| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00071/И |
| Дугаар | 311/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 311/ШШ2025/00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, нарийн бичгийн дарга П.Янжмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн ... сум ...баг ...-н айлын ...тоотод оршин суух хаягтай ... овогт .... ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие нь... Завхан аймгийн Прокурорын газрын даргын 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот тушаалаар хяналтын прокуророор томилогдон 1994 оны 06 дугаар сарны 30-нийг хүртэл ажиллаж байгаад Монгол Улсын ерөнхий прокурорын .... тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 1994 оны 07 дугаар сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч 1994 оны 07 дугаар сарын 20-ноос 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тасралтгүй ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар Завхан аймгийн прокурорын 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ...дугаартай тушаал, Монгол Улсын Ерөнхий прокурорын 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай тушаал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай зарлиг, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжийг тус тус гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж....нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “ нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Ж....шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.... нь 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан болох нь Завхан аймгийн прокурорын 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай “Хяналтын прокурор Ж.... ажиллуулах тухай” тушаалын “Тус газар хяналтын прокуророор томилогдсон Ж.... 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн .... төгрөгийн цалин олгохыг нягтлан бодогчид зөвшөөрсүгэй “ гэсэн хэсгээр, Монгол Улсын Ерөнхий прокурорын 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж томилох тухай” тушаалын “2. Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос ажиллаж байгаа ... нарыг 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь... чөлөөлсүгэй” гэсэн хэсгээр нотлогдож байна.
Мөн 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд .... ажиллаж байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай “Зарим шүүхийн шүүгчийг томилох тухай” зарлигийн “.... Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ...томилсугай” гэсэн хэсгээр, ажиллаж байх хугацаандаа хэрэг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.... ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ... овогт .... 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророор, 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд .... ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.... нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ