| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00309/и |
| Дугаар | 155/ШШ2016/00464 |
| Огноо | 2016-04-18 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00464
МОНГОЛ УЛСЫН УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***т оршин суух, КК11111111 дугаар регистртэй, эмэгтэй, П овогт С-ын Б-гийн
Гэрлэгсдийн баталгааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/00309/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонбаяр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Д.Б-тай 1976 онд гэр бүл болж гэрлэлтийн гэрчилгээ авахад тухайн үеийн Цагаан-Уул сумын НДХ-ийн нарийн бичгийн дарга нь төрсний гэрчилгээг үндэслэн Д-ын Б-, С-ын Э гэж бичсэн нь одоо овог нэр зөрж байгаа учраас хүчин төгөлдөр бус байна. Талийгаач Б- 1971 онд цэрэгт явахдаа Д-ын гэж овоглоод явснаас хойш бүх бичиг баримт нь Д- овогтой болсон. Би иргэний үнэмлэх авахдаа намайг нутгийн хүмүүс Б- гэж дууддаг байснаас иргэний бичиг баримт Б- нэрээр бичигдсэн нь дээрх эрх бүхий бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоогдохгүй байгаа тул хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үндэслэн 1976 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №6 дугаартай гэрлэгсдийн баталгааг Д-ын Б-, С-ын Б- нарын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***анд 1959 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн мэргэжилтэй, ***од оршин суух, ЛЛ11111111 дугаар регистртэй, Ө овогт А-ийн Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч С.Б- нь манай бэр эгч бөгөөд миний төрсөн ах талийгаач Б-гийн гэр бүлийн хүн юм. Д-ын Б-, С-ын Э гэсэн гэрлэгсдийн баталгаа 1976 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдэж олгогдсон байдаг. Гэтэл үүнээс хойшхи албан ёсны бүх бичиг баримт нь Д-ын Б-, С-ын Б- нэрээр бичигдэж олгогдсон тул 1976 оны гэрлэгсдийн баталгаанд Б-гийн нэр, Б-гийн овог тус тус зөрүүтэй бичигджээ. Б- нь ***анд 1957 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, Э нэрээр төрсний гэрчилгээ авсан боловч улаан паспорт анх авахдаа Б- нэрээр олгогдсон байна. Б- нь эцэг Д-аар овоглож төрсний гэрчилгээ авсан боловч түүний эцэг нас барсан тул эхээр нь овоглож, Д-ын Б- гэсэн овгоор 1971 онд цэргийн албанд явсан байдаг юм. Тэгээд 1980 онд улаан паспорт авахдаа Д-ын Б- нэрээр авсан байдаг. Б- нь 2015 оны 7 дугаар сарын 25- ны өдөр нас барсан ба одоо 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжихээр гэрлэлтийн гэрчилгээ нь овог, нэрний зөрүүтэй учир хүчин төгөлдөр бус болчихоод байгаа юм. 2010-2011 оны хүн амын тооллогоор С-ын Б-, Д-ын Б- нэрээр тоологдсон байгаа. Иймд 06 дугаартай Д-ын Б-, С-ын Э гэх гэрлэгсдийн баталгааны жинхэнэ эзэмшигч нь Д-ын Б-, С-ын Б- нар мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Б- нь гэрлэгсдийн баталгааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
С-ын Б- ***анд иргэн Ж.С-, Д.Б нарын гэр бүлд 1957 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн ба С.Б- нэрээр,
Д-ын Б- нь Д-ын Б- нэрээр тус тус ажиллаж амьдарч байсан,
С.Б-, Д.Б- нар 1976 орны 6 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Эцгийн эцэг, эхийн нэр Ж С-, эхийн эцэг, эхийн нэр Д Б нарын гэр бүлд 1957/01/21-нд төрөхөд төрүүлсэн С-ын Эыг 1957/02/13-нд ***ын 17-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000548 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ***ын 1951 оны төрөлтийн бүртгэлд Д-ын Б- нэрээр төрөлт бүртгэгдээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэх бичилттэй 1/470 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ханх сумын улсын бүртгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн Ч овогт Д-ын Б- 64 настайдаа 2015 орны 7 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэгт нас барсан гэх бичилттэй №0000145774/07 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Д-ын Б- БХЯ-ны сайдын 1971.06.29-ний өдрийн н/132 дугаар тушаалаар цэргийн албанд татагдан Ардын армийн 124 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1974.05.17-ны өдрийн н/126 дугаар тушаалаар 1974.05.29-ний өдөр 38 дугаарын цэргийн үнэмлэхтэй халагдсан гэх бичилттэй лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ханх сумын улсын бүртгэгчийн бүртгэсэн 1979 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хүүхдийн овог: Ч, эцэг эхийн нэр: Б-, нэр: Д, Эхийн РД:КК11111111, овог: П, эцэг эхийн нэр: С-, нэр: Б- гэх бичилттэй, 1977 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн Хүүхдийн овог: Ч, эцэг эхийн нэр: Б-, нэр: М, Эхийн РД:КК11111111, овог: П, эцэг эхийн нэр: С-, нэр: Б- гэх бичилттэй 0000981633 24/21, 0000488365 25/20 тус тус дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангиас 1980 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын АДХГЗ-ны 01 дүгээр маягтыг үндэслэн Д-ын Б-д олгосон 10. Гэрлэлтийн байдал. Эхнэр нөхрийн овог: С-, нэр: Б- гэх бичилттэй Бүгд найрамдах Монгол ард улсын иргэний паспорт, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2011 оны хүн амын тооллогоор өрхийн бүртгэлийн дугаар 674655002511 С- овогтой Б- нь нөхөр Ч Д- Б-, Ч Б- М, Ч Б- Э, Ч Б- Д гэсэн ам бүлтэйгээр тоологдсон байна гэх бичилттэй 3/55 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 108 дугаар хуудсанд: ***ийн оршин суугч: өрхийн тэргүүн Д-ын Б-, эрэгтэй, 1951 оны 6 сард төрсөн, 48 настай, эхнэр С-ын Б- 1957 оны 1 сард төрсөн, 42 настай, хүү Б-гийн Дугар 1979 оны 4 сард төрсөн, 20 настай, охин Б-гийн М 1977 оны 5 сард төрсөн, 22 настай, зээ Мийн Э 1995 оны 6 сард төрсөн, 4 настай гэж бүртгэгдсэн байна гэх бичилттэй 03-2/96 дугаартай лавлагаа, гэрч Д.М-ын Б- нь миний төрсөн дүү байгаа юм. Д-ын Б- гэдэг байсан. Манай аав Д- нь 1964 онд нас барсан. Цэргийн зарлан нь ээжээр овоглож ирсэн байх, тэгээд Д-ын Б- чигээрээ явсан...Түүнээс хойш Б- нь Д-ын Б- гэсэн бүртгэлтэй болсон байсан...Бэрийг манайхан Б- л гэж дууддаг, Худалдаа бэлтгэлийн ангид Б- гэж ажилладаг байсан. Манайд бэр болж ирэхдээ Б- нэртэй л байсан. Э гэдэг талаар нь мэдэхгүй юм байна. С-ын Б- гэдэг юмБ-, Б- нар нь 1976 онд гэр бүл болсон... гэх мэдүүлэг, гэрч Н.Б-ийн ...1977 онд С-ын Б-, Д-ын Б- нар нь гэр бүл болж байсан. С- гуайг би сайн мэдэх юм, манай Буриадын хүн байгаа юм. Б- нь Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан хийдэг байсан ба Ханх суманд сууршиж байсан. Ингээд Б-тай гэр бүл болж байсан. Б- бид хоёр наадам тэмцээнд хамт барилдаж явсан хүмүүс...Б- нь сумандаа 5 түрүүлсэн, сайн барилддаг хүн байсан. Б-, Б- бид нар Хужиртын рашаанд ч хамт амарч явлаа... С-ын Б-, Д-ын Б- гэдэг юм. Э гэж мэдэхгүй, Б- нэрээр нь мэдэх юм. Б-гийн овгийг Д- гэж мэдэхгүй, Д-ын Б- л гэдэг байсан. Бөхийн тухай ном байгаа, тэрэн дээр Д-ын Б-гийн барилдаж явсан бүх зүйл бичигдсэн байгаа... гэх мэдүүлэг, гэрч Д.П-гийн ...С.Б- нь манай бэр бөгөөд миний хоёр дахь дүү талийгаач Б-гийн гэр бүл, эхнэр нь юм. С-ын Э гэдэг юм билээ, ах дүү, албан газрын хүмүүс бүгд Б- гэж дууддаг. Б- гээд хэвшчихсэн юм. Э гэж бүтэн нэр нь юм билээ. Гэхдээ Э нэрээр нь улсууд сайн мэдэхгүй, Б- нэрээр нь бол сайн мэднэ. Аав нь С- гээд буриад хүн байсан. Одоо С-ын Б- гэвэл Ханх сумын хүмүүс андахгүй мэднэ...Д-ын Б- гэх овог нэртэй байх учиртай. Гэтэл аав Д- нь 1964 оны 6 сард нас барсан бөгөөд энэ үед ээж Д- нь 9 хүүхэдтэй үлдсэн. Б- нь 13 настай байсан...Иймд 1964 оноос хойш Б- нь ээж Д-оор овоглосон байх...тэр үед төрсөн хүмүүсийн бүртгэл бараг байхгүй, иргэний паспорт ч гэж гараагүй байсан үе. Улаан паспорт өгөх үед Д-ын Б- гэж бичүүлсэн байх...гэрлэлтийн гэрчилгээнд нь овог нэр нь хоёулаа үнэн зөвөөрөө бичигдсэн байна. Д-ын Б- нөхөр нь, С-ын Э эхнэр нь юм...түүнээс Д-ын Б- нь Д-ын Б- гэж нэг л хүн, С-ын Э нь С-ын Б- гэж нэг л хүн юм...энэ хоёр хүн 1976 онд гэр бүл болсон...30 гаран жил хамт амьдарсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Д.Б-, С.Б- нар 1976 онд гэр бүл болон амьдарч байсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ***ын иргэний гэр бүлийн бүртгэлд 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн 06 дугаартай Д-ын Б-, С-ын Э гэсэн нэрээр олгосон гэрлэгсдийн баталгааны жинхэнэ эзэмшигч ЗЗ44444444 дугаар регистртэй, Д-ын Б-, КК11111111 дугаар регистртэй, С-ын Б- мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
С.Б-гийн шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ханх сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт, Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 165 дугаартай лавлагаа зэрэг баримтууд хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтад үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ***ын иргэний гэр бүлийн бүртгэлд 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д-ын Б-, С-ын Э нэрээр бүртгэж олгосон 06 дугаартай гэрлэгсдийн баталгааны жинхэнэ эзэмшигч нь ЗЗ44444444 дугаар регистртэй, Ч овогт Д-ын Б-, КК11111111 дугаар регистртэй, П овогт С-ын Б- мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА