Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 303/ШШ2025/00091

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ****************

Гуравдагч этгээд: *******************

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* гуравдагч этгээд *********** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***************нь ************* 1995 оны 02 дугаар сараас одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

********** нь Баянхонгор аймгийн Заг суманд 1974 онд төрсөн, Заг сумын 8 жилийн сургуулийг 1990 онд төгсөөд илгээлт авч хөдөө аж ахуй дээр гараад өнөөг хүртэл мал маллаж байна. Энэ хугацаанд **************** бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй тул Баянхонгор аймгийн Жаргалант суманд **************** 1995 оны 02 дугаар сард айлын болоод одоог хүртэл хамт мал маллаж амьдарч байгаа.

Хүү ************** 1997 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн, охин ****************** 2005 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн. Тэтгэвэрт тогтоолгох гэсэн малын А данс ************* нэр гарч ирсэн 1995 оны 02 сараас одоог хүртэл хамтран амьдарч байгаа. Иймд миний бичиг баримтыг үндэслэн хамтран амьдарч байгааг тогтоож өгнө үү гэжээ.

2. Гуравдагч этгээд ****************** шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ****************** нь хань ******************* 1995 онд танилцаад 1996 оны 02 дугаар сад бид хоёр айл гэр бүл болж байсан. 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б****************** 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин ****************** нар төрсөн. 1996 оноос хойш өдийг хүртэл хамт Хөндлөн булаг 3 дугаар багт мал маллаж амьдарч байна. Тэр үеийн мэдээлэл дутуу дулмаг явсан учир гэр бүлийн баталгаа хийлгэж яваагүй. Иймд бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаанууд, гэрэл зураг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1054, 1055 дугаар лавлагаанууд, үндэсний архивын сан хөмрөг, архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-08/722 дугаартай лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд нарын гэрлэсний бүртгэлгүй лавлагаанууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ***********************  нараас мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч **************** нь **************  1995 оны 02 дугаар сараас одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч *******************нь Баянхонгор аймгийн Жаргалант суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь: Хүсэлт гаргагч *************** нь нөхөр ************** 1995 оны 02 дугаар сараас эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү *************, 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин ***************нар төрж, аав *********************** овоглосон байх бөгөөд одоог хүртэл хамт амьдарч байгаа болох нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаанууд, гэрэл зураг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1054, 1055 дугаар лавлагаанууд, үндэсний архивын сан хөмрөг, архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-08/722 дугаартай лавлагаа зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Хүсэлт гаргагч ***************** нь нөхөр *************** хамт мал маллаж байснаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага байгаа, нөхөртэйгөө 1996 оны 2 дугаар сард гэр бүр бүл болсон боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй, нөхөр ****************хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэж тайлбараа гаргажээ.

8. Дээрх тайлбар нь 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү *****************, 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин ************* нар нар төрж, аав *************** овоглон хүүхдийн төрсний гэрчилгээ авсан, хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлд: Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг 3-р багийн оршин суугч Өрхийн тэргүүн *********************** 1965 оны 04 дүгээр сард төрсөн, 45 настай, эрэгтэй, эхнэр ********************, 1974 оны 7 дугаар сард төрсөн, 36 настай, ******************, 1993 оны 4 дүгээр сард төрсөн, 17 настай, эрэгтэй, хүү ***************** 1997 оны 12 дугаар сард төрсөн, 12 настай гэж бүртгэгдсэн талаарх Үндэсний архивын сан хөмрөг, архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-08/722 дугаартай лавлагаа, ************* нарыг 1995 оны 02 дугаар сараас хамтран амьдарч, үр хүүхэд төрүүлэн, мал маллаж байсан талаар гэрч ******************  нар мэдүүлсэн зэргээр нотлогдож байх тул *******************нарыг 1995 оны 02 дугаар сарын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

9. Иймд хүсэлт гаргагч **************** нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ************** 1995 оны 02 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ****************регистрийн дугаартай, *************, *************** регистрийн дугаартай, ********************** нарыг 1995 оны 2 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА