| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00031/И |
| Дугаар | 303/ШШ2025/00092 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ************** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ************ нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1986 оны 12 дугаар сараас эхлэн 1989 оны 12 дугаар сарыг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3413 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар тушаал, түүний хавсралт, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13/111 дүгээр албан бичиг, хүсэлт гаргагч ************** ХААТР-1 маягт, гэрч ************** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ************** 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч *********** нь 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан болох нь түүний 1988-1990 онуудад авч байсан цалин хөлсийг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3413 дугаар лавлагаа, зарим агент нарын ажлын өөрчлөлтийн тухай Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тушаал, шагнал олгох тухай Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4 дүгээр тушаал, тооллого явуулах тухай Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, түүний хавсралт, ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч **************** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ************ талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 047 дугаар бүртгэлд: “овог, нэр-************** ажилладаг байгууллага-Улаан туг нэгдэл, эрхэлдэг ажил-агент, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Хүрээмарал сум” гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч **************** 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *************** 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА