Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2025/00024

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2025/00024

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         **аймгийн **сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, ** дүгээр баг,** тоотод оршин суух, **овогт **/РД:**/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **, гэрч **, гэрч ** гэрч **, нарийн бичгийн дарга ** нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нь ** аймгийн **сумын ** барааны дэлгүүрийн худалдагчаар 1987 оны 06 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл тасралтгүй 4 жил 9 сар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Мөн тэр үеийн баримт хадгалагдаж үлдээгүй зарим жилүүд нь олдохгүй байгаа. Байгаа 1987,1988 оны баримт нь хувь иргэний гэрт хадгалагдаж байхыг авсан. Тэдгээр баримт нь миний нэртэй бараа материалын тайлан, зарлагын падаан, кассын орлогын ордер болно. Надад өөрт ажиллаж байсан үетэй холбоотой баримт бичгүүд байдаггүй. Өөр баримт материал олдохгүй байна. Иймд намайг ** аймгийн ** сумын ** ажиллаж байсан. 4 жил 9 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү...” гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Хүсэлт гаргагч ** иргэний үнэмлэхийн хуулбар/хх-3/,

2.Гэрч **ны ажиллаж байсан байдлыг тогтоосон **аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/556 дугаартай шийдвэр/хх-8/,

3.Гэрч **ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-12-13/,

4.Гэрч **ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 35 дугаартай шийдвэр/хх-16-17/,

5.** аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 354 дугаартай тодорхойлолт /хх-18/,

6.Хүсэлт гаргагчийн цалин хөлстэй холбоотой баримтууд/хх-20-48/,

7.Гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүсэлт гаргагчийн **аймгийн **сумын ** 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын  28-ны  өдрийг хүртэл хугацаанд барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх үеийн холбогдох тушаалууд архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь **аймгийн **Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 354 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ** нь ** аймгийн **сумын** 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын  28-ны  өдрийг хүртэл хугацаанд барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан цалин хөлстэй холбоотой баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр **, **, ** нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэд **аймгийн **сумын ** ажиллаж байсан болох нь шүүхийн журмаар ажилласан байдлыг тогтоосон шийдвэр, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иймд хүсэлт гаргагч ** нь **аймгийн **сумын ** 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын  28-ны  өдрийг хүртэл хугацаанд барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч **ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **овогт ******аймгийн **сумын ** 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын  28-ны  өдрийг хүртэл хугацаанд барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА