Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00191

 

 

 

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00191

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багт байрлах, Т.Б

хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын **** тоотод оршин суух, Хиад Г.М

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,597,481.70 төгрөг, зээлийн хүү 1,316,330.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,568.79 төгрөг, нийт 9,955,381.09 (есөн сая есөн зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00111/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Х -ийн Хөвсгөл салбарын захирал *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Х нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дугаар ***** тоот зээлийн гэрээ /цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 10,000,000 (арван сая) төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн төлбөрт 415,099.31 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 173,131.44 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 242,573.79 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 416,806.19 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 478,769.95 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 416,187.70 төгрөг төлж нийт 279 хоног хугацаа хэтрүүлсэн болно.

2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,597,481.70 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,316,330.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,568.79 төгрөг, нийт 9,955,381.09 төгрөгийг зээлдэгч Т.Х гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Х миний бие ** нэхэмжилж буй 9,955,381.09 (есөн сая есөн зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Х -ийн Хөвсгөл салбар нь *** холбогдуулан үндсэн зээл 8,597,481.70 төгрөг, зээлийн хүү 1,316,330.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,568.79 төгрөг, нийт 9,955,381.09 (есөн сая есөн зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,955,381.09 (есөн сая есөн зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Х -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Х -ийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,236.10 (нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун гучин зургаан төгрөг арван мөнгө) төгрөгийн тал хувь болох 87,118.05 (наян долоон мянга нэг зуун арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87,118.05 (наян долоон мянга нэг зуун арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Х улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87,118.05 (наян долоон мянга нэг зуун арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Х -д олгохоор тогтов.

Хариуцагч Т.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Х -ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М холбогдох, үндсэн зээл 8,597,481.70 төгрөг, зээлийн хүү 1,316,330.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,568.79 төгрөг, нийт 9,955,381.09 (есөн сая есөн зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,955,381.09 (есөн сая есөн зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Х -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Х -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,236.10 (нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун гучин зургаан төгрөг арван мөнгө) төгрөгийн тал хувь болох 87,118.05 (наян долоон мянга нэг зуун арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87,118.05 (наян долоон мянга нэг зуун арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Х улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87,118.05 (наян долоон мянга нэг зуун арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Х -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ