Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2016/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***т оршин суух Х овогт Г-ын А /ШШ11111111/-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч155/2016/0384/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Арбулаг сумын сургуулийн 4-р ангийг төгсөн тус сумын Мандал нэгдэлд 1977 оны 1 сараас эхлэн 1990 оны 12 сар хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл зарим баримт бичиг байхгүйгээс миний улсад ажилласан жил тооцохгүй байна.

Иймд миний Арбулаг сумын Мандал нэгдэлд 1977 оны 1 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

...миний хадам ээж Ж нас барсан тул хуралд очиж суух боломжгүй тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Г.А нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлээс Г-ын Аын нэрээр нээж олгосон 1049 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/46 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Г-о овогтой Аын ажиллаж байх хугацаандаа авсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбар, гэрч Г.П-гийн 2016 оны 4 сарын 07-ны өдөр өгсөн: ...Г.А 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчин, малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ш.Баярмаагийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: ...Г.А Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 10/676 дугаартай ...Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Г.Ад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагч Г.Аын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Г.А нь хадам ээж Ж нас барсан тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Г-ын А /ШШ11111111/-ыг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ