| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00183/И |
| Дугаар | 320/ШШ2025/00199 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/00199
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 320/ШШ2025/00199 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** багт байрлах, Х.А
хариуцагч: Хөвсгөл аймгийн ***н сумын ****дүгээр багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, Т.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00183/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Б нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж 2020.10.19-ний өдөр Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Гэвч Т.Б нь зээлийн төлбөрөөс 2,400,000 төгрөгийг төлж, 600,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд 2020.10.19-ний өдөр байгуулагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 600,000 төгрөгийг Т.Б гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х тус шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Х нь Хөвсгөл Х....... нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Х д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хариуцагч Т.Х нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 600,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулсан байна.
Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь Т.Х д холбогдуулан 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулангийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн тайлбар, төрийн сангийн ***дугаартай дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. (хх-ийн 17, 18 дугаар тал)
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х...... нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т.Х ээс 600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 18,650 (арван найман мянга зургаан зуун тавь) төгрөгийн тал хувь болох 9,325 (есөн мянга гурван зуун хорин тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Т.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х...... нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Х д холбогдох, 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х..... нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.Х ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,325 (есөн мянга гурван зуун хорин тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ