Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00162

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00162

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** багт байрлах, Х.А

хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ** дүгээр багт оршин суух, Ө.Б

Нэхэмжлэлийн шаардлага: 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00085/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Б нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт-т хамрагдаж, түүнд 2017.09.19-ний өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.

Гэвч Ө.Б нь зээлийн төлбөрөөс 2,600,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 400,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд 2017.09.21-ний өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 400,000 төгрөгийг Ө.Б гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б тус шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ө.Б нь Хөвсгөл аймгийн Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Б холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хариуцагч Ө.Б нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 400,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х... нь Ө.Б холбогдуулан 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ө.Б 400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12,650 (арван хоёр мянга зургаан зуун тавь) төгрөгийн тал хувь болох 6,325 (зургаан мянга гурван зуун хорин тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.

Хариуцагч Ө.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х... нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Б холбогдох, 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х... нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,325 (зургаан мянга гурван зуун хорин тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЖАРГАЛ