| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00347/и |
| Дугаар | 155/ШШ2016/00466 |
| Огноо | 2016-04-19 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00466
МОНГОЛ УЛСЫН УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***од оршин суух, рр44444444 дугаар регистртэй, эмэгтэй, Б овогт Б-гийн Ө-гийн
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/00347/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ө- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б- овогтой Ө- нь 1935 онд төрсөн бөгөөд 1992 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Гэтэл 2016 оны 03 сард Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт ирж миний хөдөлмөрийн дэвтэр дээр овог буруу бичсэн гэж тэтгэврийг минь зогсоосон байна. Би Б- овогтой бөгөөд Г гэж миний төрсөн ахаар овоглож хөдөлмөрийн дэвтэр дээр бичсэн байдаг. Иймд 1971 онд олгосон 86 дугаартай Гын Ө- гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б- овогтой Ө- мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***од оршин суух, ОО44444444 дугаар регистртэй, Г овогт Сийн О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-гийн Ө- нь Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын Жаргалант нэгдэлд 1960 оноос 1971 он хүртэл хугацаанд нарийн мал буюу хонь, ямаа маллаж байгаад тус нэгдэл нь 2 хуваагдаж, Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлтэй нийлсэн гэсэн. Тэгэхэд Б.Ө- Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1971 оноос 1973 он хүртэл хугацаанд хонь маллаж байсан гэдэг. Өндөр насны тэтгэвэрт гарсан байсан боловч Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт ирээд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын Жаргалант нэгдэлд ажиллаж байхдаа авсан хөдөлмөрийн дэвтрийг Гын Ө- гэсэн нэрээр олгосон зөрчилтэй байна гээд өндөр насны тэтгэврийг зогсоочихсон. Г нь Б.Ө-гийн төрсөн ах бөгөөд 1933 онд төрсөн, хоорондоо 2 насны зөрүүтэй юм. Ямар шалтгаанаар Г гэсэн нэрээр овоглосныг мэдэхгүй. Б.Ө-гийн төрсөн эцэг Б- нь 1956 онд нас барсан, хүн амын тооллогын бүртгэл архиваас шүүгээд гарч ирээгүй, харин Б.Ө-, түүний нөхөр Ж.М нарын хүн амын тооллогын баримтыг хэргийн материалд өгсөн. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гэсний улмаас Б.Ө- одоо болтол тэтгэврээ авч чадахгүй байгаа. Иймд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын Жаргалант нэгдлээс Гын Ө- гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б-гийн Ө- мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ө- нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б-гийн Ө- Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын Жаргалант нэгдлээс Гын Ө- гэсэн нэрээр олгосон №86 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 1 дүгээр маягтын лавлагаа-А-д РД: рр44444444, овог Б, эцэг эхийн нэр Б-, нэр Ө- нь 1 дүгээр маягтын бүртгэлд Эцэг нэр Б-, эх овог Ж, нэр Н гэж бүртгүүлсэн байна гэх 115/000587 дугаартай лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймгийн Хатгал сумын 4 дүгээр багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 232-р хуудсанд: Ж овогтой М 21 настай, эрэгтэй, эхнэр Б- овогтой Ө- 21 настай 0 сартай эмэгтэй, охин М овогтой Б 10 настай 0 сартай эмэгтэй гэж бүртгэгдсэн байна гэх бичилттэй 10/138 тоот тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.И-гийн ...Б-гийн Ө- гэдэг юм. Надаас 5 насаар эгч. Бид Цагаан-Уул сумын Тосон бригад гэж байхад тэр нутагт хамт өссөн. Б- гэж аав нь бид нарыг бага байхад л нас барсан санагдаж байна. Ээж Нтайгаа амьдардаг байсан юм... Г гэдэг нь Ө-гийн хамгийн том ах нь...Эцэг эхээс тавуулаа. Г, Ц, Ө-, Д, П гэж хүмүүс байсан...Б-гийн Ө- гэдэг байсан, аав нь өнгөрөөд ахаараа овоглож байсан юм болов уу. Ээж нь ч 1960 оны үед нас барсан...Б.Ө- нь хөдөө мал маллаж байгаад Бүрэнхаан сум гэж байхад тэнд малчин байсан. Бүрэнхаан сум нь Цагаан-Уул болж өөрчлөгдөхөд тэнд харъяалагдаж нэгдэл байгуулагдахад Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд хоньчноор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-ын ...Ө-гийн аавыг нь Б-, ээжийг нь Н гэдэг юм.. Г гэдэг нь ах нь байгаа юм. Дээрээ Г гээд 1 ах, Ц гээд 1 эгч, дундах нь Ө-, Д гээд 1 эмэгтэй дүү, П гээд 1 эрэгтэй дүүтэй...Гын Ө- гэж тэр үед байхгүй. Бид нэг жил төрсөн, чацуу улсууд байгаа юм. Манай үед төрсөн хүмүүст Г овогтой Ө- гэж байхгүй, Б-гийн Ө- гэж байсан...Б.Ө- нь хөдөө мал маллаж байгаад Бүрэнхаан сум гэж байхад тэнд малчин байсан. Бүрэнхаан сум нь Цагаан-Уул болж өөрчлөгдөхөд тэнд харъяалагдаж, Цагаан-Уул суманд Бадрал нэгдэлд байгуулагдахад тэнд хоньчноор ажиллаж байсан. Сар өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй, санахгүй байна...Би Бүрэнхаан сум гэж байхад тэнд намын даргаар ажиллаж байсан...Бүрэнхаан сум гэж байгаад дотроо 2 салж нэг нь Бүрэнхаан сум, нэг нь Цагаан-Уул сум болж байсан. Тэгээд би Бүрэнхаан сумын намын даргаар ажиллаж байгаад Бүрэнхаан сум тарсан. 1958 онд ажиллаж байгаад тэгээд аймгийн намын хороонд ирж ажилласан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Ө-гийн төрөлтийн тухай улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ...тус байгууллагын архивын төрсний бүртгэл нь 1951 оноос эхэлдэг тул Гын Ө- /рр44444444/-д төрсний бүртгэл гарах боломжгүй гэх бичилттэй 1/486 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Иргэн Б-гийн Ө- /рр44444444/-ийн төрсний бүртгэл тус сумын архивт байхгүй болно. 1951 оноос өмнө төрсөн иргэдийн төрсний бүртгэл байдаггүй гэх бичилттэй 3/71 тоот тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иймд Гын Ө- гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б-гийн Ө- мөн болохыг тогтоох үндэслэлтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын Жаргалант нэгдлээс Гын Ө- гэсэн нэрээр олгосон №86 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь рр44444444 дугаар регистртэй, Б овогт Б-гийн Ө- мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА