| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 153/2024/00685/И |
| Дугаар | 319/ШШ2025/00016 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 319/ШШ2025/00016
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, ******* тоотод байрлах, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 5,707,750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 153/2024/00685/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 5,702,750 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 5,707,750 төгрөгийг хариуцагч О.өөс гаргуулж өгнө үү ...” гэжээ.
2. Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие О. нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,935,100 төгрөг, үндсэн хүү 2,395,598 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 372,052 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 5,707,750 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч О.д холбогдуулан “Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 5,707,750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,707,750 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,276 төгрөгийн тал хувь 53,138 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.гөөс 53,138 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Хариуцагч О. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хариуцагч О.гөөс нэхэмжилсэн “Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 5,707,750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. хүлээн зөвшөөрснийг баталж, 153/2024/00685/И индекстэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,276 төгрөгийн тал хувь 53,138 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.гөөс 53,138 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК