| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01087/И |
| Дугаар | 303/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00090
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***************
Хариуцагч: ***********************холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 7,076,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч өмгөөлөгч ************* хариуцагч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **************нь ************холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 7,076,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч ************* нь зээлийн гэрээний үүргийн 7,076,000 төгрөгийг нэхэмжлэгч ************ төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч **************нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 64,083 төгрөг, хариуцагч **************** 64,083 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************************** олгохыг дурдаж.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ***************** нь зээлийн гэрээний үүргийн 7,076,000 төгрөгийг нэхэмжлэгч ********************** төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 64,083 төгрөг, хариуцагч ***************64,083 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА