулах Эрдэнэт комбинатын уулын тээврийн технологийн цех-д белаз машины слесараар авч ажиллуулав. Ерөнхий захирлын 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 308-р тушаалаар, 04. 1983 оны 6 сарын 27. Хугацаат цэргийн албанд татагдсан тул үүрэгт ажлаас чөлөөлөв. Ерөнхий захиралын 1983 оны 6 сарын 29-ний өдрийн 547-р тушаалаар, 05. 1983-1986 онд хугацаат цэргийн алба хааж дууссан тул хаав. АА-ийн 1986 оны 6 сарын 26 өдрийн 211 тоот тушаалаар, 06. 1986 оны 9 сарын 01. Монгол- зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт комбинатын барилга засварын цехэд мужаан бетончиноор авч ажиллуулав. Эрдэнэт комбинатын ерөнхий захиралын 1986 оны 9 сарын 04-ний өдрийн 242-р тушаалаар, 07. 1987 оны 4 сарын 01. Өөрийн хүсэлт, ар гэрийн гачиндалаар мужаан-бетончины үүрэгт ажлаас чөлөөлж Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны ХНХХ-ийн мэдэлд шилжүүлэв. Ерөнхий захирлын 1987.3.30 өдрийн 89-р тушаалаар, 08. 1987 оны 9 сарын 05. Тээврийг удирдах газарт засварчинаар томилон ажиллуулав. Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 9 сарын 09-ний өдрийн 170 тоот тушаалаар, 09. 1990 оны 6 сарын 15. Тээврийг удирдах газар 19-р бааз тус тусдаа салж шинэчлэгдэн зохион байгуулагдаж байгаа тул 19-р баазын мэдэлд засварчинаар шилжүүлэв. Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 7 сарын 04-ний өдрийн 109 тоот тушаалаар, 10. 1990 оны 6 сарын 15. 19-р баазад засварчинаар авч ажиллуулав. 19-р баазын даргын 1990 оны 7 сарын 04-ний өдрийн 108 тоот тушаалаар, 11. 1992 оны 3 сарын 15. Засварчинаас чөлөөлж Мөрөн хотын хөдөлмөрийн захын мэдэлд шилжүүлэв. 19-р баазын даргын 1992 оны 3 сарын 20-ны өдрийн 13 тоот тушаалаар, 12. 1992 оны 6 сарын 24. ЭМГ-ын авто цехийн засварчинаар авч ажиллуулав. ЭМГ-ын даргын 1992 оны 7 сарын 05-ны өдрийн 29-р тушаалаар, 13. 1993 оны 10 сарын 01. Автограшийн засварчны ажлаас халав. Автограшийн даргын 1993 оны 10 сарын 11-ний өдрийн 02 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн эх хувь (хх-ийн 12-14, 66-88 дугаар тал),
Гэрч **** ...Т.Б нь надаас хойно 1992 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт автограшаар ажилд орж байсан юм. Тухайн үед Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь тусдаа удирдлагатай боловч автограш, засвар, үйлчилгээний ажилчдын ажлын байр нь нэг байсан юм. Миний бие нэгдсэн эмнэлгийн сантехникчээр ажилладаг, харин Т.Б нь эрүүл мэндийн газрын засварчин, жолооч хийдэг байсан юм. Тухайн үед Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь ***** гэж дарга байсан юм. Миний санаж байгаагаар Т.Б тай хамт эрүүл мэндийн газар гурван засварчин ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг
Гэрч ******* ...Би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт 1990 онд ажилд орсон. Намайг ажилд орсноос хойш 1992 оны 6 дугаар сард Т.Б нь тус аймгийн Эрүүл мэндийн газарт засварчин, моторчноор ажилд орж байсан юм. Тэрээр Бямбасүрэн даргын удирлаган доор жил зургаан сар гаруй ажилласан. Миний санаж байгаагаар 1993 оны 7 сар хавьцаа ажлаасаа гарсан санагдаж байна. Би 1994 онд ажлаасаа гарсан юм. 1992-1993 оны хооронд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Дамдинсүрэн гэж хүн байсан. Тухайн үед алсын дуудлагад явдаг жолооч нар мөн хэсгийн дуудлагад явдаг 03-ын жолооч гэж байсан юм. Миний хувьд хэсгийн жолооч буюу төв дотроо дуудлагад явдаг байсан. Харин Т.Б ы хувьд алсын дуудлага, хэсгийн дуудлага, 03 зэрэг бүгдийг хариуцдаг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын засварчин байсан юм. Т.Б нь ажиллаж байх үедээ Төмөрбаатарын Т.Б л гэдэг нэртэй байсан. Овог өөрчлөгдөж байсан зүйл байхгүй байх. Тухайн үед 1992 онд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Автограшийн дарга нь Дорж гэж хүн байж байгаад сүүлд Бямбасүрэн гэж хүн болсон юм... гэх мэдүүлэг (хх-ийн 90-93 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Т.Б ы Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын автограшид 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Б нь овог, нэр, эцэг /эх/-ийн нэр өөрчилж байгаагүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 30/105 дугаартай албан бичгээр ирүүлсэн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Т.Б /РЮ63111870/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрий нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна. Иргэн Т.Б /РЮ63111870/-ны төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 94 дүгээр тал) -ээр тогтоогдлоо.
Мөн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №55 дугаартай албан бичгээр ирүүлсэн Төмөрбаатарын Т.Б ы 1993 оны цалингийн тооцооны картад О.Т.Б гэх бичилттэй байх боловч уг баримтад зурагдсан гарын үсэг нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтуудад зурагдсан гарын үсэгтэй тохирч байна. (хх-ийн 7-10 дугаар тал),
Иймээс Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №49 дугаартай Цалин шинэчилэн тогтоох тухай тушаал, тус тушаалын хавсралт (хх-ийн 5-6 дугаар тал)-д О.Т.Б гэж бичигдсэн тушаал, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №55 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1993 оны цалингийн хөлсний баримт зэргийг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
Тагнуулын Ерөнхий газар тусгай архивын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Төмөрбаатарын Т.Б нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0131 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргээс халагджээ. гэх бичилттэй 08/1129 дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 дүгээр тал),
Нэхэмжлэгч Т.Б нь 1993 оны 10 сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан талаарх бичилттэй №1700005063 дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа тус тус хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдаж байна. (хх-ийн 50 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-ы Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын автограшид 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ