Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00155

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00155

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, Ё.А

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 155/2024/01260/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Миний бие Ч.Л нь Завхан аймгийн Их-Уул суманд 1957 онд *** 2 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 7 дугаар ангийг 1972 төгсөөд илгээлт авч Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн алба хаах насанд хүрч цэргийн албанд татагдсан.

Би Завхан аймгаас НАХЯ-ны сайдын 1975 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0151 дүгээр ангид алба хааж байгаад Хязгаарын ба ДЦХЭГ-ын Ховд отрядын даргын 1976 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаар тушаалаар 10 дугаар заставт радистаар 5 дугаар сарын 01- ний өдрөөс томилогдсон. Мөн Говь-Алтай аймгийн Алтай сум дахь 6 дугаар отрядийн суурь 1977 онд тавигдаж, намайг шилжүүлэн томилж, 6 дугаар отрядаас ар гэрийн гачигдлын улмаас хугацаанаас өмнө халагдаж байсан билээ.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл цэргийн алба хаасан хугацааны шилжүүлэн томилсон шийдвэр болон халагдсан тушаал олдохгүй байгаа учраас миний цэргийн алба хаасан хугацаа минь ажиллаж байсан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна.

Иймд **** намайг 0151 дүгээр ангид 1975 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1976 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд, Хязгаарын ба ДЦХЭГ-ын Ховд отрядын 10 дугаар заставд 1976 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү.

...Ч.Л миний бие тус шүүхэд цэргийн алба хаасан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэвч нийгмийн даатгалын хэлтсээс миний тэтгэвэр доод хэмжээгээр тогтоогдсон тул тэтгэврийн жил нэмэгдсэн ч тэтгэвэр нэмэгдэхгүй гэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******** нь ****** нэхэмжлэлтэй цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Ч.Л нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараар татгалзсан тайлбарыг өгсөн байна. Миний бие Ч.Л нь Мөнхбаатарын гаргасан хүсэлтийг дэмжиж байгаа тул миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Л нь тэтгэврийн хэмжээ хамгийн доод хэмжээгээр тогтоогдсон тул нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил нэмэгдсэн ч тэтгэвэр нэмэгдэхгүй гэх үндэслэлээр цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ё.Мөнхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ***** нэхэмжлэлтэй, цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Л нь тэтгэвэр нэмэгдэхгүй гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОЮУНЖАРГАЛ