Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00163

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00163

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

     

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** багт байрлах, Х.А

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны **** тоотод оршин суух, Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: 860,000 (найман зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00084/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Б нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт-т хамрагдаж, түүнд 2017.09.20-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.

Гэвч П.Б нь зээлийн төлбөрөөс 1,140,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 860,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд 2017.09.20-ны өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 860,000 төгрөгийг П.Б гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Б миний бие 860,000 (найман зуун жаран мянга) төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А газар нь П.Б холбогдуулан 860,000 (найман зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 860,000 (найман зуун жаран мянга) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100170037010 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.А  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч П.Б 860,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,190 (хорин таван мянга нэг зуун ер) төгрөгийн тал хувь болох 12,595 (арван хоёр мянга таван зуун ерэн тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.

Хариуцагч П.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А  нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б холбогдох, 860,000 (найман зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 860,000 (найман зуун жаран мянга) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100170037010 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,595 (арван хоёр мянга таван зуун ерэн тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ