Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00164

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00164

Хөвсгөл аймаг

*** сумын *** багийн иргэн **** 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдсан юм. Би машинаа 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Э.Б хүлээлгэн өгсөн бөгөөд 2 хоногийн дараа ирж мөнгөө төлөөд бичиг баримтаа шилжүүлж авахаар тохирч миний машиныг аваад явсан юм.

Гэтэл Э.Б  үүнээс хойш одоог хүртэл машины мөнгийг төлөөгүй бөгөөд утсаар ярьж мөнгөө шаардахад төдийд өдийд өгнө гэж шалтаг хэлсээр сүүлдээ утсаа авахгүй болсон. Сураг сонсоход миний машиныг цааш нь өөр хүнд дамжуулан худалдсан байна гэсэн.

Миний машин 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны Монгол Улсад импортлогдож орж ирсэн Э.Б хүлээлгэж өгөхөд ямар нэг эвдрэл доголдол байгаагүй.

Иймд Хөвсгөл аймгийн **** сумын *** дүгээр багийн иргэн *** худалдах, худалдан авах аман хэлцлийн дагуу авто машин худалдсаны үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуун мянган төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Б  миний бие Э.Б ын нэхэмжилж буй 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Э.Б холбогдуулан автомашины үнэ 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Э.Б т төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б  2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 (далан мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Б оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Э  олгохоор тогтов.

Хариуцагч Э.Б  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б холбогдох, автомашины үнэ 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Э.Б т төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 (далан мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Б оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.Б т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Б  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ