Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 319/ШШ2025/00024

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “500,000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй, “Гэм хорын хохирол 1,300,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******оос гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Б.******* миний бие А.д холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие А.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Цаашид энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо ойлгов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

2.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.д холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах, хариуцагч А. нь Б.*******т холбогдуулан гэм хорын хохирол 1,300,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр нэхэмжлэгч дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй талаар татгалзлын эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулав.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлээсээ татгалзсан учраас түүнд холбогдуулан гаргасан хариуцагч А.гийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм.

5. Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт “шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж хуульчилсныг баримтлан  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.

Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийн тал нь болох 7,825 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 36950 төгрөгийг төрийн сангаас гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Б.******* нь “500,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийн тал нь болох 7,825 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч А.гийн сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн 36,650 төгрөгийг төрийн сангаас гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              Ө.БАХЫТБЕК