Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: *** суманд 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ***т оршин суух Бичээч овогт Бын М /рр00000000/-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч155/2016/0244/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.М 1977 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1979.08.31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан боловч ажиллаж байсан талаар баримт сумын болон аймгийн архивт хадгалагдаж үлдээгүй байна. Би дээрх хугацаанд уг нэгдэлд тасралтгүй ажилласан нь үнэн тул 1977.06.01-нээс 1978.01.30-ныг хүртэл, 1978.09.01-нээс 1979.08.30-ныг хүртэлх хугацаанд Арбулаг сумын Мандал нэгдэлд үхэрчнээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү. ...Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1978 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Б.М нь шүүхэд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1978 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргажээ.

Б.М нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1978 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Б овогтой Мын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, гэрч Ё.Ц-ын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: Б.М Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1977 оноос 1979 оны 6 дугаар сард намайг цэрэгт явах хүртэл үхэрчин, малчнаар ажиллаж байсан. Хэдэн оныг хүртэл ажилласан талаар нь мэдэхгүй байна. Би 1978 онд тус нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчнээр орж ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдаж 1982 онд халагдаж ирээд тус сумын Ахуй үйлчилгээний төвд гутал засварчин, худалдаа бэлтгэлийн ангид манаач, мал эмнэлэгт аж ахуй санитарч зэрэг ажил хийж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Н.Д-ын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Б.М Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан. Би тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1973 оноос нэгдэл тартал ямаачнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10/151 дугаартай ...Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б.Мт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Сэлэнгэ аймгийн Шаамарын сургуулиас 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б овогтой Мын нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 3 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Мын цалингийн түүвэр /ХХ-ийн 5 дугаар хуудас/, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Зураглалын экспедицийн 9-р ангийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай Ажилчид шилжүүлэх тухай тушаалын хуулбар /ХХ-ийн 16 дугаар хуудас/, Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газраас түүвэрлэсэн Б.Мын цалин хөлсний түүвэр /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Бын Мын Шаамар дахь сургуулийн сурлагын хавсралт, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2003 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Дурсамж, Үйлдвэрийн намын ХЗСЗГ, Үйлдвэрийн захиргаанаас 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Гэрчилгээ зэрэг баримт нь энэ хэрэгт хамааралгүй баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хүсэлт гаргагч Б.Мын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1978 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бичээч овогт Бын М /ДД11111111/-ыг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1978 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ