| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00339/И |
| Дугаар | 155/ШШ2016/00454 |
| Огноо | 2016-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***анд 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, ***од оршин суух, О овогт Ч-ын Н /ЛЛ44444444/-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 155/2016/00339/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ч.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч- овогтой Н нь аймгийн Нэгдэл Дундын Үйлдвэрт барилгын нарядчикаар 1980.07.23-наас 1982.01.11 дуустал, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлд Үйлдвэр Олон Түмний хэлтэст зааварлагчаар 1982 оны 01 сарын 11-нээс 1986 оны 10 сарын 06 дуустал мөн өдрөөс Нийгмийн даатгалын байцаагч нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байгаад Төрийн байгууллагад нийгмийн даатгалын ажлыг 1991 оны 02 сарын 29-нд шилжүүлэхэд би ажилтайгаа хамт Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст шилжиж ирсэн. Аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Хөдөлмөр Нийгэм Хангамжийн хяналт шалгалтын улсын байцаагчаар 1991.03.01-нээс 1993.05.31 дуустал, 1993.06.01-нээс Аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгэм Хангамжийн хэлтсийн орлогын байцаагч нягтлан бодогчоор 1994.11.10 дуустал, 1994 оны 11 сарын 10-наас МУ-ын Засгийн газрын 171-р тогтоолыг үндэслэж зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтөөр шинээр байгууллагдсан Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын байцаагчаар тасралтгүй өнөөдөрч ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт зарим тушаал дутуу бичигдсэнээс ажилласан хугацаа буруу тооцогдож хохирч байна. Иймд Аймгийн Нэгдэл Дундын Үйлдвэрт барилгын нарядчикаар 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн Зөвлөлийн Үйлдвэр Олон Түмний хэлтсийн зааварлагчаар 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг дуустал, Санхүү нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, нягтлан бодогчоор 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал, Аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр Нийгэм Хангамжийн хяналт шалгалтын улсын байцаагчаар 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Аймгийн Засаг Даргын дэргэдэх Нийгэм Хангамжийн хэлтсийн орлогын байцаагч нягтлан бодогчоор 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал, Монгол улсын Засгийн газрын 171 дүгээр тогтоолыг үндэслэж зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтөөр шинээр байгууллагдсан Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын байцаагчаар 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан хугацааг тус тус тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Н нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын нарядчикаар, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн Үйлдвэр олон түмний хэлтэст 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зааварлагчаар, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд санхүү нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөдөлмөр нийгэм хангамжийн хяналт шалгалтын улсын байцаагчаар, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгэм хангамжийн хэлтэст 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд орлогын байцаагч нягтлан бодогчоор, Нийгмийн даатгалын хэлтэст 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Н нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын нарядчикаар, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн Үйлдвэр олон түмний хэлтэст 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зааварлагчаар, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд санхүү нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөдөлмөр нийгэм хангамжийн хяналт шалгалтын улсын байцаагчаар, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгэм хангамжийн хэлтэст 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд орлогын байцаагч нягтлан бодогчоор, Нийгмийн даатгалын хэлтэст 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ч- овогтой Над 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/209 дугаартай архивын магадлагаа, гэрч Р.Ч, Б.Б нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Ч-ын Нын Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын нарядчикаар, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн Үйлдвэр олон түмний хэлтэст 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зааварлагчаар, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд санхүү нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөдөлмөр нийгэм хангамжийн хяналт шалгалтын улсын байцаагчаар, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгэм хангамжийн хэлтэст 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд орлогын байцаагч нягтлан бодогчоор, Нийгмийн даатгалын хэлтэст 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН