Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 319/ШШ2025/00036

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж-4 байрлах, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, *******т сум, ******* багийн *******/80 айлын ******* тоотод оршин суух, овогт ын т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 40,859,000 төгрөг, үндсэн хүү 5,114,581 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,736 төгрөг, нийт 46,034,317 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг *******0*******5 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, *******0*******5 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 319/*******0*******5/00041/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А. нь *******0*******4 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 40,859,000 төгрөгийн зээлийг жилийн *******0.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. А. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг *******0*******4 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсэрээр байна. Иймд А.аас үндсэн зээл 40,859,000 төгрөг, үндсэн хүү 5,114,581 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,736 төгрөг, нийт 46,034,317 төгрөгийг гаргуулж капитрон *******ийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.т холбогдуулан “үндсэн зээл 40,859,000 төгрөг, үндсэн хүү 5,114,581 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,736 төгрөг, нийт 46,034,317 төгрөг гаргуулж тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А. нар нь эвлэрч, *******0*******5  оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн бөгөөд уг эвлэрлийн гэрээнд “1. Хариуцагч А. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 46,034,317 төгрөгөөс *******3,017,158.5 төгрөгийг *******0*******5 оны 0******* дугаар сарын 16-ны өдрийн дотор, үлдэгдэл *******3,017,158.5 төгрөгийг *******0*******5 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлж барагдуулахаар, *******. Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр” тохиролцож, зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, талууд хүсэлт зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээ нь хуульд нийцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх эрхийг олгосон итгэмжлэлийг шүүхэд хүргүүлсэн тул түүний эвлэрэл нь хуульд нийцсэн гэж үзлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,1*******1.58 төгрөгийн тал нь болох 194,060.79 төгрөгийг төрийн сангаас, 194,060.79 төгрөгийг хариуцагч А.аас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчийн төлсөн үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Хариуцагч нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсэг, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.т холбогдох иргэний хэргийн хариуцагч А., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 46,034,317 төгрөгөөс *******3,017,158.5 төгрөгийг *******0*******5 оны 0******* дугаар сарын 16-ны өдрийн дотор, үлдэгдэл *******3,017,158.5 төгрөгийг *******0*******5 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлж барагдуулахаар, *******. Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 388,1*******1.58 төгрөгийн тал нь болох 194,060.79 төгрөгийг төрийн сангаас, 194,060.79 төгрөгийг хариуцагч А.аас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд тус тус олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК