| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00086/И |
| Дугаар | 320/ШШ2025/00161 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 320/ШШ2025/00161
| 2025 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 320/ШШ2025/00161 | Хөвсгөл аймаг |
320/ШШ2025/00161
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** багт байрлах, Х.А
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** дүгээр багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Ж.А
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00086/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А дарга *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.А нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт-т хамрагдаж, түүнд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Гэвч Ж.А нь зээлийн төлбөрийг огт төлөөгүй байна.
Иймд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 3,000,000 төгрөгийг Ж.Б гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.А тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.А миний бие Хөвсгөл аймгийн Х... хөргүүрийн зоорь барих зориулалтаар 3,000,000 төгрөг авсан нь үнэн. Иймд дээрх 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х:.. нь Ж.А холбогдуулан 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг Х.. сангийн . тоот дан.санд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж.Б 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 (жаран хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 31,475 (гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Ж.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б холбогдох, 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,000,000 (гурван сая) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн *** тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х.. нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.А улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,475 (гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ