| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00022/И |
| Дугаар | 150/ШШ2025/00037 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 150/ШШ2025/00037
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ аймаг, ........... ........, ....... дугаар баг, ................-ний ............ салбарын (РД:...............) нэхэмжлэлтэй ......... аймаг, .......... сум, ......... дүгээр баг, .............. тоотод оршин суух иргэн .......... овогт .............. (РД:.............)-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,540,921.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
.......... банкны ....... салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ................ нь .......... Банкны .......... салбарын ......... тооцооны төвтэй 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/202352153716 тоот зээлийн гэрээ байгуулж 21,500,000.00 (Хорин нэгэн сая таван зуун мянган) төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр БГХ/202352153716 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.
2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 8,931,368.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,238,751.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,055.94 төгрөг, нийт 12,186,176.43 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч ............ нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь'"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 123 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд Банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/202352153716 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаарх дараах зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд:
-Үндсэн зээлийн төлбөр 12,568,631.10 төгрөг
-Зээлийн хүүгийн төлбөр 936,506.69 төгрөг
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 20,284 төгрөг
-Нотариатын үнэ 15,500 төгрөг нийт 13,540,921.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .............. шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ............. миний бие нь ........... салбарын .............банкны ............... тооцооны төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ны цалингийн зээл авсан. Хүнд зодуулж хүнд бэртэл авч ажилгүй болсон тул зээлээ хугацаа хэтрүүлэн төлөлтөө хийхгүй удаасан болно. Нэхэмжлэгчийн гаргасан нөхцөлийн хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох 13,540,921,79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 8,040,921.79 төгрөг, төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн ......... банкны ............. салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүхэд гаргасан тайлбартаа:
.......... банкны харилцагч .............. нь ............... банкнаас авсан зээл нь хугацаа хэтэрч байсны улмаас шүүх рүү шилжүүлсэн. Үүний дагуу хариуцагч ............. зээлийн төлөлтийн хугацаа 12 сар үлдсэн байгаа тул хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн 11 сарын турш 500,000 төгрөг сар бүр төлж хугацааны эцэст буюу 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 13,540,921.79 төлж дуусгах саналыг хүлээн зөвшөөрч байна байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“............... банк” ХК-ний ................ салбар нь ................... зээлийн гэрээний үүрэгт 13,540,921.79 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь “............. банк” ХК-ний ............. салбарын нэхэмжилж буй 13,540,921.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 8,040,921.79 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 32-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..............” ХК-ний ............... салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,654.61 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................. төлөх улсын тэмдэгтийн хураамж 225,654.61 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “............” ХК-ний нэхэмжлэлтэй ............ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,540,921.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХК-ний ........... салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,654.61 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ улсын тэмдэгтийн хураамжид 112,827.31 төгрөг, орон нутгийн орлогоос 112,827.31 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “............” ХК-ний ............... салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА