| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 153/2024/00733/И |
| Дугаар | 319/ШШ2025/00027 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 319/ШШ2025/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй, “Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” 153/2024/00733/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтийн талаар тайлбарлахдаа: *******э нь 2022 оны 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд 1,000,000 төгрөгийг 4-5 удаагийн шилжүүлгээр хуваан зээлж, 7-10 хоногийн хугацаанд эргүүлэн төлөх байсан ч одоог хүртэл төлөөгүй. Өрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч олон янзын элдэв шалтаг хэлж мөнгөө өгөхгүй, хаана байгаа газар нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Б.*******гийн гаргасан “*******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагчаас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******эд холбогдуулан зээлсэн мөнгөө нэхэмжлэхээр түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд энэ нь түүний банк дахь ******* тоот депозит дансны хуулга болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй. Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцжээ.
6. овогтой нь хаана оршин суугаа газар нь тодорхойгүй, хүсэлт гаргагчийн зүгээс холбогдож чадахгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтад зааснаар Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
/Хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн талаарх мэдээлэл: эрэгтэй, регистрийн дугаар , фэйсбүүк хаяг /
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтад зааснаар *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагч *******ийн оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон хүсэлт гаргагч Б.*******д /холбогдох утас / нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК