| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 003/2014/0057/З |
| Дугаар | 111/ШШ2015/0013 |
| Огноо | 2015-05-28 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 111/ШШ2015/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч , тус газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нарт холбогдох
“Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: , нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч , нарийн бичгийн дарга Т.Пүрэвдаваа нар оролцов.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр иргэн , Х.*******, нарыг татан оролцуулахаар захирамж гаргасан боловч , Х.******* нар нь тайлбараа бичгээр өгч, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн, харин иргэн нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан болох нь дугаар нас барсны гэрчилгээгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ миний бие 2009 оноос 2012 оны 10 сар хүртэлх хугацаанд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажилласан. 2014 оны 4 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газраас Нийгмийн даатгалын хэлтэс дээр 2014 оны төлөвлөгөөт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр миний хариуцаж байсан ажлын хүрээнд 3 хүний тахир дутуугийн тэтгэвэртэй холбоотой нийт 14,7 сая төгрөгийн төлбөрийн акт тавьж, нэр бүхий 3 даатгуулагчийн тэтгэврийг зогсоож Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудаар тэтгэвэр тогтоох эрх үүсгэхгүй байгаа нь актыг үндэслэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй даатгуулагчдыг хохироож байна гэж үзэж байна.
Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/796 тоот Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичигт “Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааны болзлыг ханаагүйн улмаас халамжийн сангаас тэтгэвэр авч байх хугацаандаа нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулж байгаа нь тэдний тэтгэврийг хуулийн энэхүү 7.1 заалтын дагуу тогтоож олгох үндэслэл болохгүй” гэсэн журам гарсан байх бөгөөд энэ журамд халамжийн сангаас тэтгэвэр авч байх хугацаандаа нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулж байгаа нь тэдний тэтгэврийг хуулийн энэхүү Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтаар тэтгэвэр тогтоож олгох үндэслэл болохгүй гэсэн заалт уг журамд тусгаагүй учир дээрх 3 хүний тэтгэврийг нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас нийгмийн даатгалын хуулийн 7.2 дахь заалтаар буюу хувь тэнцсэн тэтгэвэр тогтоож олгох нь зөв гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас манай хэлтэс дээр шалгалт ирж уг актыг үзүүлж зөвлөгөө авсан бөгөөд шалгалтын бүрэлдэхүүн дахин нягталж үзээд эдгээр 3 хүний тэтгэврийг Нийгмийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар тогтоож олгон тавигдсан актыг зөрүүгээр нь төлбөрийг нь барагдуулахаар байна гэж зөвлөсөн. Мөн энэ шалгалтын хүмүүс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг бид хүчингүй болгох эрх байдаггүй тул та Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан ёсоор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж зөвлөсний дагуу би 2014 оны 6 дугаар сарын 30-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүсэлт гаргаж, 2014 оны 07 дугаар сарын 02-нд Нийгмийн даатгалын ерөнхий газарт мөн давхар хүсэлт явуулсан.
2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалт үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн тай биеэр уулзан хүсэлтийн хариугаа авахаар лавлахад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтаар дээр дурдсан 3 даатгуулагч тэтгэвэр тогтоолгох үндэслэлтэй байна” гэж хэлсэн. Мөн нь тэр дор нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гэдэг хүнтэй утсаар холбогдож миний хүсэлтийн талаар асууж тодруулахад “шүүхээр шийдвэрлүүлэх” гэсэн хариу өгөх саналтай байна гэж хэлсэн.
2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхээр шийдвэрлүүлэх боллоо гэсний дагуу Захиргааны анхан шатны 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иргэн хүн ажил хөдөлмөр хийх бүрэн эрхтэй хуулиар хөдөлмөрлөхийг зөвшөөрсөн. Ажил хөдөлмөр хийж шимтгэл төлж болох, үгүйг Мэргэжлийн хяналтын байгууллага хориглох эрх байхгүй.
Дээрх хөгжлийн бэрхшээлтэй даатгуулагчид нь халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад цуцлагдаад халамжийн тэтгэвэр авах харилцаа нь зогсоогдоод дуусгавар болсон байсан.
Шинээр буюу 8-12 сарын хугацааны дараа хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдсэн буюу эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт тогтоолгон Шинэжинст сумын нийгмийн даатгалын байцаагч н. , Гурванбулаг сумын нийгмийн даатгалын байцаагч н. нарт өргөдөл, ЭХМК-н акт, шимтгэл төлсөн баримт болох гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр бусад материалаа бүрдүүлэн өгч нийгмийн даатгалын байгууллагад тэтгэврээ тогтоолгохоор хүсэлтээ гаргасан байсныг тэтгэвэр хариуцсан байцаагч миний бие , Хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч *******, ******* нар хянаад Нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн өргөдөл, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тогтоосон сүүлийн акт /Эмнэлгийн хөдөлмөрийн магалдах комиссийн тогтоосон сүүлийн актын он сар өдрөөс өмнөх хугацааны ажилласан жилийг үндэслэн ажилласан жилээр нь тооцож бодсон/, Нийгмийн даатгалын хуулийн дагуу гэрээгээ хийж шимтгэлээ төлж баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр бусад баримтыг үндэслээд халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад зогсоогдсон байсан 3 иргэнийг нийгмийн даатгалын сангаас хуулийн дагуу тэтгэвэр авах эрх нь нээгдэж хуульд заасан болзлыг хангасан гэж үзсэн учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу тахир дутуугийн тэтгэврийг тогтоож, тэтгэврийг даатгалын сангаас олгосон.
Нийгмийн даатгалын хуульд Хөдөлмөрийн чадвараа алдсанаас өмнөх хугацааны 5 жилийн дотор нийтдээ 36 сар буюу 3 жил шимтгэл төлсөн бол гэсэн гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсноос өмнөх хугацааны 5 жилийн дотор нийтдээ 36 сар буюу 3 жил шимтгэл төлсөн бол түүнд тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж заасан байдаг.Хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагч, иргэн насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй байна гэж байхгүй, хөдөлмөрийн чадвар алдалт нь эдгэрээд өөр өвчнөөр дахин хөдөлмөрийн чадвараа алдаж болно, хэдэн ч удаа алдаж болно, энэ тохиолдолд дараагийн тогтоосон актад заасан хугацааны өмнөх түүний шимтгэл төлсөн нийт хугацааны шимтгэл төлсөн байдлыг харгалзан үзэж тэтгэврийг бодож олгоно.
Сайн дураар, албан журмаар даатгалд хамрагдахад сайн дураар төлөхөд тэтгэвэр, тэтгэмж тогтоогдохгүй. Албан журмаар даатгалд хамрагдахад тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоно гэсэн хуулийн зүйл, заалт байхгүй 2 төрлийн даатгалын аль 1 төрөлд нь даатгагдсан тохиолдолд нийгмийн даатгалын харилцаанд орж тэтгэвэр тэтгэмж тогтоолгон авах эрх нь нийгмийн даатгалын хуулийн хүрээнд хэрэгжинэ.
Аливаа даатгал гэдэг нь иргэн ямар нэгэн эрсдэл бий болохдоо эргэн нөхөн төлбөр авах журмаар сайн дураараа холбогдох байгууллагатай гэрээ байгуулж төлдөг мөнгөн төлбөр бөгөөд ирээдүйн амьдралын баталгаагаа хангаж байгаа иргэнд олдсон боломж юм.Нийгмийн даатгалын сан нь даатгуулагчдын төлсөн шимтгэлээс 5 төрлийн сангаа бүрдүүлдэг биеэ даасан тусгай сантай төрийн байгууллага байдаг. Дээрх 3 даатгуулагч нь нийгмийн даатгалын санд шимтгэлээ хуульд заасан гэрээний дагуу төлсөн учир нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоолгон авах эрх нь бүрэн нээлттэй байсан. Харин халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмж нь улсын төсвийн хөрөнгөөс санхүүжигддэг тул дээрх 3 тэтгэвэр авагчдын тэтгэврийг халамжаас олгох нь буруу байна.
Иргэн, даатгуулагч аль төрлийн тэтгэврээ сонгон авах эрх нь нээлттэй.
Дээрх 3 тэтгэвэр авагч өөрсдөө тэтгэврийн өөрт таатай нөхцөлөөр төрлөө сонгон авах эрхээ эдэлсний үндсэн дээр, Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гарган тэтгэврээ тогтоолгон авч байсны төлөө тэтгэврийг нь зогсоож иргэд даатгуулагчдын тэтгэвэр авах сонголтыг тулгаж байгаа нь даатгуулагч иргэдийн эрхээ эдлэх эрх, үүргийг нь зөрчиж байна.
Нийгмийн даатгалын шимтгэл 3-аас доошгүй жил буюу, 36 сар түүнээс дээш хугацаанд шимтгэл төлсөн, нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч буй иргэд нийгмийн даатгалын сангаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрх нь нээлттэй.
Манай дээд шатны байгууллага миний бодсон тэтгэврийг хянаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт актыг хүчингүй болгох хүсэлт гаргаж байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хөгжлийн бэрхшээлтэй дээрх 3 иргэнийг даатгалын сангаас тэтгэврийг нь олгохгүй зогсоож нийгмээс ялгаварлан үзэж байгаа нь хуулиа зөрчиж байна.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг нь бас хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсээс тавьсан 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 05-06-0169/08 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид 2014 оны 04 сарын 01-ний өдрийн 05-06-0169/08 тоот акт гаргахдаа ", Х.*******, нарын хүмүүст Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох эрх үүсээгүй байхад тахир дутуугийн тэтгэвэр олгосон зөрчил байна гэж үзээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн, Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор баталсан "Нийгмийн даатгалын байгууллага байцаагчийн дүрэм"-ийн 3 дахь заалт, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/796 тоот албан бичгийг зөрчсөн тул ... гээд 14 787 050 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай дурджээ.
, Х.*******, нар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан болох нь ы тэтгэвэр тогтоон олгох хуудас, Нийгмийн даатгал төлсөн тухай баримт, гэрээ, Х.*******гийн тэтгэвэр тогтоон олгох хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт, гэрээ,ын тэтгэвэр тогтоон олгох хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт, гэрээ зэргээр тогтоогдож байна.
Хуулийн үндэслэл:
Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан "хүнийг нийгмийн байдал 16.5-д хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд...эд мөнгөний тусламж авах эрхтэй" гэсэн суурь зохицуулалтыг үндэслэж Нийгмийн даатгалын цогц харилцааг зохицуулж хууль эрхзүйн цогц зохицуулалтуудыг гаргажээ.
******* нь нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд харилцагч иргэдийн эрх ашгийг хамгаалан хууль зөв хэрэглэж иргэн , Х.*******, нарыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тэдгээрийг тэтгэвэрт оруулсан нь тус иргэдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалсан шийдвэр болсон юм.
Даатгуулах эрх үүссэн нь: Нийгмийн даатгалын тухай хуулиар 21.1-д зааснаар "даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ гэжээ.
Даатгуулагч нар нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана” гэсэн хуулийн дагуу сайн дурын даатгалын төрлийг сонгож нийгмийн даатгалд даатгуулж тэтгэврийн төрлийг сонгож даатгуулсан нь ын 2007 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалд даатгуулсан гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, бусад баримтаар, Х.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад баримтаар тогтоогдож байгаа тул нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулснаар тогтоогдоно.
Мөн даатгуулагч нартай байгуулсан гэрээний “Нийтлэг үндэслэл”-д заасан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан суутгалд тахир дутуугийн тэтгэвэр, тэтгэмжийг хувь тооцож суутгасан байгаа нь тэдгээрийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж бүрдсэн гэж үзнэ.
Тус хуулийн 21.3-д зааснаар ”нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ, мөн хуулийн 21.4-д зааснаар ”нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэжээ.
Даатгуулагч , , Х.******* нар нь нийгмийн даатгалын санд гэрээ байгуулж, ажил олгогч болон өөрийн олсон цалин хөлснөөс тодорхой суутгал тооцуулж нийгмийн даатгалын шимтгэлийг бүрдүүлж тодорхой мөнгөн хөрөнгө суутгуулж урьдчилсан байдлаар хөрөнгийг шилжүүлсэн.
Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн байгууллага хэдий ч нөгөө талаар иргэнтэй гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх гэрээний нэг тал мөн. Энэ утгаараа гэрээний үүрэг хүлээж тухайн нөхцөл бий болсон тохиолдолд тэтгэвэр тогтоолгох бүрэн эрхтэй.
Тэтгэврийн төрлийг сонгох эрх: Нийгмийн даатгалын тухай хуульд: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсэж байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хэлнэ” гэжээ.
Даатгуулагч , , Х.******* нар нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тэтгэвэр авах эрх, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрхийн аль аль нь нэгэн зэрэг үүссэн.
Хуулиар олгогдсон дээрх хоёр нөхцөл зэрэг үүссэн байхад аль санд хандах, хаанаас тэтгэвэр авах нь тэдгээрийн хувьд хуулиар олгогдсон эрх юм.
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаарх хууль зүйн үндэслэл:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан ...иргэн нийгмийн хамгааллын дараах үйлчилгээнд хамрагдах эрхтэй... гээд 4.1.1-д...нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй... гэх мөн хуулийн 8.5-д ...Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд цалин хөлс авч байгаа гэсэн шалтгаанаар нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын аливаа тэтгэвэр, тэтгэмжийг нь зогсоохыг хориглоно... гэж тухайлан заасан.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл заалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах, хөдөлмөрлүүлэх хөнгөлөлтэй нөхцөлийг л заасан болохоос хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж болохгүй талаар огт дурдаагүй.
Нөгөө талаар “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолын Нэгдүгээр бүлгийн 1.1-д Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан “тодорхой хөдөлмөр эрхлээгүй “ гэдэгт ажил хөдөлмөр огт эрхлээгүйгээс гадна энэ хуулийн 2-т зааснаас бусад хэлбэрээр хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг хамааруулан ойлгоно” гэсэн.
Даатгуулагч , , Х.******* нар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос тодорхой шимтгэл төлж байсан бөгөөд харин ямар ажил, ямар эх үүсвэрээс тухайн мөнгийг олж байсан талаар Нийгмийн даатгалын байгууллагад дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй. Тодорхой хөдөлмөр эрхэлж түүнээс зохих орлого олдог байсан гэдэг нь тэдгээрийн нийгмийн сайн дурын даатгал төлсөн баримтаар нотлогдож байна. Иймд дээрх нэр бүхий даатгуулагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-д зааснаар тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн авах бүрэн эрхтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай НҮБ-ын конвенцийн 28 дугаар зүйлийн 28.2-т оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал хүртэх эрх, уг эрхийг эдлэх явдлыг хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан алагчлалгүйгээр эдлэх явдлыг хүлээн зөвшөөрөх, 1.2.е-д тэтгэвэр, түүнтэй холбоотой хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах үүргийг оролцогч улсуудад үүрэг болгосон.
Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсээс тавьсан 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 тоот акт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгал төлж болохгүй юм шиг, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч болохгүй гэсэн үндэслэл, үзэл бодлоор тус актыг тавьсан нь хууль бус болжээ.
Иймд дээрх хуулиудад заасан суурь зарчмуудыг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 өөр бусад байдлаар хууль зөрчсөн, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д зааснаар хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож өгнө үү”гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч шүүхэд гаргасан тайлбартаа:
“******* нь нэхэмжлэлдээ: “2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/796 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичигт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааны болзлыг хангаагүйн улмаас халамжийн сангаас тэтгэвэр авч байх хугацаандаа нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулж байгаа нь тэдний тэтгэврийг хуулийн энэхүү 7.1 заалтын дагуу тогтоож олгох үндэслэл болохгүй гэсэн заалт энэ журамд тусгагдаагүй учир дээрх 3 хүний тэтгэврийг нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас нийгмийн даатгалын хуулийн 7.2 заалтаар буюу хувь тэнцсэн тэтгэвэр тогтоож олгох нь зөв гэж үзэж байна” гэжээ.
Нэр бүхий 3 иргэнд нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр олгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нийгмийн даатгалын тухай хуульд “тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл/-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг тахир дутуугийн тэтгэвэр гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч ирсэн цалин хөдөлмөрийн хөлснөөс тооцож тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн хөлснөөс тооцож тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байгаа хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө” гэж заасан.
Гэтэл дээрх иргэд нь ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж байх үедээ уг өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгоогүй. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр авч байх хугацаандаа шимтгэлийг сайн дураараа төлж нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авсан байна. Иргэн Х.******* нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын F20 шамбигар оноштой, хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу бүрэн алдсан, нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй /Монгол улсын Засгийн газрын 2008 оны 304 дүгээр тогтоолоор баталсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 3.1 дэх “даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас гэж ангилна” гэж заасан/ сунгалт хугацаагүй, нь хүнд хэлбэрийн түр зуурын муужралт өгдөг, зүрхний хэмнэл алдагдал /3.11/ оноштой байх ба эдгээр нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг "хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно гэсэн байх тул Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтаар нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авах нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр нь дээрх иргэдийн тэтгэврийн хувийн хэрэгт байх ба эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт сайн дурын шимтгэл төлсөн жагсаалт, тэтгэвэр тогтоолтын хуудас, хувийн өргөдөл, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн лавлагаа, анх хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос ирүүлсэн лавлагаа зэргээр батлагдаж байна.
Мөн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын санд хийгдсэн хяналт шалгалтын нэгдсэн дүнг нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтнууд, нийт байцаагчдыг байлцуулан Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэлэлцүүлж, дээрх иргэдтэй холбоотой ******* тоот актыг холбогдох албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр акт юм” гэв.
Гуравдагч этгээд Х.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь 1967 онд төрсөн. 48 настай. Ам бүл тавуулаа амьдардаг. Миний охин ******* овогтой ******* нь 1986 онд төрсөн. 29 настай. Миний охин 2004 оноос сэтгэцийн өвчтэй болж тэр цагаас эхлэн охиноо эрүүл болох болов уу гэж эмнэлгээр явсаар 2009 оноос эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвараа алдсаны акт тогтоолгон халамжийн сангаас тахир дутуугийн групп авч байсан. 2011 оны 06 дугаар сард группээ сунгуулах байсан боловч охин маань 2011 оны 5 дугаар сард өөрийн хүүг төрүүлж группээ сунгуулж чадалгүй 8 сарын дараа буюу 2012 оны 8 сард аймагт ирж эмнэлгийн дүгнэлт гаргуулан тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож, сумын нийгмийн даатгалын байцаагч *******т материалаа бүрдүүлэн өгөхөд “танай хүүхдийн шимтгэл төлсөн хугацаа хангалттай байна нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах юм байна” гэсний дагуу тахир дутуугийн тэтгэврээ тогтоолгон авч байсан.
Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс сумын нийгмийн даатгалын байцаагч “танай хүүхдийн тахир дутуугийн тэтгэмж халамжийн сангаас гарах байсан байна гээд мэргэжлийн хяналтын байцаагчийн акт тавигдсан очиж уулз” гэсний дагуу Мэргэжлийн хяналтын байцаагч тай уулзахад “та төлөхгүй, хариуцлага алдаж буруу тогтоосон байцаагч төлнө” гэсэн хариу өгсөн. Энэ хугацаанаас эхлэн охины маань тэтгэвэр зогсоогдож, хөгжлийн бэрхшээлтэй охин маань хүнд байдалд орсон. Би 2014 оны 7 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гомдол гаргасан боловч 30 хоногийн дотор хандах байсан, хугацаа хэтэрсэн хүлээн авах боломжгүй гэсэн. Мөн 2014 оны 6 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр шалгалт ирж би энэ тухайгаа утсаар асуухад “танай хүүхэд нийгмийн даатгалын хуулийн дагуу тахир дутуу болохоос өмнө, хойно гэдгээс үл хамааран тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан учир бүрэн тэтгэвэр авахгүй хувь тэнцсэн тэтгэвэр авах юм байна” гэсэн хариу өгсөн.
байцаагч “та хувь тэнцсэн тэтгэвэр, бүрэн тэтгэврийн зөрүү 948000 төгрөгийг төлж барагдуул” гэсний дагуу би өөрийн хувийн малын ноолуурын үнээс төлж барагдуулсан.
Нийгмийн даатгалын байгууллагын шийдвэрийн талаар мэргэжлийн хяналтын байцаагч д би өөрийн биеэр ирж уулзсан боловч “халамжаас авна” гээд хувийн хэрэг өгөөгүй.
2014 оны 10 сарын сүүлээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт“манай хүүхдийн тахир дутуугийн тэтгэвэр олдохгүй байна” гэсэн гомдлоо гаргасан. Хариу нь албан тоотоор ирсэн учир байцаагч дээр авч очсон боловч “хүүхдийн хувийн хэрэг өгөх болоогүй шүүхэд хандсан байгаа шүүхээс ямар шийдвэр гарна тэр шийдвэрээр л шийднэ” гэсэн. Охин маань тахир дутуугийн тэтгэмж зогсоогдож энэ хугацаанд охин маань эмчилгээ хийлгэх мөнгө олдохгүй би өөрөө орон сууцны зээлтэй амьдрал хүнд байсан учир байцаагчид “би хүүхдийнхээ тэтгэмжийг хаанаас авах вэ” гэдэг талаар удаа дараа утсаар гомдол гаргаж байсан. байцаагч сумын халамжийн байцаагч руу энэ талаар ярьж өгсөн боловч эмнэлгийн акт байхгүй байсан учир ямар ч сангаас тэтгэмж авалгүй 2014 оны 12 дугаар сарын 22 хүртэл байсан. байцаагчид би өөрийн биеэр 11 сарын сүүлээр сумын халамжийн байцаагч эмнэлгийн актгүй бол олгохгүй гэсэн гэдгийг хэлж хүүхдийнхээ эмнэлгийн акт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтэр хоёрыг авч халамжийн байцаагчид материалаа өгч 12 дугаар сарын 22-нд 1 035 000 төгрөг 2015 оны 1 сарын тэтгэвэр 115 000 төгрөг тус тус авсан.
Нийгмийн даатгалын байгууллагаас хувь тэнцсэн тэтгэвэр 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 1 722 000 төгрөг авах ёстой. Гэтэл халамжийн сангаас 1 150 000 төгрөг авч зөрүү нь 572 000 төгрөг дутуу авч хохирч байна. Энэ хоёр байгууллагын зөрүүтэй шийдвэрээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ингэж хохироомооргүй байна.
Хөдөө суманд амьдардаг зардал чирэгдэл ихтэй, ажилтай байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй. Иймд нийгмийн даатгалын байгууллага, Мэргэжлийн хяналтын газрын гаргаж байгаа шийдвэр яагаад ингэж зөрүүтэй байгааг тогтоож хохирлыг барагдуулж өгнө гэж иргэн би бодож байна” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:
“Очирбат овогтой Батчулуун би тахир дутуугийн тэтгэвэрт байдаг. Төрөлхийн хөдөлгөөний эрхтний гажигтай. Халамжийн тэтгэвэр авч байгаад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гурван жил шимтгэл төлж байгаад нийгмийн даатгалд группийн тэтгэвэрт ороод 3 жил болсон. 2014 оны 4 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газраас боломжгүй гэж тэтгэвэр авах эрхээ хаалгасан. Ахин нийгмийн даатгалын дээд газраас шалгалт ирээд ахин нийгмийн даатгалаас тэтгэвэр авах боломж олгосон. Мэргэжлийн хяналтын газраас ахин тэтгэвэр авах эрхийг зогсоолоо. Би группт байдаг ч гэсэн хүн яаж амьдардаг түүн шиг л амьдрах эрхтэй. Хоёр байгууллагын хооронд амь амьжиргаа болдог хэдэн төгрөгийн төлөө нийгэм дотор амьд байх, эрүүл явах, сэтгэлийн дарамтад орох зэрэг хүнд нөхцөлд явна.Ингэснээр амьдралын нөхцөл муудан, ичгэвтэр байдалд үргэлж орж байгаа нь тахир дутуу надад болон гэр бүл, үр хүүхэд, аав, ээжид маань сөргөөр нөлөөлж байна. Иймд би нийгмийн даатгалд 7 жил шимтгэл төлж байгаа тул нийгмийн даатгалд шимтгэл төлсөн мөнгөө ч буцаан авмаар санагддаг. Нэгэнт хуульгүй л бол шимтгэл төлж өөрийгөө хуурах хэрэг байна уу даа. Би үр хүүхэд хань өөрийгөө тэжээхийн тулд арай ахиу мөнгө л хэрэгтэй шүү дээ. Ийм учир нийгмийн даатгалаас тэтгэвэр авах сонирхолтой байдаг. 2-3 байгууллагын хооронд ядарсан ард иргэд ичгэвтэр байдалд байна. Энэ байдлыг хуулийн дагуу зөв шийдэж өгөх нь бидэнд хэрэгтэй байна. Хэрэв би эрүүл хүн шиг бол айх аюул байхгүй шүү дээ. Шүүх хуралд суух боломж надад байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ын гаргасан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга улсын ахлах байцаагч , улсын байцаагч нар Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, аймгийн мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч гийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Хяналт шалгалт явуулах тухай” 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/34 удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн 2012, 2013 оны санхүүгийн болон тэтгэврийн холбогдох баримт, материалд шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7-д заасантай нийцсэн байх ба энэхүү хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч маргаагүй байна.
Тус шалгалтаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн иргэн Очирбатын Батчулуун, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн иргэн Мөнх-Очирын Амаржаргал, Шинэжинст сумын 2 дугаар багийн иргэн *******ын ******* нарт тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоосныг нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар акт үйлдсэнийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тус актад ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрэм”-ийн 3-д заасан “Нийгмийн даатгалын байгууллага, байцаагч үйл ажиллагаандаа хууль дээдлэх, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах зарчим баримтлах”, 5-д заасан “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан шийдвэрийг нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талууд дагаж мөрдөх”, 18-ийн ж-д “нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг зохих журмын дагуу захиран зарцуулах” гэсэн заалтуудыг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/796 тоот албан бичигт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааны болзлыг хангаагүйн улмаас халамжийн сангаас тэтгэвэр авч байх хугацаандаа нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулж байгаа нь нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэтгэвэр олгох үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн байна... гээд тогтоох хэсэгтээ:
Тэтгэврийн даатгалын сангаас иргэн , Х.*******, нарт тэтгэвэр олгох эрх үүсээгүй байхад 14787050 /арван дөрвөн сая долоон зуун наян долоон мянга тавин/ төгрөгийн тэтгэврийг буруу олгосныг тэтгэврийн байцаагч аар нөхөн төлүүлэх...-ээр тогтоосон байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу иргэн нь сайн дурын үндсэн дээр нийт 4 жил 9 сар 30 хоног, Х.******* 3 жил 30 хоног, 3 жил 3 сар 28 хоног нийгмийн даатгалын шимтгэл тус бүр төлсөн учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д “тэтгэвэр”гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, ... нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг...”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгч даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх юм бол тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж зааснаас үзвэл тус зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3 жил шимтгэл төлсөн бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2007-2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэл нийт 4 жил 10 сар 10 хоног шимтгэл төлсөн, мөн энэ хугацаанд хөдөлмөр эрхлээгүй болох нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл төлөлтийн программаас хуулбарласан баримтаар тогтоогдож байна. 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгон авч байсан нь аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт болон тус хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар албан тоотууд болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар зэргээр нотлогдож байна.
Иргэн нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2007 оны 1-6 сар, 2008 оны 6-12 сар, 2009-2011 оны 3 сарыг дуустал нийт 3 жил 3 сар төлж, 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бөгөөд энэ хугацаанд 2008 оны 6-12 сарыг дуусталх хугацаанд буюу нийт 6 сар хөдөлмөр эрхэлсэн байна. Үүнээс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авч байсан нь тогтоогджээ.
Иргэн Х.******* нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2009-2012 оны 2 сарын 16 буюу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэл нийт 3 жил 30 хоног төлсөн байх бөгөөд энэ хугацаанд хөдөлмөр эрхлээгүй нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар нотлогдож байна. 2010 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан нь нотлогдож байна.
Эдгээр иргэд нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг...”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид“тэтгэвэр” гэх/-ийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно...”, 12.1.3-т “хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан ...бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг "хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно... гэж зааснаар нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авах боломжтой бөгөөд авч байсан нь дээрх баримт, тайлбаруудаар нотлогдсон болно.
Монгол улсын Засгийн газрын 2008 оны 304 дүгээр тогтоолоор баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 3.1-д “даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас гэж ангилна” гэж заажээ.
Иргэн нь 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа анх тогтоолгож байсан нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн гаргасан хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолт, сунгалтын жагсаалт, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар албан тоот зэргээс харагдаж байна. нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь, сунгалт хугацаагүй гэдэг нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актуудаар нотлогдож байна.
Иргэн нь 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа анх тогтоолгосон байх ба хүнд хэлбэрийн түр зуурын муужралт өгдөг, зүрхний хэмнэл алдагдал, ердийн өвчин оноштой, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувь болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актуудаар нотлогдож байна.
Иргэн Х.******* нь 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа анх тогтоолгосон байх ба эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын F20 шизофрени, ердийн өвчин оноштой, хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу бүрэн алдсан болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актуудаар нотлогджээ.
Эдгээр иргэд нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа цуцлуулж байгаагүй нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн гаргасан хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолт, сунгалтын жагсаалтаар нотлогдож байна.
Гэтэл 2004 онд, 2002 онд, Х.******* 2009 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа анх тогтоолгосон боловч нийгмийн даатгалын шимтгэлийг , нар 2007 оны 01 сараас, Х.******* 2009 оны 01 сараас төлж эхэлсэн нь нийгмийн даатгалын гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, шимтгэл төлсөн тухай цалингийн жагсаалт гэх баримт, тус шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/106 дугаар нотлох баримт гаргуулах албан тоотын хариу болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/300 дугаар албан тоот, хавсралт, тус хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/311 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогджээ.
Үүнээс харахад дээрх иргэд нь ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж байх үедээ уг өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгоогүй нь нотлогдож байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ...тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил... төлсөн байх шаардлагыг хангаагүй нь тодорхой байх ба ...эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн... байх шаардлагыг мөн хангаагүй байна.
Учир нь , , Х.******* нар нь тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй байгаа нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Үүнээс гадна хавтаст хэргийн 99 дугаарт авагдсан ын 1995, 1997, 1999, 1996, 1998, 2000 оны цалингийн жагсаалт нь 2014 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1992-2000 оныг дуустал 8 жил 1 сар баталгаажуулсан баримт бөгөөд энэ нь дээрх хуулийн ...эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн... байх шаардлагад хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Тахир дутуугийн тэтгэвэр гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөс тооцож, зориулалтын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байгаа хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож буй мөнгөн хөрөнгө гэж ойлгоно.
Иргэн ы хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосон боловч түүний хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нь түүнд тахир дутуугийн тэтгэвэр тогтоох хуульд заасан шаардлага хангасан гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдсан нөхцөлд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоолгосноор өмнөх авч байсан цалин болон шимтгэл төлсөн зэргээс хамааран нийгмийн даатгалын сангаас нийгмийн баталгааг хангах зорилгоор олгож байгаа тэтгэвэр юм.
Түүнчлэн иргэн , Х.******* нар нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын акт тавигдсаны дараа нийгмийн даатгалын хэлтсээс авсан тэтгэврийн зөрүү гэж аас 1007370 /нэг сая долоон мянга гурван зуун дал/ төгрөг, Х.*******гаас 948000 /есөн зуун дөчин найман мянга/ төгрөгийг нийгмийн даатгалын тэтгэврийн санд төлсөн нь мөнгө тушаасан баримтууд, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Энэхүү тэтгэврийн зөрүү төлүүлсэн, төлсөн байдал, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 6/632 дугаар албан тоотод иргэн , Х.******* нарыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т зааснаар тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоох үндэстэй гэсэн зэргээс харахад иргэн , Х.******* нарт уг хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тэтгэвэр тогтоосон нь хууль зөрчсөн гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж болохоор байна.
Иймд иргэн д 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 866504 дугаарын хувийн хэрэг нээж, тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоож, 2014 оны 1 сар хүртэл 4906110 төгрөг, Х.*******д 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 73200 дугаар хувийн хэрэг нээж, 2014 оны 01 сар хүртэл 4227200 төгрөг, д 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 236824 дугаарын хувийн хэрэг нээж, 2014 оны 1 сар хүртэл 5653740 төгрөгийг тус тус олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрсөн гэж үзсэн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА