| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00156/И |
| Дугаар | 320/ШШ2025/00192 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 320/ШШ2025/00192
| 2025 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 320/ШШ2025/00192 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** багт байрлах, Х.А
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Г.О
Нэхэмжлэлийн шаардлага: 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00156/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Х нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт-т хамрагдаж, түүнд 2017.7.19-ний өдөр 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн 100 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Гэтэл Т.Х нь зээлийн гэрээний хугацаанд 1,100,000 төгрөгийг төлж, үлдэх 1,900,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Т.Х 1,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Х миний бие Хөвсгөл аймгийн Х....... нэхэмжилж буй 1,900,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь үнэн. Уг зээлийг 400,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр (100170037010) тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 30-нд 500,000 төгрөгийг, 2025 оны 2 дугаар сарын 25-нд үлдсэн 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 25-нд 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Хөвсгөл аймгийн Х.... итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Х... нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.Х нь нэхэмжпэлийн шаардлага болох 1,900,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлж, үлдэх 1,500,000 төгрөгийн 500,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 400,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1,500,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах тухай саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь Г.О холбогдуулан 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгөөс 400,000 төгрөгийг төлж, үлдэх 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус Хөдөлмөр *** тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Т.Х нь 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х... нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т.Х 1,900,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45,350 (дөчин мянга гурван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 22,675 (хорин хоёр мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Т.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О холбогдох, 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгөөс 400,000 төгрөгийг төлж, үлдэх 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төрийн сангийн 100170037010 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.Х улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,675 (хорин хоёр мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ