| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00012/И |
| Дугаар | 303/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ************************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ************** нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1970 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримт овгийн зөрчил гарч, ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Монгол-Болгар металл үйлдвэрт маршрутын ажилчин, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Барилга трестийн харъяа Чингис зочид буудлын барилга угсралтын конторт будагчин, шаварчин, 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Монгол Болгар металл Үйлдвэрт барилгын ажилчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Дөвөнтийн алтны үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Мөн 1986 оны 203762 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг тогтоож өгнө үү. Миний аавыг нутгийн ард түмний нэршсэнээр Бадгар нэрээр нь нэршсэн байдаг. Тэр нэршлээр нь миний төрсөн гэрчилгээ болон зарим бичиг баримт нэршсэн байгаа гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн 203762 дугаар дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1183 дугаар лавлагаа, Улаанбаатар хотын Барилга трестийн харъяа Сэлэнгэ зочид буудлын барилга угсралтын конторын даргын 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр тушаал, хавсралт, Улаанбаатар хотын Барилга трестийн харъяа Чингис зочид буудлын барилга угсралтын конторын даргын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 178 дугаар тушаал, Монгол-Болгарын хамтарсан МонголБолгарметалл үйлдвэрийн захирлын 1987 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 199 дугаар болон 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 293 дугаар тушаалууд, хавсралтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч ****************нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *****************хөдөлмөрийн 203762 дугаар дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон
1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Монголболгарметалл үйлдвэрт маршрутын ажилчнаар,
1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Барилга терстийн харьяа Чингис зочид буудын барилга угсралтын конторт шавар будагчнаар,
1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Монголболгарметалл үйлдвэрт барилгын ажилтнаар,
1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Дөвөнтийн алтны үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: хүсэлт гаргагч **************** нь 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрж, иргэний бүртгэлийн мэдээлэлд ********************гэж нэрээр бүртгэгдсэн, улмаар ****************гэж иргэний үнэмлэхээ авч, уг нэрээр ажилласан болох нь төрсний №08 дугаартай гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогджээ.
4. Харин хөдөлмөрийн 203762 дугаар дэвтэрт түүний овог, нэрийг Бадгар овогтой Ганчимэг гэж бичиж тэмдэглэсэн нь овгийн хувьд зөрүүтэй байдал үүсгэсэн нь хүсэлт гаргагчийн төрсөн ах ************** “... Миний аавын нэрийг **************гэдэг юм. Баянхонгор аймаг, Заг сумын 1, 2, 3 дугаар багуудад багийн даргаар ажилладаг байсан бөгөөд нутгийн иргэд ************** гэх нэрээр нь дууддаг байсан, бүтэн нэрээр нь дууддаггүй байсан тул ***************** хөдөлмөрийн дэвтэр дээр ****************** гэж овгийн зөрүүтэй бичигдсэн байна. Бид нар эхээс 8-уулаа юм, 4 том хүүхдийн овог нь ***************** овоглосон, дараагийн 4 хүүхдийн овгийг ********************** гэж албан ёсны бичиг баримт дээр овоглосон байдаг юм. Тухайн үеийн хүмүүс дууддаг нэрээр нь албан ёсны бичиг баримт дээр нь бичиж нэрийн зөрүү гаргасан байх....” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
5. Мөн хөдөлмөрийн 203762 дугаар дэвтэрт дурдсан нэр, төрсөн он, мэргэжил, гэрэл зураг нь * иргэний *******************үнэмлэхэд бичигдсэн нэр, төрсөн он, гэрэл зурагтай тохирч байх тул хөдөлмөрийн 203762 дугаар дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***************** мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Мөн хүсэлт гаргагч ****************** нь 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Монголболгарметалл үйлдвэрт маршрутын ажилчнаар, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Барилга терстийн харьяа Чингис зочид буудын барилга угсралтын конторт шавар будагчнаар, 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Монголболгарметалл үйлдвэрт барилгын ажилтнаар, 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Дөвөнтийн алтны үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь түүний 1991-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1183 дугаар лавлагаа, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай Улаанбаатар хотын Барилга трестийн харъяа Сэлэнгэ зочид буудлын барилга угсралтын конторын даргын 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр болон Улаанбаатар хотын Барилга трестийн харъяа Чингис зочид буудлын барилга угсралтын конторын даргын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 178 дугаар тушаалууд, албан тушаалд томилох, өөр албан тушаалд шилжүүлэн томилох болон ажлаас чөлөөлөх тухай Монгол-Болгарын хамтарсан Монголболгарметалл үйлдвэрийн захирлын 1987 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 199 дугаар болон 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 293 дугаар тушаалууд, хавсралтууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *************************нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
7. Мөн хүсэлт гаргагч ************* хөдөлмөрийн 203762 дугаартай дэвтэрт дээрх газруудад ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэн байгууллагын тамга дарж баталгаажуулсан байгааг дурдав.
8. Иймд хөдөлмөрийн 203762 дугаар дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***************** мөн болохыг болон 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Монголболгарметалл үйлдвэрт маршрутын ажилчнаар, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Барилга терстийн харьяа Чингис зочид буудын барилга угсралтын конторт шавар будагчнаар, 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Монголболгарметалл үйлдвэрт барилгын ажилтнаар, 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Дөвөнтийн алтны үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ********************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******************** хөдөлмөрийн 203762 дугаартай дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********************* 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Монголболгарметалл үйлдвэрт маршрутын ажилчнаар, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Барилга терстийн харьяа Чингис зочид буудын барилга угсралтын конторт шавар будагчнаар, 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Монголболгарметалл үйлдвэрт барилгын ажилтнаар, 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Дөвөнтийн алтны үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА