Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 319/ШШ2025/00004

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1-т байрлах, ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******, Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, овогт ын нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 284,661,337.64 төгрөг, нотариатын зардал 119,000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 284,850,537.54 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 153/2024/00727/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.*******, Г. нараас зээлийн гэрээний үүрэгт 284,661,337.64 төгрөг, нотариатын зардал 119,000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 284,850,537.54 төгрөг гаргуулж өгнө үү. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.*******ы өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 21-р хороо, 35-р гудамж, тоот хаягт байрлалтай мкв хувийн сууц, мон хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-0-4002617 дугаартай 524 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, хариуцагч Г.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай 8-р хороо, /302/ гудамж дугаар байрны тоот хаягт байршилтай 26,4 мкв талбайтай 1 оров орон сууц, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Ц.*******ы өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэсэн арлын дугаартай, Цагаан өнгөтэй, улсын дугаартай тусгай зориулалттай автокран зэрэг барьцаа хөрөнгүүдээр, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/2021461297 тоот тээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.*******ы өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, Цагаан өнгөтэй улсын дугаартай тусгай зориулалттай автокран, 2011 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, хар саарал өнгөтэй, улсын дугаартай, тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл, 2007 онд үйлдвэрлэсэн, 5TFDV588X042324 арлын дугаартай, хар саарал өнгөтэй, улсын дугаартай “Тоёота тундра” маркийн тээврийн хэрэгсэл зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох нь хариуцагч Ц.*******, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 284,661,337.64 төгрөг, нотариатын зардал 119,000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 284,850,537.54 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Ц.*******, Г. нар нь эвлэрч, 2024  оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн бөгөөд уг эвлэрлийн гэрээнд “1. Хариуцагч Ц.*******, Г. нар нь нэхэмжлэлийн шаардлага 284,850,537.54 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 111,046,641 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 173,803,896.54 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

-1. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 71,901,9.27 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 71,901,9.27 төгрөгийг тус тус төлөхөөр,

-2.Хариуцагч Ц.******* нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.*******ы өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 21-р хороо, 35-р гудамж, тоот хаягт байрлалтай м.кв хувийн сууц, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-04002617 дугаартай 524 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, хариуцагч Г.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай 8-р хороо, /302/ гудамж дугаар байрны тоот хаягт байршилтай 26,4 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Ц.*******ы өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэсэн арлын дугаартай, Цагаан өнгөтэй, улсын дугаартай тусгай зориулалттай автокран зэрэг барьцаа хөрөнгүүдээр, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/2021461297 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.*******ы өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэсэн, LPY5H3D2678005549 арлын дугаартай, Цагаан өнгөтэй улсын дугаартай тусгай зориулалттай автокран, 2011 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, хар саарал өнгөтэй, улсын дугаартай, тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл, 2007 онд үйлдвэрлэсэн, 5TFDV588X042324 арлын дугаартай, хар саарал өнгөтэй, улсын дугаартай тоёота тундра маркийн тээврийн хэрэгсэл зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, -3. Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.*******, Г. нарын хөрөнгүүдээр хангуулахыг зөвшөөрсөн болно. Хариуцагч Ц.******* нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг эхний төлбөр болох 2025 оны 06 дугаар сард 30,000,000 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр эвлэрч” зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, талууд хүсэлт зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээ нь хуульд нийцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтоход нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх эрхийг олгосон итгэмжлэлийг шүүхэд хүргүүлсэн тул түүний эвлэрэл нь хуульд нийцсэн гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,653,200 төгрөгийн тал нь болох 826,600 төгрөгийг төрийн сангаас, 826,600 төгрөгийг хариуцагч Ц.*******, Г. нараас хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчийн төлсөн үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Хариуцагч нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******, Г. нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Ц.*******, Г. нар нь “нэхэмжлэлийн шаардлага 284,850,537.54 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 111,046,641 төгрөгийг төлж, үлдсэн 173,803,896.54 төгрөгөөс 1.  2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 71,901,9.27 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 71,901,9.27 төгрөгийг тус тус төлөхөөр,  2. хариуцагч Ц.******* нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 21-р хороо, 35-р гудамж, тоот хаягт байрлалтай мкв хувийн сууц, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-04002617 дугаартай 524 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, хариуцагч Г.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай 8-р хороо, /302/ гудамж дугаар байрны тоот хаягт байршилтай 26,4 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Ц.*******ы өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэсэн арлын дугаартай, Цагаан өнгөтэй, улсын дугаартай тусгай зориулалттай автокран зэрэг барьцаа хөрөнгүүдээр, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/2021461297 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.*******ы өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэсэн, LPY5H3D2678005549 арлын дугаартай, Цагаан өнгөтэй улсын дугаартай тусгай зориулалттай автокран, 2011 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, хар саарал өнгөтэй, улсын дугаартай, “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл, 2007 онд үйлдвэрлэсэн, 5TFDV588X042324 арлын дугаартай, хар саарал өнгөтэй, улсын дугаартай “Тоёота тундра” маркийн тээврийн хэрэгсэл зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 3. хариуцагч Ц.******* нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг эхний төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сард төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр” эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 1,653,200 төгрөгийн тал нь болох 826,600 төгрөгийг төрийн сангаас, 826,600 төгрөгийг хариуцагч Ц.*******, Г. нараас хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд тус тус олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК