Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00152

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00152

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Ж.С

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01423/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Би 1965 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1980 онд Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийг 8 дугаар анги төгссөн. Ингэж сургуулиа төгсөөд Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1982 он хүртэл малчнаар ажилласан. 1982 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотын Ардын армийн 166 дугаар ангид цэргийн алба хааж 1985 онд цэргээс халагдсан. Цэргээд ирээд 1986 он хүртэл Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд ачигчаар ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын ан агнуурын аж ахуйд 1986-1990 он хүртэл ажилласан. 1990 оноос зэх зээлд шилжсэн учраас хувиараа ажилласан. 2000 оноос Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Улсын тусгай хамгаалалттай газартай гэрээ хийж ажилласан. Дараа нь байгаль хамгаалагчаар ажиллаад одоог хүртэл ажиллаж байна. Би одоо 2 дугаар сарын 21-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгох ёстой. Хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас шүүхэд хандсан. Би одоо хэрэгт авагдсан баримтаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоё.

Иймд миний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагаан нуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, ус зөөгч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн даргын ******* дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа цагаан нуурын ан агнуур цаа бугын аж ахуйн даргын ****** дугаартай Ажлаас чөлөөлж, ажил томилох тухай тушаалын архивын хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа цагаан нуурын ан агнуур цаа бугын аж ахуйн даргын ****** дугаартай Хөрөнгө зарах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа цагаан нуурын ан агнуур цаа бугын аж ахуйн даргын ***** дугаартай Орон тооны зохицуулалт хийх тухай тушаалын архивын хуулбар, Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын ******дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын *****дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын *** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн мэдээллийн сангийн ****** өдрийн **** дугаартай Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 4-10, 51, 82 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр **** гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 83-84 дүгээр тал).

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 41-44 дүгээр тал),

Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйн даргын ******* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 80 дугаар тал)

Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын ******** дугаартай Комисс томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 81 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын ***** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйд ажиллаж байсан *********1987-1990 онуудын цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 52-76 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын ********* дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн туслах бригадад ачигчаар ажиллаж байсан ***** 1985 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 77-79 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ж.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс *** өдрийг дуустал ачигчаар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагаан нуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, ус зөөгч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ж.С өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ж.С нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагаан нуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, ус зөөгч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын ********дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ан агнуур, Цаа бугын аж ахуйд ажиллаж байсан ******* 1987 оны 8 сараас 12 сарыг дуусталх, 1988 оны 1 сараас 3 сар хүртэлх, 1989 оны 4 сараас 6 сар, 8 сараас 11 сар хүртэлх, 1990 оны 1 сараас 7 сар хүртэлх саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний баримтын хуулбарууд (хх-ийн 52-76 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын даргын ******дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Туслах үйлдвэр бригадад ачигчаар ажиллаж байсан ******* 1985 оны 9, 10, 12 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 77-79 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ...Тушаах нь: Нэг. Автомашины тракторын ачигч буулгагчаар доорхи хүмүүсийг 1985 оны 9 сарын 01-нээс томисугай. 11.Тракторын жолооч Ж.Ганболд, Ж.С.... гэх бичилттэй №73 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 4 дүгээр тал),

Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйн даргын 1987 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ...Тушаах нь: 2. Т.Долгорыг төсөвт зааснаар, ***** хийснээр нь, ******* ХАА-г удирдах газрын даргын 1987 оны 3-р сарын 02-ны өдрийн 22 тоот тушаалыг үндэслэн 320 төгрөгөөр тус тус цалинжуулахыг ахлах нябо **********д зөвшөөрсүгэй... гэх бичилттэй ****** дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 5 дугаар тал),

Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйн даргын **** өдрийн ...Тушаах нь:...1. 125 дугаар тушаалын хавсралт 1-ээр нэр бүхий 13 хүний ээлжийн амралтыг олгосугай... гэх №125 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 13 дэс дугаарт нэрс гэх хэсэгт Ж.С, амарч эхлэх гэх хэсэгт I/X, амрах хоног гэх хэсэгт 26, улсад ажилласан жил гэх хэсэгт 3, бүх амрах хоног гэх хэсэгт 26 гэх бичилттэй хавсралтын хуулбар, (хх-ийн 80 дугаар тал),

Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ...Тушаах нь:...Тушаах нь: 1. 1987 оны ажлын амжилтаар сумын аварга цол шагнал олгох нэр бүхий 10 хүн /хавсралт №1/-д, аваргын тууз, диплом, 1000 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. гэх бичилттэй №136 дугаартай Хөрөнгө зарах тухай тушаалын хавсралтын 7 дэс дугаарт нэрс гэх хэсэгт Ж.С, олгох шагнал гэх хэсэгт 40 гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 6 дугаар тал),

Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйн даргын 1988 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ...Тушаах нь:...4. Ж.Сыг ус зөөгчөөр 2 дугаар сарын 12-ноос тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй №03 дугаартай Орон тооны зохицуулалт хийх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 7 дугаар тал),

Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1989 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ... Тушаах нь: 4.****** зөвшөөрсүгэй... гэх бичилттэй №17 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 8 дугаар тал),

Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ...1989 оны ээлжийн амралтын хуваарийг үндэслэн Тушаах нь: 1. 1-ээр тушаалын хавсралт 1-д заасан ажилчин албан хаагчдын 1989 оны ээлжийн амралтыг олгосугай. гэх бичилттэй №63 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын нэрс гэх хэсэгт Ж.С, үндсэн амралтын хоног гэх хэсэгт 15, албан тушаал, ажил мэргэжлийн нэмэгдэл гэх хэсэгт 11, бүх амрах хоног гэх хэсэгт 26 гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 9 дүгээр тал),

Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ...Тушаах нь: Нэг. 51 дүгээр тушаалын хавсралтад заасан ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралтыг олгосугай... гэх бичилттэй №53 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын нэрс гэх хэсэгт Ж.С, албан тушаал гэх хэсэгт ТР/жолооч, амрах хоног гэх хэсэгт 26, бүх амрах хоног гэх хэсэгт 26 гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 10 дугаар тал),

Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1990 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ...Трактор хүлээлцэх комисс томилохоор Тушаах нь: 1.Ж.С нь өөрийн хариуцаж байсан трактороо хүлээлгэж өгөхөөр хүсэлтээ ирүүлсэний дагуу таркторын жолооч Т.Батцоожид хүлээлгэн өгөх комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй томилсугай. гэх бичилттэй №59 дугаартай Комисс томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 81 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, **** Хаана ямар ажилтай гэх хэсэгт Галт сумын уурын зууханд слесарь, хуудас бичсэн гэх хэсэгт 1985 оны 09 сар 11 өдөр... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 41-44 дүгээр тал),

Гэрч ****** ...Би Ж.Стай хамт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ан агнуур, Цаа бугын аж ахуйд 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан. Би тус аг агнуурын аж ахуйд 1982 оны намар анх ажилд орж байсан юм. Ж.С нь тус ан агнуур, цаа бугын аж ахуйд нормчин, тракторын жолооч зэрэг ажил хийж байсан. Тухайн үед Цагааннуур сумын ан агнуур, Цаа бугын аж ахуйд улирлын чанартай 200 гаруй хүн ажилладаг байсан юм. Ж.Стай ижил овог нэртэй хүн тэр үед ажиллаж байгаагүй. Ж.С нь тухайн үед Ж.С нэрээрээ л байдаг байсан, хамт ажилдаг хүмүүс нь Ж.С гэж дууддаг байсан. Тэрээр 1986 оны 12 дугаар сараас эхлэн нормчингоор ажиллаж эхэлсэн. 1985 онд бол ажиллаж байгаагүй санагдаж байна. Ж.С нь 1986-1990 оны хооронд ан агнуур, Цаа бугын аж ахуйд ажиллаж байх хугацаандаа нормчин, ус зөөгч, тракторын жолооч зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Харин би тус аж ахуйд загас агнуурчин, загас цехийн мастер зэрэг ажил хийж байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 83-84 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Ж.Сын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагаан нуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, ус зөөгч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.С нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй ****** дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 40 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч **Ж.С **ын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагаан нуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, ус зөөгч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ