Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2016/00465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***анд 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ***ын 2 дугаар багт оршин суух, шш11111111 дугаар регистртэй, Д овогт Ш-ийн Д-гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2016/00320/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэрэндэмбэрэл, хүсэлт гаргагч Ш.Д- нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Д- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 дугаар ангиа төгсөөд эцэг, эхийнхээ хамт 1982 оноос эхлэн Хөвсгөл аймгийн Шинэ- Идэр сумын Жаргалын зам нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш саальчнаар 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, авч байсан цалин хөлсний архивын 70 дугаар дансанд Д гэж миний нэрийг дутуу бичсэн, зарим жилүүдийн цалин хөлс нь хагас дутуу, зарим нь огт бичигдээгүй болохоор дээрх хугацаанд ажиллаж байсан жил маань тооцогдохгүй болоод байна. Би 1983 онд нэгдлийн гишүүний үнэмлэх авч байсан. Яагаад засвартай болсныг мэдэхгүй. Би шүүхэд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч 1990 оноос 2000 он хүртэл хугацааг улсад ажилласнаар нөхөн тооцуулсан тул 1990 оны 1 дүгээр сараас 1991 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Д- нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагаас татгалзсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ш.Д-гийн ажиллаж байх хугацаанд авч байсан цалин хөлсний баримтад Д нэрээр бичигдэн олгогдож байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1965 оны төрөлтийн бүртгэлд Ш-ийн Д /шш11111111/ гэх нэрээр төрөлт бүртгэгдээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэх бичилттэй 1/481 тоот тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн регистрийн дугаар шш11111111, эцгийн нэр Авид Ш-, эхийн нэр Т Д нарын гэр бүлд 1965/06/01-нд төрөхөд төрүүлсэн Ш-ийн Д-г 1965/06/30-нд ***ын 71-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000663 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Тус сумын 2 дугаар багийн харъяат иргэн Ш-ийн Д- нь эцэг эхийн хамт амьдарч, тухайн үеийн нэгдэлд хөдөлмөр эрхэлж байсан үеийн архивт Ш.Д нэрээр байгаа нь үнэн болохыг тодорхойлж байна... гэх бичилттэй 1/156 тоот тодорхойлолт, гэрч И.Л-гийн нэр нь Д- юм. Ш-ийн гэрээс Д нэртэй хүүхэд байхгүй, хоёр эгч нэг ахтай, айлын бага нь байгаа юм. Д гэж дууддаг байсан учир тэр нэрээр нь бичсэн байж магадгүй... гэх мэдүүлэг, гэрч Д.Д-ийн Ш-ийн Д- гэдэг юм. Том эгч нь П, эгч Б, ах Л... эцэг эхээс дөрвүүлээ юм... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Ш.Д- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ш.Д-гийн 1982 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлээс 1984 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олгосон №1028 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Жаргалын зам нэгдлийн бүх гишүүдийн 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаартай хурлын тогтоолын ...405. Ш.Д-, захиалсан хувьцааны тоо хэмжээ 1, нэрлэсэн үнэ 7000, компаний хуралд оролцох эсхүл бичгээр олгосон итгэмжлэл өгөх эсэх: биеэр... гэх бичилттэй хавсралтын хуулбар, гэрч И.Л-гийн ...Ш.Д- нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд саальчнаар 1982 оноос 1991 он хүртэл хугацаанд ажиллаж байсан...үнээ саадаг байсан...Тасралтгүй ажиллаж байсан...Аав ээжтэйгээ хамт ажилладаг байсанД- нь 1987 онд айл болж байсанБи Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Хүүхдийн цэцэрлэгт 1963 оноос ажилласан. Манай нөхөр клубын эрхлэгч хийж байгаад манайх 1975 онд нэгдэлд орсон. Саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Д-ын ...Ш.Д- нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд саальчнаар 1982 оноос нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Жаргалын зам нэгдэл 1991 оны 10 сард тарсан. Тэгээд Жаргалын зам компани болж байсан... нэгдлийн саальчнаар ажилладаг байсан. Үнээ саадагтугалаа харна, тугалын өвс тэжээл бэлтгэх гээд хариуцсан үнээний саалиа хариуцан ажилладаг байсан...Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1980 оноос нэгдэл тартал саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Харин Ш.Д-гийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Ш.Д- шүүх хуралдаанд 1982 оны 5 дугаар сард 8 дугаар анги төгссөн, тэгээд аав ээжийн хамт мал малласан гэх тайлбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ш.Д-гийн ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа болон 70 дугаар дансны хуулбаруудад 1982 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд цалин хөлс авч байсан тухай бичигдээгүй, гэрч нар 1982 онд ажиллаж байсан талаар мэдүүлэг өгсөн боловч хэдэн сараас эхэлж ажиллаж байсан талаар тодорхойгүй ба энэ талаарх нотлох баримт байхгүй байна.

Иймд Ш.Д-гийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ш.Д-гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Тус аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ш.Д-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/118 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Ш-ийн Д-гийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА