| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00083/И |
| Дугаар | 320/ШШ2025/00204 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/00204
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 320/ШШ2025/00204 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ** сумын *** багт байрлах, Х.А
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ***дугаар багт оршин суух, Ц.Э
Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00083/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.А нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж 2019.7.16-ны өдөр Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн өрхийн малжуулах арга хэмжээнд хамрагдаж буй иргэнтэй байгуулах гэрээ-г байгуулж, түүнд 4,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Х.А нь зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд 2019.7.16-ны өдөр байгуулагдсан Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 4,000,000 төгрөгийг Х.А гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.А нь Хөвсгөл аймгийн Х...... зээл авсан нь үнэн бөгөөд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Улирлын чанартай ажил хийдэг учраас ажил эхлэх үед төлөх боломжтой юм.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хөвсгөл аймгийн Х..... итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.А нь Хөвсгөл аймгийн Х....... нэхэмжлэлтэй, хариуцагч Х.А д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Хариуцагч Х.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн төлбөр болох 4,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлжээ.
Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулах тухай саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х.. нь Х.А д холбогдуулан 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ****** тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Х.А нь 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч **** нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.А гээс 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 (далан найман мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 39,475 (гучин есөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Х.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн **** нэхэмжлэлтэй, хариуцагч Х.А д холбогдох, 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төрийн сангийн *****тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х.... нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.А гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,475 (гучин есөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ