| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 153/2024/00653/И |
| Дугаар | 319/ШШ2025/00051 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 319/ШШ2025/00051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 153/2024/00653/и индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч ,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* тамгын *******т холбогдуулан “Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, сумын ******* ******* ******* газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай ******* овогтой *******г ажилд түр томилох тухай тушаалаар ******* сумын ******* ******* ******* газрын үйлчлэгчээр 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн түр томилогдсон.
Улмаар Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын дарга тэй 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №08 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээний Нэг. Нийтлэг үндэслэлийн 1.1-т зааснаар Ажиллах нэгжийн нэр: ******* ******* ******* *******, 1.2.Ажлын байрны нэр: ЗДТГ-ын үйлчлэгч, 1.3-т Гүйцэтгэх ажил үүрэг: 1.4-т Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ. 1.5-т Ажил үүрэг гүйцэтгэх байршил: ******* сумын ******* баг ******* ******* ******* *******, 1.6-т Ажил, үүрэг гүйцэтгэх эхлэх хугацаа: 2022 оны 09 сарын 08-ны өдөр, 1.7-т Шинээр ажилд орж буй ажилтны туршилтын хугацаа: 1.8-т Үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2022.12.31 гэх нөхцөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Гэтэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай ******* овогтой *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Миний хувьд ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй өөрийн хариуцсан ажлаа чин үнэнчээр сайн хийж гүйцэтгэж, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хийж гүйцэтгэдэг байсан.
Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай ******* овогтой *******г ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний хувьд тус байгууллагад 2 жил 2 сар ажилласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3. “Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно”. 50.4-т зааснаар энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно.
Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлаа хангалтгүй хийдэг, ажлын цаг баримталдаггүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Гэтэл би удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлаа хангалттай сайн хийдэг, ажлын цаг баримталдаг, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас намайг ажлаа хангалтгүй биелүүлж байна, ажлын гүйцэтгэлээ сайжруул гэх санал хүсэлт хугацаа олгоогүй, шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Миний хувьд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын 2024 оны 11 сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр тус суманд хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй болно гэх хариуг өгсөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч аас: “Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй, гэрээний хугацаа сунгагдсан.
Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаал нь үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн баримтлаагүй учраас хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,132,295 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг гаргав.
1.3. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын үйлчлэгч Б.******* нь ******* ******* ******* *******т жилийн чөлөө авсан хүний оронд түр тушаалтай ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчиж гаргаж иргэнээс ирсэн гомдлын дагуу сахилгын шийтгэл хүлээж байсан. Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгаж жинхлэн томилох боломжгүй уг ажилдаа тэнцэхгүй байгаа тул уг ажлаас нь чөлөөлж мөн өдрийн ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б122 дугаар тушаалаар өөр ажилд шилжүүлэн томилсон боловч өөрийн хүсэлтээр уг ажилд ороогүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэж үзэж, 9 дүгээр сард сонсох ажиллагаа хийж ажлаас чөлөөлсөн гэв.
3. Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас цуглуулж, гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай албан бичиг, Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 2/178 дугаар албан бичиг, ******* ******* тамгын газрын дэргэдэх ёс зүйн хороонд гаргасан гомдол, ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай тушаалуудын хуулбар, иргэн ын гаргасан өргөдөл, сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, ******* сумын ******* багийн ******* ******* тодорхойлолт, Б.Солонгогийн иргэний үнэмлэхний лавлагаа, , , , нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, Б.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг,
3.2. Хариуцагчаас хариу тайлбараа гаргаж өгч, үйлчлэгчийн албан тушаалын тодорхойлолт, ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай т цалингүй түр чөлөө олгох тухай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай Б.*******г ажилд түр томилох тухай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм сахих хариуцлагын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн ын гаргасан өргөдөл, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай Б.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ******* сумын ******* ******* тамгын газрын аппаратын хурлын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/, ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай болон 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай ажилд түр томилох тухай, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалууд зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
- Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын дарга ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
- Гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу цуцлаагүй.
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.
4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:
-Б.******* нь ******* ******* ******* *******т жилийн чөлөө авсан хүний оронд түр тушаалтай ажиллаж байсан, ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчиж гаргаж иргэнээс ирсэн гомдлын дагуу сахилгын шийтгэл хүлээж байсан.
-Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй.
-Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгаж жинхлэн томилох боломжгүй, уг ажилдаа тэнцэхгүй байгаа тул уг ажлаас нь чөлөөлсөн.
-Өөр ажилд томилсон боловч уг ажлыг хийгээгүй гэж тайлбарлаж байна.
5. Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* *******т үйлчлэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.*******г хариуцагч ******* сумын ******* ******* ******* газрын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн нь ажлаас чөлөөлсөн тушаал, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
6. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1. Ажил олгогчийн заасан ажлын байранд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноос үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд хамаардаг.
Шүүх хуралдаанд тогтоогдсон үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хуульчилсан.
6.2. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч тус сумын хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй буюу байгуулагдаагүй болох нь ******* сумын ******* ******* тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/77 дугаар албан бичгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй буюу хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
6.3. Ажил олгогч нь ажилтныг Монгол Улсын ******* захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар 67.4, 67.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3 дэх заалтыг тус тус үндэслэж, удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлаа хангалтгүй хийдэг, ажлын цаг баримталдаггүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. (хавтаст хэргийн 19, 71 дэх тал),
Хариуцагч шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлахдаа үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ёс зүйн зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарласан.
6.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ******* сумын ******* ******* ******* газрын дарга нь тус тамгын газрын үйлчлэгч ийн гаргасан өргөдлийг үндэслэн түүнд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн чөлөө олгожээ. (хавтаст хэргийн 46 дахь тал), Улмаар чөлөө авсан ийн ажиллаж байсан үйлчлэгчийн орон тоонд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн Б.*******г томилж, ажил олгогчоос ажилтантай 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 08 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. (хавтаст хэргийн 6, 48 дахь тал),
Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгож, ажил, үүргийг гүйцэтгэх нөхцөлөөр хангах тухай талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг.
6.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах үндэслэлүүдийг заасан бөгөөд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12 дахь заалтад ажилтан чөлөөтэй байх хугацаанд ажлын байр нь хэвээр хадгалагдахаар хуульчилжээ.
Ажил олгогч нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл т 1 жилийн хугацаагаар чөлөө олгосон учраас түүний ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12 дахь заалтад зааснаар хэвээр хадгалагдана. Ийнхүү орон тоо нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.4 дэх заалтад зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар хуульчилсан.
Ажил олгогчоос дээрх хуульд заасны дагуу ажилтан Б.*******тэй 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ажил гүйцэтгэхээр тохиролцсоноор ажилтан мөн өдрөөс эхлэн ажил, үүргээ гүйцэтгэж эхэлжээ. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажил, үүргээ гүйцэтгэж эхэлсэн хугацааны талаар маргаагүй болно. (хавтаст хэргийн 48 дахь тал),
6.6. Ажилтан ийн чөлөөний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох учраас ажил олгогч нь ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны орон тоонд буюу хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Б.*******д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэх үүрэгтэй. Ажил олгогчоос ажилтан Б.*******д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй бөгөөд ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэсээр байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж заасны дагуу ажилтантай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа анх байгуулагдсан хугацаагаар буюу 2024 оны 09 дүгээр сар хүртэл сунгагдсан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно.” гэж заасан. Ийнхүү ажилтан Б.******* нь ******* сумын ******* ******* тамгын *******т 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2 жилээс дээш хугацаагаар ажилласан учраас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
6.7. Хэрэгт авагдсан, хариуцагчаас гаргаж өгсөн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, ******* сумын ******* ******* тамгын газрын аппаратын хурлын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******д ёс зүйн зөрчил гаргасан, үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах эсэх талаар сонсгох ажиллагаа явуулж байсан болохоос биш хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ажилтанд мэгдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.8. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох үндэслэлүүдийг хуульчилсан. Ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан, эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцална.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.*******тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх учраас ажил ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр цуцлах байтал хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дэх заалт “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэснийг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хариуцагчийн тушаал гаргахдаа баримталсан Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасан сумын ******* ******* тамгын газрын дарга бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх зохицуулалтыг ажил олгогчид хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрх олгосон буюу хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулсан хэм хэмжээ гэж үзэхгүй.
Дээрхээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй тул хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.
6.9. Ажилтан хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзвэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлээс сонгож оногдуулах, эсхүл мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг цуцлах байжээ.
6.10. Иймд хариуцагч ******* сумын ******* ******* тамгын газрын ******* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгч Б.*******г үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ******* сумын ******* ******* тамгын газрын үйлчлэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
6.11. Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учир уг тушаалыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ.
7. Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж хуульчилсан.
Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.
7.2. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд дахь цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцож /2024 оны 8 сард 1,269,000 төгрөг + 2024 оны 9 дүгээр сар 1,269,000 төгрөг + 2024 оны 10 дугаар сар 1,749,987 төгрөг = 4.287.987 төгрөг, 4.287.987 төгрөг : ажилласан 66 хоног /сүүлийн 3 сард ажилласан хоног/ = 1 өдрийн дундаж цалин 64,969 төгрөг/ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны /1 өдрийн дундаж цалин 64,969 төгрөг х 64 хоног ажилгүй байсан = 4,158,048/ ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4,158,048 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
7.3. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн тул нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагч ******* сумын ******* ******* тамгын *******т даалгах нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 81,478 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******г Ховд аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,158,048 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* тамгын *******т даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 81,478 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК