| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00006/И |
| Дугаар | 303/ШШ2025/00088 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ************************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 62 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад үхэрчнээр, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1131 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Батзам” нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0/3237 дугаар лавлагаа, нийгмийн даатгалын 519582 дугаар дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын сан хөмрөгийн 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч ***************** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ****************** 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ****************** нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж ажиллаж байсан болох нь түүний 1985, 1988, 1989 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1131 дүгээр лавлагаа, туслах үйлдвэрт барилгачнаар томилох тухай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Батзам” нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаал, 1981-1992 онуудад авч байсан цалин хөлсийг сар бүрээр нь бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч С.Сарангийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ************ 1981 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нээж, нэгдлийн дарга *************** гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр зөрүүгүй, түүний ажиллаж байх үед авч байсан цалин хөлсийг нь сар бүрээр нь олгож, нягтлан бодогчийн тэмдэг дарагдсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
5. Иймд хүсэлт гаргагч *********** 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *************** 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА